40 days English and Halh Mongolian conversation with Flores.

Hello!
This is KYUHWAN, your contact at All in one Language!


In this session, we will learn a conversation in English and Монгол (Монгол) languages using the 'Flores200' data provided by 'MetaAI.' This data consists of a total of 997 sentences, so if you read 25 sentences per day, you can see your language skills improve within 40 days.


Furthermore, this data has translations in the same content for 204 languages, so you can use the blog search function at the top to search for the desired language. However, please note that this data will be reflected in the blog starting from June 2023, and it takes six months for all the data to be incorporated. If the language you search for is not available, it means it hasn't been included yet, so please understand.

The language list is provided at the bottom of this post.


[Day1]

English : On Monday, scientists from the Stanford University School of Medicine announced the invention of a new diagnostic tool that can sort cells by type: a tiny printable chip that can be manufactured using standard inkjet printers for possibly about one U.S. cent each.

Halh Mongolian : Даваа гарагт Стэнфордын Их Сургуулийн Анагаахын сургуулийн эрдэмтэд эсийг төрлөөр нь эрэмбэлж чаддаг шинэ оношилгооны багаж бүтээснээ зарлалаа: уг багаж нь тухай бүрийг нь нэг цент ам.долларын өртгөөр стандарт бэхэн хэвлэгч ашиглан үйлдвэрлэж болдог жижигхэн хэвлэж болдог чип юм.



English : Lead researchers say this may bring early detection of cancer, tuberculosis, HIV and malaria to patients in low-income countries, where the survival rates for illnesses such as breast cancer can be half those of richer countries.

Halh Mongolian : Гол судлаачдын зүгээс энэ нь хөхний хорт хавдар зэрэг өвчнөөс амьд үлдэх хувь хэмжээ нь баян орнуудтай харьцуулахад хагастай нь тэнцдэг бага орлоготой улс орнууд дахь өвчтөнүүдэд хорт хавдар, сүрьеэ, ДОХ болон хумхаа өвчнийг эрт илрүүлэх болно гэж хэлж байгаа юм.



English : The JAS 39C Gripen crashed onto a runway at around 9:30 am local time (0230 UTC) and exploded, closing the airport to commercial flights.

Halh Mongolian : ЖАС 39Си Грипен нь орон нутгийн цагаар өглөөний 9 цаг 30 минутанд (UTC цагаар 02 цаг 30 минут) нисэх зурвас руу унаж, дэлбэрсэн тул онгоцны буудлын арилжааны нислэгүүдийг хаажээ.



English : The pilot was identified as Squadron Leader Dilokrit Pattavee.

Halh Mongolian : Нисгэгч нь Эскадрилийн аххлагч Дилокрит Паттавий болохыг таньжээ.



English : Local media reports an airport fire vehicle rolled over while responding.

Halh Mongolian : Нисэх онгоцны буудлын галын машин өнхөрсөн талаар орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлжээ.



English : 28-year-old Vidal had joined Barça three seasons ago, from Sevilla.

Halh Mongolian : 28 настай Видал нь гурван улирлын өмнө Севиллагаас Барсад нэгджээ.



English : Since moving to the Catalan-capital, Vidal had played 49 games for the club.

Halh Mongolian : Каталаны нийслэл рүү нүүснээс хойш Видал клубын төлөө 49 тэмцээнд тогложээ.



English : The protest started around 11:00 local time (UTC+1) on Whitehall opposite the police-guarded entrance to Downing Street, the Prime Minister´s official residence.

Halh Mongolian : Уг эсэргүүцэл нь орон нутгийн цагаар 11:00 цагт (UTC+1) Уайтхоллд Ерөнхий сайдын албан ёсны байр байдаг Даунингийн гудамж руу ордог цагдаагийн хамгаалалттай хаалганы эсрэг талд эхэлсэн байна.



English : Just after 11:00, protesters blocked traffic on the northbound carriage in Whitehall.

Halh Mongolian : Дөнгөж 11:00 цаг болсны дараа эсэргүүцэгчид Уайтхолл дах хойд хязгаарын галт тэрэгний хөдөлгөөнийг хаажээ.



English : At 11:20, the police asked the protesters to move back on to the pavement, stating that they needed to balance the right to protest with the traffic building up.

Halh Mongolian : 11:20 цагт цагдаа эсэргүүцэл илэрхийлэгчдийг засмал зам хүртэл ухрахыг хүсжээ, учир нь эсэргүүцэл илэрхийлэх эрхийг овоорч буй замын хөдөлгөөнтэй тэнцвэржүүлэх хэрэгтэй байна гэж хэлжээ.



English : Around 11:29, the protest moved up Whitehall, past Trafalgar Square, along the Strand, passing by Aldwych and up Kingsway towards Holborn where the Conservative Party were holding their Spring Forum in the Grand Connaught Rooms hotel.

Halh Mongolian : Эсэргүүцэгчид 11:29 цагийн орчимд Уитхалл руу хөдөлж, Трафалгарын талбай дээгүүр, Алдвичийн дэргэдүүр өнгөрч, Кингсвэй хот руу Гранд Коннаут Рүүмс зочид буудалд зохион байгуулагдаж байгаа Консерватив намын хаврын чуулганы зүг явлаа.



English : Nadal´s head to head record against the Canadian is 7–2.

Halh Mongolian : Надаль Канадын эсрэг амжилт тогтоож 7–2 оноотой байна.



English : He recently lost against Raonic in the Brisbane Open.

Halh Mongolian : Тэрээр саяхан Брисбэйний нээлттэй тэмцээнд Раоникт ялагджээ.



English : Nadal bagged 88% net points in the match winning 76 points in the first serve.

Halh Mongolian : Надал эхний гаргалтаараа 76 оноогоор тэмцээнд ялан, 88%-ийн цэвэр оноо авчээ.



English : After the match, King of Clay said, ¨I am just excited about being back in the final rounds of the most important events. I am here to try to win this.¨

Halh Mongolian : Тэмцээний дараа Шаврын хаан ¨Хамгийн чухал арга хэмжээний эцсийн шатанд эргэж ирж байгаадаа би баяртай байна. Энэ тэмцээнд ялахыг хичээхээр ирлээ¨ гэжээ.



English : ¨Panama Papers¨ is an umbrella term for roughly ten million documents from Panamanian law firm Mossack Fonseca, leaked to the press in spring 2016.

Halh Mongolian : ¨Панамын баримт¨ бичиг бол 2016 оны хавар хэвлэлд цацагдсан Панамын ¨Моссак Фонсека¨ хуулийн фирмийн арван сая орчим баримт бичгүүдийн халхавч хэллэг юм.



English : The documents showed fourteen banks helped wealthy clients hide billions of US dollars of wealth to avoid taxes and other regulations.

Halh Mongolian : Арван дөрвөн банк чинээлэг үйлчлүүлэгчиддээ татвар болон бусад зохицуулалтаас зайлсхийхийн тулд хэдэн тэрбум ам.долларын хөрөнгөө нуухад нь тусалсан болохыг уг баримт бичиг харуулжээ.



English : British newspaper The Guardian suggested Deutsche Bank controlled roughly a third of the 1200 shell companies used to accomplish this.

Halh Mongolian : Британийн Гуардиан сонин Дойче Банк үүнийг гүйцэтгэж байсан 1200 далд компаниудын бараг гуравны нэгийг хянадаг гэж үзжээ.



English : There were protests worldwide, several criminal prosecutions, and the leaders of the governments of Iceland and Pakistan both resigned.

Halh Mongolian : Дэлхий даяар эсэргүүцлийн цуглаан болж, хэд хэдэн гэмт хэргийг яллаж, Исланд болон Пакистаны хоёулангийнх нь засгийн газрын удирдагч огцорчээ.



English : Born in Hong Kong, Ma studied at New York University and Harvard Law School and once held an American permanent resident ¨green card¨.

Halh Mongolian : Хонконгт төрсөн Ма нь Нью-Йоркийн Их Сургууль болон Харвардын Хуулийн Сургуульд сурсан ба нэгэнтээ Америкийн байнгын оршин суугчийн ¨ногоон карт¨-тай байжээ.



English : Hsieh implied during the election that Ma might flee the country during a time of crisis.

Halh Mongolian : Хямралын үед сонгууль болох явцад Ма улсаасаа оргон гарч магадгүй гэж Хсие таамаглажээ.



English : Hsieh also argued that the photogenic Ma was more style than substance.

Halh Mongolian : Фото зургийн төрхтэй Ма нь мөн чанараас илүү хэв маяг байлаа гэж Хсие мөн маргажээ.



English : Despite these accusations, Ma won handily on a platform advocating closer ties with the Chinese mainland.

Halh Mongolian : Эдгээр буруушаалтыг үл харгалзан Ма Хятадын эх газартай ойр дотно харилцаатай байхыг сурталчилсан платформ дээр чадварлагаар ялалт байгуулав.



English : Today´s Player of the Day is Alex Ovechkin of the Washington Capitals.

Halh Mongolian : Өнөөдрийн Өдрийн тоглогч бол Вашингтон Капиталсын Алекс Овечкин юм.



English : He had 2 goals and 2 assists in Washington´s 5-3 win over the Atlanta Thrashers.

Halh Mongolian : Тэр Вашингтон Атланта Трэшерерийг 5-3 харьцаатайгаар ялж, 2 гоол оруулж, 2 дамжуулалт хийжээ.



[Day2]

English : Ovechkin´s first assist of the night was on the game-winning goal by rookie Nicklas Backstrom;

Halh Mongolian : Овечкин тэр шөнө түрүүлж тусалснаар шинэхэн тамирчин Никлас Бэкстром ялалтын гоол оруулжээ.



English : his second goal of the night was his 60th of the season, becoming the first player to score 60 or more goals in a season since 1995-96, when Jaromir Jagr and Mario Lemieux each reached that milestone.

Halh Mongolian : Түүний шөнийн хоёр дах зорилго нь 1995-96 оны улирлаас хойш 60 ба түүнээс илүү гоол хийсэн анхны тоглогч, өөрийнх нь хувьд улирлын 60 дах болох байсан бөгөөд Жаромир Жагр болон Марио Лемиекс нар уг амжилтанд хүрсэн байдаг байна.



English : Batten was ranked 190th on the 2008 400 Richest Americans list with an estimated fortune of $2.3 billion.

Halh Mongolian : 2008 оны Хамгийн баян 400 Америкчуудын жагсаалтад Баттен 2,3 тэрбум ам.долларын хөрөнгөөр 190-рт жагсжээ.



English : He graduated from the College of Arts & Sciences of the University of Virginia in 1950 and was a significant donor to that institution.

Halh Mongolian : Тэрээр 1950 онд Виржиниагийн Их Сургуулийн Урлаг ба Шинжлэх Ухааны Коллежийг төгссөн бөгөөд уг институцийн чухал ивээн тэтгэгч байжээ.



English : Iraq´s Abu Ghraib prison has been set alight during a riot.

Halh Mongolian : Иракийн Абу-Грейбийн шорон үймээний үеэр галд автжээ.



English : The jail became notorious after prisoner abuse was discovered there after US forces took over.

Halh Mongolian : АНУ-ын хүчний мэдэлд очсоны дараа тэнд хоригдлуудыг хүчирхийлсэн байдал тогтоогдсон тул уг шорон муу нэртэй болов.



English : Piquet Jr. crashed in the 2008 Singapore Grand Prix just after an early pit stop for Fernando Alonso, bringing out the safety car.

Halh Mongolian : 2008 оны Сингапурын Гран При тэмцээний үеэр Фернандо Алонсо дугуйгаа солиулахаар арай эрт зогссоны яг дараа нь Пикёт Жуниор мөргөлдөж, аюулгүйн машинаа гаргаж иржээ.



English : As the cars ahead of Alonso went in for fuel under the safety car, he moved up the pack to take victory.

Halh Mongolian : Алонсогийн урдах машинууд шатахуун авахаар аюулгүй байдлын машин руу очиж байхад тэр ялалт байгуулахаар хөдөлж байв.



English : Piquet Jr. was sacked after the 2009 Hungarian Grand Prix.

Halh Mongolian : 2009 оны Унгарын Гран При тэмцээний дараа Пикёт Жуниорыг халсан байдаг.



English : At exactly 8:46 a.m. a hush fell across the city, marking the exact moment the first jet struck its target.

Halh Mongolian : Өглөөний яг 8:46 минутад хот даяар нам гүм байдал ноёлж, анхны тийрэлтэт онгоц байгаа онох яг тэр мөчийг тэмдэглэж байв.



English : Two beams of light have been rigged up to point skywards overnight.

Halh Mongolian : Гэрлийн хоёр цацраг нийлснээр шөнөдөө тэнгэр лүү цойлон гэрэлтдэг.



English : Construction is ongoing for five new skyscrapers at the site, with a transportation center and memorial park in the middle.

Halh Mongolian : Талбайд таван шинэ тэнгэрт тулсан барилгыг зорчигч тээврийн төв болон дунд нь дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй хамт барих барилгын ажил үргэлжилж байна.



English : The PBS show has more than two-dozen Emmy awards, and its run is shorter only than Sesame Street and Mister Rogers´ Neighborhood.

Halh Mongolian : Пи-Би-Эс шоу нь хорин хоёроос илүү Эммигийн шагналтай бөгөөд зөвхөн Сесамийн гудамж болон Мистер Роджерсын хөрш зэрэг бүтээлээс л богинохон байдаг.



English : Each episode of the show would focus on a theme in a specific book and then explore that theme through multiple stories.

Halh Mongolian : Шоуны анги бүр нь тодорхой номын сэдэвт төвлөрдөг ба дараа нь янз бүрийн түүхээр дамжуулан уг сэдвийг судалдаг.



English : Each show would also provide recommendations for books that children should look for when they went to their library.

Halh Mongolian : Шоу бүрт хүүхдийн номын сан руу орохдоо хайж олох ёстой номуудын зөвлөмжийг өгдөг.



English : John Grant, from WNED Buffalo (Reading Rainbow´s home station) said ¨Reading Rainbow taught kids why to read,... the love of reading — [the show] encouraged kids to pick up a book and to read.¨

Halh Mongolian : Жон Грант, WNED Буффало (Солонгын гэр буудлыг уншдаг) хэлэхдээ ¨Солонгыг унших нь хүүхдүүдэд яагаад уншдаг болохыг зааж өгсөн... унших дуртай байх [шоу] нь хүүхдүүд ном барьж авч, уншихыг урамшуулдаг байв¨ гэжээ.



English : It is believed by some, including John Grant, that both the funding crunch and a shift in the philosophy of educational television programming contributed to ending the series.

Halh Mongolian : Тохиолдлын санхүүжилт болон телевизийн боловсролын хөтөлбөрийн философи дахь өөрчлөлт нь хоёулаа уг цувралыг дуусгахад нэмэр оруулсан гэж зарим хүмүүс, ялангуяа Жон Грант итгэдэг.



English : The storm, situated about 645 miles (1040 km) west of the Cape Verde islands, is likely to dissipate before threatening any land areas, forecasters say.

Halh Mongolian : Кэйп Верде арлуудаас баруун зүгт 645 миль (1040 км) зайд байрласан уг шуурга нь аливаа эх газрын бүсэд аюул учруулахаасаа өмнө сарних маягтай байна гэж цаг уурчид хэлж байна.



English : Fred currently has winds of 105 miles per hour (165 km/h) and is moving towards the northwest.

Halh Mongolian : Фред циклон одоогоор цагт 105 милийн (165 км/цаг) хурдтай байгаа бөгөөд баруун хойд зүгийг чиглэн явж байна.



English : Fred is the strongest tropical cyclone ever recorded so far south and east in the Atlantic since the advent of satellite imagery, and only the third major hurricane on record east of 35°W.

Halh Mongolian : Фред бол хиймэл дагуулын дүрслэл бий болсноос хойш Атлантын өмнө болон зүүн зүгт бүртгэгдээд байгаа хамгийн хүчтэй халуун орны циклон бөгөөд баруун зүгт 35 градус зүүн тийш бичигдээд буй гурав дах том хар салхи юм.



English : On September 24, 1759, Arthur Guinness signed a 9,000 year lease for the St James´ Gate Brewery in Dublin, Ireland.

Halh Mongolian : 1759 оны есдүгээр сарын 24-нд Артур Гиннес нь Ирландын Дублин дахь Гэгээн Жэймсийн Гэйт шар айрагны үйлдвэрийг 9,000 жилийн лизингээр авах гэрээнд гарын үсэг зуржээ.



English : 250 years later, Guinness has grown to a global business that turns over 10 billion euros (US$14.7 billion) every year.

Halh Mongolian : 250 жилийн дараа гэхэд Гиннес жил тутамд 10 тэрбум еврог (14,7 тэрбум ам.доллар) эргэлдүүлдэг дэлхийн хэмжээний бизнес болгон өргөжүүлжээ.



English : Jonny Reid, co-driver for the A1GP New Zealand team, today made history by driving the fastest over the 48-year-old Auckland Harbour Bridge, New Zealand, legally.

Halh Mongolian : A1GP Шинэ Зеландын багийн хамтрагч жолооч болох Жонни Рейд өнөөдөр Шинэ Зеландын 48 жилийн настай Аукландын Харбор гүүрэн дээгүүр хууль ёсоор хамгийн хурдан явж түүхийг бүтээжээ.



English : Mr Reid managed to drive the New Zealand´s A1GP car, Black Beauty at speeds over 160km/h seven times over the bridge.

Halh Mongolian : Ноён Рейд гүүрэн дээгүүр гарахдаа Шинэ Зеландын A1GP маших болох Хар үзэсгэлэнг 160 км/цагаас дээш хурдтайгаар долоон удаа жолооджээ.



English : The New Zealand police had trouble using their speed radar guns to see how fast Mr Reid was going because of how low Black Beauty is, and the only time the police managed to clock Mr Reid was when he slowed down to 160km/h.

Halh Mongolian : Шинэ Зеландын цагдаа нар хурдны радар буугаа ашиглан ноён Рейдийг хэр хурдтай явж байгааг харахад асуудалтай байсан бөгөөд ноён Рейд хурдаа 160 км/цаг хүртэл удаашруулах үед л цагдаа цагийг нь тэмдэглэж авч байжээ.



[Day3]

English : In the last 3 months, over 80 arrestees were released from the Central Booking facility without being formally charged.

Halh Mongolian : Сүүлийн 3 сарын хугацаанд баривчлагдсан 80 гаруй этгээд албан ёсны ял авалгүйгээр Төв саатуулах байгууламжаас суллагдсан байна.



English : In April this year, a temporary restaining order was issued by Judge Glynn against the facility to enforce the release of those held more than 24 hours after their intake who did not receive a hearing by a court commissioner.

Halh Mongolian : Энэ оны дөрөвдүгээр сард шүүгч Глинн шүүхийн бүрэн эрхт төлөөлөгчөөс хуулийн байцаалтыг авалгүй 24 цагаас илүү хугацаагаар хоригдсон хүмүүсийг суллахыг хэрэгжүүлэхийн эсрэг түр хамгаалалт бий болгосон шийдвэрийг гаргажээ.



English : The commissioner sets bail, if granted, and formalizes the charges filed by the arresting officer. The charges are then entered into the state´s computer system where the case is tracked.

Halh Mongolian : Тусгай эрхт төлөөлөгч торгууль тавьж, хэрэв олговол, саатуулсан офицерын бүртгүүлсэн хэрэг албан ёсны болно. Дараа нь уг хэргийг мужийн компьютерийн системд оруулснаар, уг хэргийг мөрдөж байх болно.



English : The hearing also marks the date for the suspect's right to a speedy trial.

Halh Mongolian : Байцаалтанд мөн шүүх хурлыг хурдан явуулахыг хүсэх сэжигтэний эрхийн огноог тэмдэглэжээ.



English : Peter Costello, Australian treasurer and the man most likely to succeed Prime Minister John Howard as Liberal party leader has thrown his support behind a nuclear power industry in Australia.

Halh Mongolian : Австралийн эрдэнэсийн сангийн эрхлэгч Петр Костелло болон Либерал намын даргын хувиар Ерөнхий сайд болох хамгийн магадлалтай хүн болох Жон Ховард нар Австрали дахь цөмийн эрчим хүчний салбарыг дэмжигчид болдог.



English : Mr Costello said that when nuclear power generation becomes economically viable, Australia should pursue its use.

Halh Mongolian : Цөмийн эрчим хүчний бий болгох нь эдийн засгийн хувьд боломжтой тул Австрали үүний хэрэглээг эрэлхийлэх хэрэгтэй гэж ноён Костелло хэлжээ.



English : ¨If it becomes commercial, we should have it. That is, there´s no in-principle objection to nuclear energy¨ Mr Costello said.

Halh Mongolian : ¨Хэрвээ цөмийн эрчим хүч арилжааных болвол бид үүнийг авах хэрэгтэй. Тэгж байж зарчмын хувьд цөмийн эрчим хүчийг эсэргүүцэх зүйл гарахгүй¨ гэж ноён Костелло хэлэв.



English : According to Ansa, ¨police were concerned by a couple of top-level hits they feared might spark a full-blown war of succession.

Halh Mongolian : Анса агентлагаас мэдээлсний дагуу дээд түвшний хэд хэдэн цохилтуудад цагдаагийн газар санаа зовниж, цаашид үргэлжлэх бүрэн хэмжээний дайныг өдөөж магад гэж айж байсан.



English : Police said Lo Piccolo had the upper hand because he had been Provenzano´s right-hand man in Palermo and his greater experience won him the respect of the older generation of bosses as they pursued Provenzano´s policy of keeping as low as possible while strengthening their power network.

Halh Mongolian : Ло Пикколо нь Провензаногийн Палермо дахь баруун гарын хүн байсан ба агуу туршлага нь боломжийн хэрээр аль болох далд байж, өөрсдийн хүчний сүлжээг хүчирхэгжүүлж байх гэсэн Провензаногийн бодлогыг дагадаг ахимаг үеийн боссуудын хүндлэлийг хүртэж чадсан тул тэрээр илүү нөлөөтэй байсан гэж цагдаа хэлжээ.



English : These bosses had been reined in by Provenzano when he put an end to the Riina-driven war against the state that claimed the lives of Mafia crusaders Giovanni Falcone and Paolo Borsellino in 1992.¨

Halh Mongolian : Мафийн дайнд оролцогчид болох Жиованни Фалконе болон Пало Борселлино нарын амийг 1992 онд авсан гэгдэх улсын эсрэг Рийнатай холбоотой дайнд Провензано эцэслэснээр эдгээр боссуудыг хязгаарлан тогтоожээ.¨



English : Apple CEO Steve Jobs unveiled the device by walking onto the stage and taking the iPhone out of his jeans pocket.

Halh Mongolian : Apple компанийн захирал Стийв Жобс тайзан дээр алхан гарч ирж байхдаа жийнсэн өмднийхөө халааснаас iPhone-г гаргаж ирэн төхөөрөмжөө танилцуулжээ.



English : During his 2 hour speech he stated that ¨Today Apple is going to reinvent the phone, We are going to make history today¨.

Halh Mongolian : 2 цагийн турш хийсэн яриандаа тэрээр ¨Өнөөдөр Apple компани утсыг дахин бүтээх гэж байна, бид өнөөдөр түүхийг бүтээх болно¨ гэжээ.



English : Brazil is the largest Roman Catholic country on Earth, and the Roman Catholic Church has consistently opposed the legalization of same-sex marriage in the country.

Halh Mongolian : Бразил бол Дэлхий дээрх хамгийн том Ромын католик улс бөгөөд Ромын католик сүм нь уг улс дахь ижил хүйсийн гэрлэлтийн хууль тогтоомжийг эсэргүүцсээр иржээ.



English : The National Congress of Brazil has debated legalization for 10 years, and such civil marriages are currently only legal in Rio Grande do Sul.

Halh Mongolian : Бразилийн Үндэсний Конгресс хуулийг хүчинтэй болгох гэж 10 жилийн турш хэлэлцсэн бөгөөд иргэний ийм гэрлэлт одоогоор зөвхөн Рио Гранде до Сулд л хууль ёсных байна.



English : The original bill was drafted by former mayor of São Paulo, Marta Suplicy. The proposed legislation, after being amended, is now in the hands of Roberto Jefferson.

Halh Mongolian : Анхны хуулийн төслийг Сао Пауло хотын дарга асан Марта Саплиси боловсруулжээ. Нэмэлт өөрчлөлт оруулсаны дараа санал болгосон хууль дүрэм нь одоо Роберто Жефферсонд байгаа юм.



English : Protesters hope to collect a petition of 1.2 million signatures to present to the National Congress in November.

Halh Mongolian : Эсэргүүцэгчид арван нэгдүгээр сард Үндэсний конгрест өргөн барих 1.2 сая гарын үсгийг цуглуулна гэж найдаж байна.



English : After it became apparent that many families were seeking legal help to fight the evictions, a meeting was held on March 20 at the East Bay Community Law Center for the victims of the housing scam.

Halh Mongolian : Эд хөрөнгийг нь хураахтай тэмцэхээр олон гэр бүлүүд хууль эрх зүйн тусламж эрэлхийлж байгаа нь тодорхой болсоны дараа Гуравдугаар сарын 20-нд Ийст Бэйн Орон нутгийн хуулийн төвд орон сууцны залилангийн хохирогчдод зориулсан уулзалтыг зохион байгуулав.



English : When the tenants started sharing what had occurred to them, most of the families involved suddenly realized that Carolyn Wilson of the OHA had stolen their security deposits, and skipped out of town.

Halh Mongolian : Түрээслэгчид өөрсдөд нь тохиолдсон зүйлээ бусадтайгаа хуваалцаж эхлэхэд ОББ-ны ажилтан Кэролин Вилсон барьцааг нь хулгайлаад хотоос зугатсаныг ихэнх гэр бүлүүд гэнэт ухаарчээ.



English : Tenants at Lockwood Gardens believe that there may be another 40 families or more to face eviction, since they learned that OHA police are also investigating other public housing properties in Oakland that may be caught up in the housing scam.

Halh Mongolian : Орон сууцны залилангийн хэрэгт орооцолдсон байж болох бусад олон нийтийн орон сууцны хэргийг ООББ-ын цагдаа нар мөрдөж байгааг мэдсэн Локвүүд Гарденс дахь түрээслэгчид эд хөрөнгөө хураалгахтай нүүр тулах дахин 40 ба түүнээс их гэр бүл байгаа гэж үзэж байгаа юм.



English : The band canceled the show at Maui´s War Memorial Stadium, which was set to be attended by 9,000 people, and apologized to fans.

Halh Mongolian : 9,000 хүн оролцоно гэж төлөвлөсөн Мауигийн дайны дурсгалын стадионд хийх шоугаа уг хамтлаг цуцалж, фенүүдээсээ хүлцэл өчжээ.



English : The band´s management company, HK Management Inc., gave no initial reason when they canceled on September 20, but blamed logistical reasons by the next day.

Halh Mongolian : Хамтлагийн менежментийн компани болох Эйч-Кэй Менежмент Инк есдүгээр сарын 20-нд тоглолтоо цуцлахад нь тайлбар өгөөгүй боловч дараа өдөр нь логистикийн шалтгаантай гэж буруутгасан байна.



English : The famous Greek lawyers, Sakis Kechagioglou and George Nikolakopoulos have been imprisoned in the Athens´ jail of Korydallus, as they were found guilty of graft and corruption.

Halh Mongolian : Грекийн алдарт хуульч Сакис Кечажиоглоу болон Жорж Николакопоулос нар авилга болон хээль хахуулийн хэрэгт буруутгагдан, Афиний Коридаллусын шоронд хоригджээ.



English : As a result of this, a big scandal within the Greek legal community has been raised through the exposure of illegal actions that judges, lawyers, solicitors and attorneys have done during the previous years.

Halh Mongolian : Үүний үр дүнд шүүгчид, хуульчид, прокурор болон өмгөөлөгчид өмнөх жилийн туршид хийсэн хууль бус үйл ажиллагааг илчлэх замаар Грекийн хуулийн орчин дахь том шуугианыг дэгдээжээ.



English : A few weeks ago, after the information published by the journalist Makis Triantafylopoulos in his popular Television show ¨Zoungla¨ in Alpha TV, the member of Parliament and lawyer, Petros Mantouvalos was abdicated as members of his office had been involved in illegal graft and corruption.

Halh Mongolian : Хэдэн долоо хоногийн өмнө, алдарт Телевизийн шоу нэвтрүүлэгт сэтгүүлч Макис Триантафилопулос ¨Альфа ТВ-д Парламентын гишүүн, хуульч Петрос Мантувалос болон түүний ажлын албаны хүмүүс хууль бус авилгын хэрэгт холбогдсон тул албан тушаалаасаа татгалзсан тухай нийтэлжээ.



English : Moreover, top judge Evangelos Kalousis is imprisoned as he found guilty of corruption and degenerate behaviour.

Halh Mongolian : Түүнчлэн дээд шүүгч Евангелос Калусисийг авилгын болон зан байдлын хувьд доройтсон тул буруутай гэж үзэн шоронд хорьжээ.



[Day4]

English : Roberts flatly refused to say about when he believes life begins, an important question when considering the ethics of abortion, saying that it would be unethical to comment on the specifics of likely cases.

Halh Mongolian : Үр хөндөлтийн ёс зүйг авч үзэх үед гардаг чухал асуулт болох амьдрал хэзээ эхэлдэг тухай ярихаас Роберт эрс шийдэмгий татгалзсан ба магадлалтай хэргийн нарийн зүйлсийн тухайд санал хэлэх нь ёс зүйгүй гэжээ.



English : He did, however, reiterate his earlier statement that Roe v. Wade was the ¨settled law of the land¨, emphasizing the importance of consistent Supreme Court rulings.

Halh Mongolian : Гэсэн хэдий ч Рое нь Вэйдийн эсрэг байснаар "газрын хуулийг зохицуулсан" гэсэн өмнөх мэдэгдлээ тэрээр олон удаа давтаж, Дээд шүүхийн тууштай удирдлагын чухал байдлыг онцолж байв.



English : He also confirmed that he believed in the implied right to privacy which the Roe decision depended upon.

Halh Mongolian : Тэрбээр Роегийн шийдвэр хамаарч байсан хувийн нууцад хамаарах эрхэд итгэж байгаагаа мөн батлав.



English : Maroochydore had finished on top of the ladder, six points clear of Noosa in second.

Halh Mongolian : Марүүкайдор эхэнд бичигдэн тэмцээнийг дуусгаж, Нүүса цэвэр зургаан оноогоор хоёрт оров.



English : The two sides would meet in the major semi final where Noosa ran out winners by 11 points.

Halh Mongolian : Хоёр тал томоохон хагас шигшээд таарч, Ноаус ялагчдаас 11 оноогоор гарав.



English : Maroochydore then defeated Caboolture in the Preliminary Final.

Halh Mongolian : Дараа нь Марүүчидор урьдчилсан шигшээд Кабүүлтюриг ялав.



English : Hesperonychus elizabethae is a species of the family Dromaeosauridae and is a cousin of Velociraptor .

Halh Mongolian : геспероникус элизабета бол Дромаеосауридэ бүлийн төрөл зүйл бөгөөд Велосирапторын үеэл юм.



English : This fully feathered, warm blooded bird of prey was believed to have walked upright on two legs with claws like the Velociraptor.

Halh Mongolian : Энэхүү бүх биеэрээ өдтэй, бүлээн цустай олзны шувуу Велосираптор шиг сарвуутай хоёр хөл дээрээ босоо алхдаг байсан гэж итгэдэг.



English : Its second claw was larger, giving rise to the name Hesperonychus which means ¨western claw.¨

Halh Mongolian : Хоёр дахь савар нь илүү том тул Геспероникус ¨баруун савар¨ гэсэн нэрээр танигдах болжээ.



English : In addition to the crushing ice, extreme weather conditions have been hampering rescue efforts.

Halh Mongolian : Мөсний нуралтаас гадна цаг агаарын эсрэг тэсрэг байдал нь аврах ажиллагаанд хүндрэл учруулсаар байна.



English : Pittman suggested that conditions wouldn´t improve until sometime next week.

Halh Mongolian : Ирэх долоо хоног хүртэл нөхцөл байдал сайжрахгүй гэж Питтман зөвлөв.



English : The amount and thickness of the pack ice, according to Pittman, is the worst it has been for sealers in the past 15 years.

Halh Mongolian : Бөөн мөсний хэмжээ, зузаан нь Питтманы хэлснээр сүүлийн 15 жилийн хугацаанд агнуурын усан онгоцнуудад тулгарч байснаас хамгийн муу байв.



English : News spread in the Red Lake community today as funerals for Jeff Weise and three of the nine victims were held that another student was arrested in connection with the school shootings of March 21.

Halh Mongolian : Гуравдугаар сарын 21-ний буудалцаантай холбогдуулан өөр оюутныг баривчилсан, Жефф Вэйс болон есөн хохирогчийн гурвынх нь оршуулах ёслолыг өнөөдөр зохион байгуулсан тухай мэдээ Улаан нуурын орон нутагт тархжээ.



English : Authorities said little officially beyond confirming today´s arrest.

Halh Mongolian : Эрх баригчид өнөөдрийн баривчилгааг баталгаажуулсанаас гадна албан ёсоор бага мэдээлэл өгчээ.



English : However, a source with knowledge of the investigation told the Minneapolis Star-Tribune that it was Louis Jourdain, 16-year old son of Red Lake Tribal Chairman Floyd Jourdain.

Halh Mongolian : Гэсэн хэдий ч Мөрдөн байцаалтын талаар мэдээлэлтэй сурвалж Миннеаполис Стар-Трибуна сонинд хэлэхдээ, энэ бол Рэд Лейк омгийн дарга Флойд Журдины 16 настай хүү Луис Журдин байсан гэжээ.



English : It is not known at this time what charges will be laid or what led authorities to the boy but juvenile proceedings have begun in federal court.

Halh Mongolian : Энэ хугацаанд юу албаны хүмүүсийг тус хүү рүү чиглүүлсэн эсвэл ямар хариуцлага тооцох нь тодорхой бус байгаа боловч холбооны шүүхэд насанд хүрээгүй хүүхдийн хэргийг эхлүүлээд байгаа юм.



English : Lodin also said officials decided to cancel the runoff in order to save Afghans the expense and security risk of another election.

Halh Mongolian : Сонгуульд санал тэнцсэн тул дахин сонгууль явуулах зардал болон аюулгүй байдлын эрсдлээс Афганчуудыг хамгаалахын тулд албаны хүмүүс сонгуулийн сүүлийн шатыг цуцлах шийдвэр гаргасан гэж Лодин хэлэв.



English : Diplomats said that they had found enough ambiguity in the Afghan constitution to determine the runoff as unnecessary.

Halh Mongolian : Афганы үндсэн хуульд сонгуулийн сүүлийн шатыг шаардлагагүй гэж тодорхойлохуйц хоёрдмол утгатай зүйл хангалттай байгааг дипломтууд олсон гэдгээ мэдэгджээ.



English : This contradicts earlier reports, which said that cancelling the runoff would have been against the constitution.

Halh Mongolian : Хоёр өрсөлдөгчийн сүүлийн шатыг цуцлах нь үндсэн хуулийн эсрэг болно гэсэн өмнөх мэдээтэй энэ нь зөрчилдөж байна.



English : The aircraft had been headed to Irkutsk and was being operated by interior troops.

Halh Mongolian : Уг онгоц Иркутск руу чиглэсэн байсан бөгөөд түүнийг дотоод цэргүүд удирдаж байсан юм.



English : An inquiry was established to investigate.

Halh Mongolian : Мөрдөх зорилгоор байцаалт явуулсан байна.



English : The Il-76 has been a major component of both the Russian and Soviet military since the 1970s, and had already seen a serious accident in Russia last month.

Halh Mongolian : 1970-д оноос хойш Оросын болон Зөвлөлтийн цэрэг армийн хоёулангийнх нь гол бүрэлдэхүүн хэсэг II-76 онгоц тээвэрлэгч байсаар ирсэн ба өнгөрсөн сард Орос улсад ноцтой ослыг ч үзсэн байна.



English : On October 7 an engine separated on takeoff, without injuries. Russia briefly grounded Il-76s after that accident.

Halh Mongolian : Аравдугаар сарын 7-нд хөдөлгүүр нь тусгаарлагдаж гэмтэлгүйгээр газарджээ. Орос тэр ослын дараа Ил-76 онгоцыг хэсэг хугацаанд нислэгийг нь хоригложээ.



English : 800 miles of the Trans-Alaska Pipeline System were closed down following a spill of thousands of barrels of crude oil south of Fairbanks, Alaska.

Halh Mongolian : Аляска мужийн Фэйрбанксаас өмнө зүгт олон мянган баррель түүхий нефть асгарсны дараа 800 миль урт Транс Аляскийн шугам хоолойн систем хаагдсан байна.



English : A power failure following a routine fire-command system test caused relief valves to open and crude oil overflowed near the Fort Greely pump station 9.

Halh Mongolian : Гал унтраах командын системийн тогтмол туршилтын дараа цахилгаан тасарсны улмаас хамгаалалтын хавхлаг нээгдэж, Форт Грийли 9-р насосны станцын ойролцоо түүхий нефть асгарав.



[Day5]

English : The valves opening allowed a pressure release for the system and oil flowed on a pad to a tank that can hold 55,000 barrels (2.3 million gallons).

Halh Mongolian : Хавхлага нээхэд системийн даралт буурах бөгөөд 55,000 хүртэл баррелийн (2,3 сая галлон) багтаамжтай нөөцлүүрийн сав руу тавцангаас тос урсаж байв.



English : As of Wednesday afternoon, the tank vents were still leaking probably from thermal expansion inside the tank.

Halh Mongolian : Лхагва гарагийн үд гэхэд нөөцлүүрийн савны доторх дулааны тэлэлтээс болж нөөцлүүрийн савны агааржуулах нүхнээс тос нэвчсээр байв.



English : Another secondary containment area below the tanks capable of holding 104,500 barrels was not yet filled to capacity.

Halh Mongolian : 104,500 баррель хадгалах хүчин чадалтай түлшний савны доор байрлах хоёрдогч өөр агуулах талбайг бүрэн гүйцэд дүүргээгүй байсан.



English : The comments, live on television, were the first time that senior Iranian sources have admitted that the sanctions are having any effect.

Halh Mongolian : Телевизээр шууд гарсан сэтгэгдэл нь хориг арга хэмжээ ямар ч үр дүнгүй болж байгааг Ираны ахлах эх сурвалжууд хүлээн зөвшөөрч байгаа анхны тохиолдол байв.



English : They include financial restrictions and a ban by the European Union on the export of crude oil, from which the Iranian economy receives 80% of its foreign income.

Halh Mongolian : Иран улсын эдийн засаг гадаадын орлогынхоо 80%-ийг олдог түүхий нефтийн экспортод Европийн холбооноос тавьсан хориг болон санхүүгийн хязгаарлалтууд үүнд багтана.



English : In its most recent monthly report, OPEC said exports of crude had fallen to their lowest level for two decades at 2.8 million barrels per day.

Halh Mongolian : Хамгийн сүүлд гарсан сар тутмын тайландаа ОПЕК-ийн зүгээс нефтийн экспорт өдөрт 2,8 сая баррел болсон нь сүүлийн хорин жилийн хугацаанд хамгийн бага түвшинд хүрсэн байгааг хэллээ.



English : The country´s supreme leader, Ayatollah Ali Khamenei, has described the dependency on oil as ¨a trap¨ dating from before Iran´s Islamic revolution in 1979 and from which the country should free itself.

Halh Mongolian : Тус улсын дээд удирдагч Аяатолла Али Каменей газрын тосноос хамаарах байдлыг 1979 онд болсон Ираны Исламын хувьсгалаас өмнөх үеэс улбаатай ¨хавх¨ хэмээн тайлбарлаж, улс орон өөрийгөө үүнээс чөлөөлөх ёстой гэв.



English : When the capsule gets to Earth and enters the atmosphere, at about 5am (eastern time), it is expected to put on quite a light show for folks in Northern California, Oregon, Nevada, and Utah.

Halh Mongolian : Капсул дэлхийд ирж, агаар мандалд орох үед буюу өглөөний 5 цаг (зүүн бүсийн цагаар) орчимд Хойд Калифорни, Орегон, Невада, Юта мужийн ард иргэдэд гэрлийн шоу болж харагдах төлөвтэй байна.



English : The capsule will look much like a shooting star going across the sky.

Halh Mongolian : Уг капсул тэнгэрээр хөндлөн туучих харваж буй од шиг харагдах болно.



English : The capsule will be traveling at about 12.8 km or 8 miles per second, fast enough to go from San Francisco to Los Angeles in one minute.

Halh Mongolian : Уг капсул нь секундэд 12,8 км буюу 8 миль зайд явах бөгөөд энэ нь Сан Францискогоос Лос Анжелос хүртэл нэг минутын дотор очихтой ижил хурдан юм.



English : Stardust will set a new all-time record for being the fastest spacecraft to return to Earth, breaking the previous record set in May of 1969 during the return of the Apollo X command module.

Halh Mongolian : 1969 оны Тавдугаар сард Аполло X хөлөг коммандын горимд дэлхий рүү маш хурдан буцаж ирсэн амжилтыг эвдэж Оддын тоос сансрын хөлөг нь бүх цаг үеийн туршид эх дэлхийд хамгийн хурдан буцаж ирсэн дээд амжилтыг тогтооно.



English : "It will move over the west coast of northern California and will light the sky from California through central Oregon and on through Nevada and Idaho and into Utah," Tom Duxbury, Stardust´s project manager said.

Halh Mongolian : Оддын тоос төслийн менежер Том Даксбюри хэлэхдээ ¨Энэ хөлөг хойд Калифорний баруун эргээр явж, Калифорниас төв Орегон, Невада, Айдахо болон Юта хүртэл тэнгэрийг гэрэлтүүлэх юм¨ гэв.



English : Mr. Rudd´s decision to sign the Kyoto climate accord isolates the United States, which will now be the only developed nation not to ratify the agreement.

Halh Mongolian : Кёотогийн протоколд гарын үсэг зурах ноён Раддын шийдвэр нь Америкийн Нэгдсэн Улсыг ганцаардмал болгож, ингэснээр уг гэрээг эсэргүүцэх цорын ганц хөгжсөн улс нь Америкийн Нэгдсэн Улс болоод байна.



English : Australia´s former conservative government refused to ratify Kyoto, saying it would damage the economy with its heavy reliance on coal exports, while countries like India and China were not bound by emissions targets.

Halh Mongolian : Австралийн өмнөх консерватив засгийн газар Кёотогийн протоколыг батлахыг эсэргүүцэж, Энэтхэг болон Хятад зэрэг улс орнууд ялгарлын зорилтод ороогүй байхад нүүрсний экспортоос голлон хамааралтай байх нь эдийн засагт хохирол учруулна гэжээ.



English : It is the biggest acquisition in eBay´s history.

Halh Mongolian : Энэ бол eBay-н түүхэн дэх хамгийн том худалдан авалт юм.



English : The company hopes to diversify its profit sources and gain popularity in areas where Skype holds a strong position, such as China, Eastern Europe, and Brazil.

Halh Mongolian : Скайт хүчтэй байр суурьтай байдаг Хятад, Зүүн Европ болон Бразил зэрэг газруудад уг компани өөрийн ашгийн эх үүсвэрээ төрөлжүүлж, нэр алдартай болхоор найдаж байна.



English : Scientists have suspected Enceladus as geologically active and a possible source of Saturn´s icy E ring.

Halh Mongolian : Эрдэмтэд Энцеладыг геологийн хувьд идэвхтэй бөгөөд Санчир гарагийн мөсөн Е бүслүүрийн эх сурвалж байх гэж таамаглав.



English : Enceladus is the most reflective object in the solar system, reflecting about 90 percent of the sunlight that hits it.

Halh Mongolian : Энселадус бол өөрт нь туссан нарны гэрлийн 90 орчим хувийг ойлгож байдаг нарны систем дэх хамгийн их ойлт бүхий объект юм.



English : The game publisher Konami stated today in a Japanese newspaper that they will not be releasing the game Six Days in Fallujah.

Halh Mongolian : Тоглоом үйлдвэрлэгч Конами өнөөдөр Японы сонинд хэлэхдээ тэд Фаллужад өнгөрүүлсэн зургаан өдөр тоглоомыг гаргахгүй гэв.



English : The game is based on the Second Battle of Fallujah, a vicious battle between American and Iraqi forces.

Halh Mongolian : Тус тоглоом нь Америк болон Иракийн хүчний хооронд болсон аймшигт тулаан болох Фаллужагийн хоёр дах тулаанд суурьласан болно.



English : The ACMA also found that despite the video being streamed on the Internet, Big Brother had not breached online content censorship laws as the media had not been stored on Big Brother´s website.

Halh Mongolian : Хэдийгээр видеог интернэтээр дамжуулж байгаа ч Том ах шоуны вэб сайт дээр медиаг хадгалаагүй тул Том ах шоу онлайн контентын цензурын хуулийг зөрчөөгүй болохыг АСМА-ийн зүгээс олж тогтоосон байна.



English : The Broadcasting Services Act provides for the regulation of Internet content, however to be considered Internet content, it must physically reside on a server.

Halh Mongolian : Нэвтрүүлэг Цацалтын Үйлчилгээний Гэрээ нь интернэт контентын зохицуулалтыг олгодог боловч интернэт контент гэж тооцохын тулд нэвтрүүлэг нь сервер дээр бодитоор байх ёстой байдаг байна.



English : The United States embassy located in Nairobi, Kenya has issued a warning that ¨extremists from Somalia¨ are planning to launch suicide bomb attacks in Kenya and Ethiopia.

Halh Mongolian : Кени улсын Найроби хотод байрлах Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яам ¨Сомалийн хэт туйлшрагчид¨ нь Кени болон Этиоп улсуудад амиа золиослох халдлага хийхээр төлөвлөж байгаа тухай анхааруулга гаргасан.



English : The U.S. says it has received information from an undisclosed source that specifically mentions the use of suicide bombers to will blow up ¨prominent landmarks¨ in Ethiopia and Kenya.

Halh Mongolian : АНУ амиа золиослогч бөмбөг дэлбэлэгчдийг ашиглан Этиоп болон Кени дэх "чухал газар"-уудыг дэлбэлнэ гэдгийг ялангуяа дурьдсан нууц эх сурвалжаас мэдээлэл авчээ.



English : Long before The Daily Show and The Colbert Report, Heck and Johnson envisioned a publication that would parody the news—and news reporting—when they were students at UW in 1988.

Halh Mongolian : Өдөр тутмын шоу болон Колбертын мэдээ нэртэй нэвтрүүлгүүдээс их эрт, Хэк болон Жонсон нар 1988 онд UW-д оюутан байх үедээ мэдээ, сурвалжлагыг пароди байдлаар гаргасан товхимолыг урьдчилан төсөөлж байжээ.



[Day6]

English : Since its inception, The Onion has become a veritable news parody empire, with a print edition, a website that drew 5,000,000 unique visitors in the month of October, personal ads, a 24 hour news network, podcasts, and a recently launched world atlas called Our Dumb World.

Halh Mongolian : Анх эхэлснээсээ хойш Дэ Онион компани нь хэвлэмэл хэвлэл, Аравдугаар сард гэхэд 5,000,000 онцгой зочдыг татсан вэб сайт, хувийн зар сурталчилгаа, 24 цагийн мэдээни сүлжээ, подкастууд бүхий егөөдөж элэглэсэн мэдээний жинхэнэ эзэнт гүрэн болсон бөгөөд саяхан Манай тэнэг дэлхий гэсэн дэлхийн атласыг гаргаад байна.



English : Al Gore and General Tommy Franks casually rattle off their favorite headlines (Gore´s was when The Onion reported he and Tipper were having the best sex of their lives after his 2000 Electoral College defeat).

Halh Mongolian : Ал Гор, генерал Томми Фрэнк нар байнга гардаг сонины гарчгаасаа салж авлаа (Горын хувьд Ди Онион сонин түүнийг болон Типперийг 2000 оны Сонгуульд ялагдсаныхаа дараа амьдралынхаа хамгийн сайхан бэлгийн хавьталд орсон гэж мэдэгдсэн).



English : Many of their writers have gone on to wield great influence on Jon Stewart and Stephen Colbert´s news parody shows.

Halh Mongolian : Тэдний олон зохиолчид Жон Стьюарт болон Степен Колбертын мэдээ элэглэлийн шоунд ихээхэн нөлөө үзүүлсэн байдаг.



English : The artistic event is also part of a campaign by the Bucharest City Hall that seeks to relaunch the image of the Romanian capital as a creative and colourful metropolis.

Halh Mongolian : Румыны нийслэлийн дүр төрхийг бүтээлч, өнгөлөг их хот болгон дахин гаргахыг хүсдэг Бухарест хотын танхимын кампанит ажлын нэг хэсэг нь уг урлагийн арга хэмжээ юм.



English : The city will be the first in southeastern Europe to host CowParade, the world´s largest public art event, between June and August this year.

Halh Mongolian : Тус хот нь дэлхийн хамгийн том олон нийтийн урлагийн арга хэмжээ болох КоуПарадыг энэ жил Зургаа болон Наймдугаар сарын хооронд зүүн өмнөд Европт зохион байгуулах анхны хот болно.



English : Today´s announcement also extended the government´s commitment made in March of this year to fund extra carriages.

Halh Mongolian : Өнөөдрийн мэдэгдлээр энэ жилийн гуравдугаар сард хийсэн нэмэлт тээврийн зардлыг санхүүжүүлэх тухай засгийн газрын үүрэг амлалтыг мөн сунгалаа.



English : An additional 300 brings the total to 1,300 carriages to be acquired to relieve overcrowding.

Halh Mongolian : 300-г нэмж авчран, нийт 1,300 тэргээр хэт цугларсан олныг тараахад шаардлагатай болно.



English : Christopher Garcia, a spokesperson of the Los Angeles Police Department, said the suspected male offender is being investigated for trespassing rather than vandalism.

Halh Mongolian : Сэжиглэгдэж буй гэмт хэрэгтэн эрэгтэйг эд зүйлийг нурааж сүйтгэсэн гэхээс илүү бусдын эзэмшилд халдан орсон гэдгээр байцааж байгаа хэмээн Лос Анжелесийн цагдаагийн албаны төлөөлөгч Кристофер Гарсиа хэлэв.



English : The sign was not physically damaged; the modification was done using black tarpaulins decorated with signs of peace and heart to alter the ¨O¨ to read lowercase ¨e¨.

Halh Mongolian : Уг тэмдэг гэмтээгүй ба хар берзент ашиглан өөрчлөлт хийж, "О" үсгийг жижиг "е" гэж уншигдахаар болгож өөрчлөхдөө энх тайвны бэлэг тэмдэг ба зүрхэн дүрсийг ашиглажээ.



English : Red tide is caused by a higher than normal concentration of Karenia brevis, a naturally-occurring single-celled marine organism.

Halh Mongolian : Улаан түрлэг нь байгалиасаа бий болдог ганц эст далайн амьд биет болох Карениагийн бревисийн концентрац энгийнээс өндөр байхад үүсдэг.



English : Natural factors can intersect to produce ideal conditions, allowing this algae to increase in number dramatically.

Halh Mongolian : Байгалийн хүчин зүйлс бүрдэж, төгс төгөлдөр нөхцөлийг бий болгосноор энэхүү замаг тооны хувьд огцом өсөх боломжийг олгодог.



English : The algae produces a neurotoxin that can disable nerves in both humans and fish.

Halh Mongolian : Замаг нь хүн болон загасны мэдрэлийг идэвхгүй болгож чадах мэдрэлийн хорыг бий болгодог.



English : Fish often die because of the high concentrations of the toxin in the waters.

Halh Mongolian : Усан дахь хорны өндөр концентрацаас болж загас ихэвчлэн үхдэг.



English : Humans can be affected by breathing affected water taken into the air by wind and waves.

Halh Mongolian : Халдвартай ус салхи болон давалгаагаар дамжин агаарт цацагдахад хүн үүнийг нь амьсгалснаар мөн халдварлаж болно.



English : At its peak, Tropical Cyclone Gonu, named for a bag of palm leaves in the language of the Maldives, reached sustained winds of 240 kilometers an hour (149 miles per hour) .

Halh Mongolian : Малдив хэлээр цүнх дүүрэн далдуу модны навч гэж нэрлэгдсэн халуун орны хар салхи Гону нь оргил үедээ 240 километр цагийн (цагт 149 миль) хурдтай тасралтгүй салхинд хүрдэг.



English : By early today, winds were around 83 km/h, and it was expect to keep weakening.

Halh Mongolian : Өнөө өглөө эрт салхи 83 км/цаг хурдтай байсан бөгөөд үргэлжлэн намсах төлөвтэй байна.



English : On Wednesday, the United States´ National Basketball Association (NBA) suspended its professional basketball season due to concerns regarding COVID-19.

Halh Mongolian : Лхагва гарагт Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (ҮСБХ) КОВИД-19-тэй холбоотой асуудлын улмаас мэргэжлийн сагсан бөмбөгийн улирлыг хойшлууллаа.



English : The NBA´s decision followed a Utah Jazz player testing positive for the COVID-19 virus.

Halh Mongolian : ҮСБХ-гийн энэхүү шийдвэр нь Юта Жазз багийн тоглогчийн КОВИД-19 вирусын хариу эерэг гарсантай холбоотой.



English : ¨Based on this fossil, that means the split is much earlier than has been anticipated by the molecular evidence.

Halh Mongolian : ¨Энэхүү чулуужсан үлдэгдэлд суурилан хуваагдал нь молекулын нотолгоогоор таамаглаж байснаас хамаагүй эртнийх гэсэг үг юм.



English : That means everything has to be put back,¨ said researcher at the Rift Valley Research Service in Ethiopia and a co-author of the study, Berhane Asfaw.

Halh Mongolian : Тэгэхээр бүх зүйлийг буцааж тавих ёстой болж байгаа юм хэмээн Этиоп дахь Рифт Хөндийн Судалгааны Төвийн судлаач, уг судалгааны хамтран зохиогч Берхан Асфав хэлжээ.



English : Until now, AOL has been able to move and develop the IM market at its own pace, due to its widespread use within the United States.

Halh Mongolian : Өнөөг хүртэл AOL нь Америкийн Нэгдсэн Улс дахь өргөн тархсан хэрэглээнийхээ улмаас өөрийн хурдаар IM зах зээлийг хөдөлгөн, хөгжүүлэх боломжтой байна.



English : With this arrangement in place, this freedom might end.

Halh Mongolian : Энэхүү зохицуулалт хэрэгжсэнээр энэ эрх чөлөө дуусаж магадгүй юм.



English : The number of users of the Yahoo! and Microsoft services combined will rival the number of AOL´s customers.

Halh Mongolian : Yahoo! болон Microsoft үйлчилгээний хэрэглэгчдийн тоо нийлээд AOL-ийн хэрэглэгчдийн тоотой өрсөлдөх болно.



English : The Northern Rock bank had been nationalised in 2008 following the revelation that the company had received emergency support from the UK Government.

Halh Mongolian : Компани Англиас аюулгүй байдлын дэмжлэг хүлээн авсаныг илрүүлсэний дараа 2008 онд Ди Нортерн Рок банкийг улсын өмч болгожээ.



English : Northern Rock had required support due to its exposure during the subprime mortgage crisis in 2007.

Halh Mongolian : 2007 оны хоёрдугаар зэрэглэлийн моргейжийн хямралд өртсөн тул Нортерн Рокт тусламж шаардлагатай байв.



[Day7]

English : Sir Richard Branson´s Virgin Group had a bid for the bank rejected prior to the bank's nationalisation.

Halh Mongolian : Ноён Ричард Брэнсоны Виржин групп нь банкийг улсын мэдэлд авахын өмнө банкны тендерт оролцоод ялагдаж байжээ.



English : In 2010, while nationalised, the current high street bank Northern Rock plc was split from the 'bad bank', Northern Rock (Asset Management).

Halh Mongolian : 2010 онд улсын өмч болгосон одоогийн дээд зэрэглэлийн банк Хойд Рок плс-г 'муу банк' болох Хойд Рокоос (Хөрөнгийн удирдлага) тасалсан байжээ.



English : Virgin have only purchased the 'good bank' of Northern Rock, not the asset management company.

Halh Mongolian : Виржин групп нь Нортерн Рокын "сайн банк'-ийг л зөвхөн худалдан авсан ба хөрөнгийн менежментийн компанийг худалдаж авсангүй.



English : This is believed to be the fifth time in history that people have observed what turned out to be chemically confirmed martian material falling to Earth.

Halh Mongolian : Энэ бол түүхэнд хүмүүс химийнх гэдэг нь батлагдсан ангараг гарагийн материал дэлхий рүү унаж байгааг ажигласан тав дахь тохиолдол гэж үзэж байна.



English : Out of the approximately 24,000 known meteorites to have fallen to Earth, only about 34 have been verified to be martian in origin.

Halh Mongolian : Дэлхий дээр ойролцоогоор 24,000 солирын чулуу унаснаас зөвхөн 34-ийг нь Ангаргаас гаралтайг батлан тогтоосон байдаг.



English : Fifteen of these rocks are attributed to the meteorite shower last July.

Halh Mongolian : Эдгээр чулуулгийн арван тав нь өнгөрсөн долдугаар сард болсон солирын борооноос үүдэлтэй.



English : Some of the rocks, which are very rare on Earth, are being sold from US$11,000 to $22,500 per ounce, which is about ten times more than the cost of gold.

Halh Mongolian : Дэлхий дээр маш ховор байдаг зарим чулууг нэг унцыг нь 11,000 ам.доллараас 22,500 ам.доллараар зардаг нь алтны өртгөөс даруй арав дахин их байгаа юм.



English : Following the race, Keselowski remains the Drivers´ Championship leader with 2,250 points.

Halh Mongolian : Уралдааны дараа Кеселовский 2,250 оноогоор Жолооч нарын аварга шалгаруулах тэмцээний манлайлагч хэвээр үлдлээ.



English : Seven points behind, Johnson is second with 2,243.

Halh Mongolian : Жонсон 2,243 буюу долоон оноогоор удаалж байна.



English : In third, Hamlin is twenty points behind, but five ahead of Bowyer. Kahne and Truex, Jr. are fifth and sixth respectively with 2,220 and 2,207 points.

Halh Mongolian : Гуравдугаарт 20 оноо дутуугаар Гамлин орсон нь Боерийн онооноос таваар илүү байна. Кахне болон Трюекс Жр. нар тав, зургаадугаар байранд тус бүр 2,220 болон 2,207 оноогоор оржээ.



English : Stewart, Gordon, Kenseth, and Harvick round out the top-ten positions for the Drivers´ Championship with four races remaining in the season.

Halh Mongolian : Улиралд дөрвөн уралдаан үлдээд байхад Жолооч нарын аварга шалгаруулах тэмцээний эхний аравт Стьюарт, Гордон, Кенсет болон Харвик нар багтаад байна.



English : The US Navy also said they were investigating the incident.

Halh Mongolian : АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин мөн уг ослыг шалгаж байсан гэв.



English : They also said in a statement, ¨The crew is currently working to determine the best method of safely extracting the ship¨.

Halh Mongolian : Тэд мөн мэдэгдэлдээ "Хөлөг онгоцыг аюулгүй татаж авах хамгийн сайн аргыг тодорхойлохоор багийнхан одоогоор ажиллаж байна" гэжээ.



English : An Avenger class mine countermeasures ship, the ship was on its way to Puerto Princesa in Palawan.

Halh Mongolian : Авенжер ангиллын тэсэлгээний сөрөг арга хэмжээ авах хөлөг Палаван дахь Пуэрто Принцеса хүрэх замдаа явж байжээ.



English : It is assigned to the U.S. Navy's Seventh Fleet and based in Sasebo, Nagasaki in Japan.

Halh Mongolian : Тус хэргийг Японы Нагасакигийн Сасебод байрлах АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Долдугаар флотод даалгасан байна.



English : The Mumbai attackers arrived via boat on Novemeber 26, 2008, bringing with them grenades, automatic weapons and hit multiple targets including the crowded Chhatrapati Shivaji Terminus railway station and the famous Taj Mahal Hotel.

Halh Mongolian : 2008 оны Арваннэгдүгээр сарын 26-нд завиар ирсэн Мумбайн халдлага үйлдэгчид гранат, автомат зэвсэгтэй ирсэн бөгөөд хүн ихтэй Чхатрапати Шиважи Терминус төмөр замын өртөө болон алдарт Таж Махал зочид буудал зэрэг хэд хэдэн бай руу дайрчээ.



English : David Headley´s scouting and information gathering had helped to enable the operation by the 10 gunmen from the Pakistani militant group Laskhar-e-Taiba.

Halh Mongolian : Дэвид Хээдлигийн тагнуулын болон мэдээлэл бүрдүүлэлт тусалж, Ласкхар-э-Таиба гэсэн Пакистианы цэргийн бүлгийн буутай 10 дээрэмчин ажиллагааг явуулсан болохыг илрүүлжээ.



English : The attack put a huge strain on relations between India and Pakistan.

Halh Mongolian : Уг халдлага Энэтхэг, Пакистаны хоорондын харилцаанд том ан цав суулгав.



English : Accompanied by those officials, he assured Texas citizens that steps were being taken to protect the public´s safety.

Halh Mongolian : Тэдгээр албаны хүмүүсийг дагалдан явсан тэрээр олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах алхмуудыг авч байгааг Техасын иргэдэд батлан мэдэгдэв.



English : Perry specifically said, ¨There are few places in the world better equipped to meet the challenge that is posed in this case.¨

Halh Mongolian : Перри ялангуяа ¨Энэ хэрэгт гарсан шиг бэрхшээлтэй тулгарахуйц бэлтгэл хангасан газар дэлхийд цөөхөн бий¨ гэжээ.



English : The governor also stated, ¨Today, we learned that some school aged children have been identified as having had contact with the patient.¨

Halh Mongolian : Засаг дарга мөн "Өнөөдөр бид сургуулийн насны зарим хүүхдүүд өвчтөнтэй харилцаа тогтоосныг мэдлээ" гэжээ.



English : He went on to say, ¨This case is serious. Rest assured that our system is working as well as it should.¨

Halh Mongolian : Тэр үргэлжлүүлэн "Энэ бол ноцтой хэрэг. Манай систем хийх ёстойгоо хийж байгаад итгэлтэй байж болно" гэж хэлжээ.



English : If confirmed, the find completes Allen´s eight-year search for the Musashi.

Halh Mongolian : Хэрэв батлагдвал, уг нээлт нь Аллений найман жилийн турш хийсэн Мусашигийн хайлтыг бүрэн дүүрэн болгоно.



English : Following seabed mapping the wreck was found using an ROV.

Halh Mongolian : Далайн ёроолын зураглалын дараа ROV ашиглан онгоцны эвдэрхийг олсон байна.



English : One of the world´s richest people, Allen has reportedly invested much of his wealth in marine exploration and began his quest to find the Musashi out of a lifelong interest in the war.

Halh Mongolian : Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох Аллен насан туршдаа дайны тухай сонирхдог байснаасаа үүдэн өөрийн эд хөрөнгийг ихэнхийг далайн судалгаанд ахин дахин хөрөнгө оруулж, Мусашиг олох эрлээ эхлүүлсэн байдаг.



[Day8]

English : She gained critical acclaim during her time in Atlanta and was recognized for innovative urban education.

Halh Mongolian : Тэрээр Атлантад байхдаа шүүмжилсэн маягийн хандлагыг олж авсан ба хотын шинэтгэн сайжруулсан боловсрол гэдгээрээ танигдсан байдаг.



English : In 2009 she was awarded the title of National Superintendent of the Year.

Halh Mongolian : 2009 онд түүнийг Үндэсний Шилдэг Удирдагч цолоор шагнажээ.



English : At the time of the award, Atlanta schools had seen a large improvement on test scores.

Halh Mongolian : Шийдвэр гарах цагт Атлантагийн сургуулиудын шалгалтын оноо ихээхэн сайжирсан байжээ.



English : Shortly after, The Atlanta Journal-Constitution published a report showing problems with test results.

Halh Mongolian : Тун удалгүй Атлантагийн Үндсэн хууль нэртэй сэтгүүл шалгалтын үр дүнтэй холбоотой асуудлыг харуулсан сурвалжлагыг нийтэлжээ.



English : The report showed test scores had increased implausibly fast, and alleged the school internally detected problems but didn´t act on the findings.

Halh Mongolian : Шалгалтын оноо байж боломгүй хурдан өссөнийг мэдээгээр үзүүлсэн бөгөөд сургууль дотооддоо асуудлыг илрүүлсэн ч олж мэдсэн зүйлдээ хариу арга хэмжээ аваагүй гэж таамаглажээ.



English : Evidence thereafter indicated test papers were tampered with Hall, along with 34 other education officials, was indicted in 2013.

Halh Mongolian : Үүний дараах нотлох баримтуудаас харахад танхимын оролцоотойгоор шалгалтын материалуудыг хуурамчаар үйлдсэн байсан бөгөөд бусад 34 боловсролын албан тушаалтны хамт 2013 онд яллагдсан.



English : The Irish government is stressing the urgency of parliamentary legislation to rectify the situation.

Halh Mongolian : Ирландын засгийн газар нөхцөл байдлыг залруулахын тулд парламентын хууль эрх зүйн зайлшгүй хэрэгцээг онцлон тэмдэглэжээ.



English : ¨It is now important from both a public health and criminal justice perspective that the legislation be enacted as soon as possible¨, said a government spokesperson.

Halh Mongolian : ¨Олон нийтийн эрүүл мэнд болон гэмт хэргийн хууль эрх зүйн үүднээс уг хууль тогтоомжийг аль болох хурдан батлах нь чухал байна¨ хэмээн засгийн газрын төлөөлөгч хэлэв.



English : The Health Minister expressed concern both for the welfare of individuals taking advantage of the temporary legality of the substances involved, and for drug-related convictions handed down since the now-unconstitutional changes came into effect.

Halh Mongolian : Өдгөө үндсэн хуулийн бус өөрчлөлт үйлчилж эхэлснээс хойш хар тамхитай холбоотой ял шийтгэлийг зарласанд, бодисын түр зуур хуулиар зөвшөөрөгдсөн байгааг ашиглаж байгаа хувь хүмүүсийн эрүүл мэндэд санаа зовж буйгаа Эрүүл мэндийн сайд илэрхийлэв.



English : Jarque was practicing during pre-season training at Coverciano in Italy earlier in the day. He was staying in the team hotel ahead of a match planned for Sunday against Bolonia.

Halh Mongolian : Жарк тухайн өдөр эрт Италийн Коверчианод улирлын өмнөх бэлтгэлийг хийж байжээ. Тэр Ням гарагт Болониагийн эсрэг төлөвлөсөн тоглолтоос өмнө багийн зочид буудалд байрлаж байв.



English : He was staying in the team hotel ahead of a match planned for Sunday against Bolonia.

Halh Mongolian : Болониагийн эсрэг хийхээр Ням гарагт төлөвлөсөн тэмцээний өмнө тэрээр багийн зочид буудалд байрлаж байв.



English : The bus was headed to Six Flags St. Louis in Missouri for the band to play to a sold-out crowd.

Halh Mongolian : Билет нь зарагдсан үзэгчдэд тоглох хамтлагт зориулан уг автобус Миссури дахь Сикс Флагс Сэйнт Луйс рүү гарчээ.



English : At 1:15 a.m. Saturday, according to witnesses, the bus was going through a green light when the car made a turn in front of it.

Halh Mongolian : Бямба гарагийн шөнийн 1:15 цагт гэрчүүдийн мэдээлж байгаагаар өмнөх машин нь эргэх үед автобус ногоон гэрлээр явж байжээ.



English : As of the night of August 9, the eye of Morakot was about seventy kilometres away from the Chinese province of Fujian.

Halh Mongolian : Наймдугаар сарын 9-ний шөнө гэхэд Моракотын нүд Хятадын Фужиан мужаас дал орчим километрийн зайд байв.



English : The typhoon is estimated to be moving toward China at eleven kph.

Halh Mongolian : Хар салхи арван нэг км/цагийн хурдтай Хятад руу чиглэж байна гэж тооцоолов.



English : Passengers were given water as they waited in 90(F)-degree heat.

Halh Mongolian : Зорчигчид 90(F) градусын халуунд хүлээж байх үед тэдэнд ус өгчээ.



English : Fire captain Scott Kouns said, ¨It was a hot day in the Santa Clara with temperatures in the 90s.

Halh Mongolian : Гал командын ахмад Скотт Коунс хэлэхдээ ¨Энэ өдөр Санта Кларад 90-ээд оных шиг температуртай халуун өдөр байсан¨ гэжээ.



English : Any length of time trapped on a roller coaster would be uncomfortable, to say the least, and it took at least an hour to get the first person off the ride.¨

Halh Mongolian : Галзуу хулгана дээр ямар ч хугацаагаар суусан эвгүй байх бөгөөд наад зах нь тоглосон мэдрэмж үгүй болоход ядаж нэг цаг болох болно.¨



English : Schumacher who retired in 2006 after winning the Formula 1 championship seven times, was due to replace the injured Felipe Massa.

Halh Mongolian : Формула 1 аварга шалгаруулах тэмцээнд долоон удаа түрүүлсэнийхээ дараа 2006 онд зодог тайлсан Шумахер бэртэл авсан Фелипе Массаг орлох ёстой байв



English : The Brazilian suffered a serious head injury after a crash during the 2009 Hungarian Grand Prix.

Halh Mongolian : Бразилийн иргэн тэрээр 2009 оны Унгарын Гран При тэмцээний үеэр осолд орсоны дараа толгойдоо ноцтой гэмтэл авснаас болж зовж байжээ.



English : Massa is due to be out for at least the rest of the 2009 season.

Halh Mongolian : Масса дор хаяад 2009 оны үлдсэн улирлын туршид гарахгүй байхаар байна.



English : Arias tested positive for a mild case of the virus, Presidential Minister Rodrigo Arias said.

Halh Mongolian : Ариас вирусийн хөнгөн зэргийн хэлбэрээр халдварласан гэж Ерөнхий сайд Родриго Ариас мэдэгдлээ.



English : The president´s condition is stable, though he will be isolated at home for several days.

Halh Mongolian : Хэдийгээр хэдэн өдрийн турш гэртээ тусгаарлагдах боловч ерөнхийлөгчийн нөхцөл байдал тогтвортой байна.



English : ¨Apart from the fever and a sore throat, I feel well and in good shape to carry out my work by telecommuting.

Halh Mongolian : ¨Халуурах, хоолой өвдөхөөс бусдаар ажлаа компьютер ашиглан зайнаас хийж гүйцэтгэхэд миний бие тэнхээтэй сайн байна.



English : I expect to return to all my duties on Monday,¨ Arias said in a statement.

Halh Mongolian : Даваа гарагт би албан үүрэгтээ эргэн орно гэж найдаж байна гэж Ариас мэдэгдэлдээ хэлсэн байна.



[Day9]

English : Felicia, once a Category 4 storm on the Saffir-Simpson Hurricane Scale, weakened to a tropical depression before dissipating Tuesday.

Halh Mongolian : Саффир-Симпсоны хар салхины хэмжүүрээр 4 гэсэн шуурганы ангилалд багтдаг Феличиа хар салхи Мягмар гарагт сарнихаасаа өмнө халуун бүсийн нам дор газарт хүч нь суларсан байна.



English : Its remnants produced showers across most of the islands, though as of yet, no damage or flooding has been reported.

Halh Mongolian : Түүний үлдэгдэл нь арлын ихэнх хэсэгт ширүүн бороо оруулсан боловч одоогоор үерийн аюулын тухай мэдэгдсэн зүйл алга байна.



English : The precipitation, reaching 6.34 inches at a gauge on Oahu, was described as ¨beneficial¨.

Halh Mongolian : Оаху хэмжүүрээр 6,34 инчэд хүрсэн хур тунадасыг ¨ач тустай¨ хэмээн тайлбарлажээ.



English : Some of the rainfall was accompanied by thunderstorms and frequent lightning.

Halh Mongolian : Зарим хур тунадасыг аянга цахилгаантай бороо, байнгын цахилгаан дагалджээ.



English : The Twin Otter had been trying to land at Kokoda yesterday as Airlines PNG Flight CG4684, but had aborted once already.

Halh Mongolian : Твин Оттер өчигдөр Кокодад Эйрлайнс PNG нислэгийн CG4684 онгоцны хувиар газардах гэж оролдсон боловч больжээ.



English : About ten minutes before it was due to land from its second approach it disapeared.

Halh Mongolian : Хоёр дох оролдлогоор газардах ёстой байснаас арав орчим минутын өмнө тэр алга болжээ.



English : The crash site was located today and is so inaccessable that two policemen were dropped into the jungle in order to hike to the scene and seek survivors.

Halh Mongolian : Ослын газрыг өнөөдөр тогтоосон бөгөөд очих аргагүй байгаа тул хэргийн газар руу алхаж, амьд үлдсэн хүмүүсийг хайхаар хоёр цагдааг ширэнгэн ойд буулгажээ.



English : The search had been hampered by the same bad weather that had caused the aborted landing.

Halh Mongolian : Цаг агаар муутай байсан тул хайлтыг улам хүндэрч түр зогсолт хийхэд хүргэв.



English : According to reports, an apartment on Macbeth Street exploded due to a gas leak.

Halh Mongolian : Мэдээний дагуу Макбет гудамж дахь орон сууц нь хий гарсны улмаас дэлбэрчээ.



English : An official with the gas company was reporting to the scene after a neighbor called about a gas leak.

Halh Mongolian : Шатахуун түгээх тухай дуудлага хийсний дараа хөрш хийн компанитай ажилтан хэргийн талаар мэдээлсэн байна.



English : When the official arrived, the apartment exploded.

Halh Mongolian : Албаны хүмүүс ирэх үед байр дэлбэрчээ.



English : No major injuries were reported, but at least five people on scene at the time of the explosion were treated for symptoms of shock.

Halh Mongolian : Хүнд зэргийн гэмтэл бүртгэгдээгүй ч дэлбэрэлтийн үеэр тэнд байсан дор хаяж таван хүн цочролд автсанаар эмчлүүлсэн байна.



English : No one was inside the apartment.

Halh Mongolian : Уг орон сууцанд хэн ч байсангүй.



English : At the time, nearly 100 residents were evacuated from the area.

Halh Mongolian : Тухай үед бараг 100 оршин суугчдыг тухай бүсээс нүүлгэн шилжүүлсэн байжээ.



English : Both golf and rugby are set to return to the Olympic Games.

Halh Mongolian : Гольф болон регбиг хоёуланг Олимпийн наадамд эргэн оруулахаар товложээ.



English : The International Olympic Committee voted to include the sports at its executive board meeting in Berlin today. Rugby, specifically rugby union, and golf were selected over five other sports to be considered to participate in the Olympics.

Halh Mongolian : Олон Улсын Олимпийн Хороо өнөөдөр Берлинд болсон гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа уг спортуудыг оруулахаар санал өгчээ. Бусад таван спортоос илүү регби, ялангуяа регбийн холбоо болон гольфийг Олимпийн наадамд оролцуулахаар сонгосон байна.



English : Squash, karate and roller sports tried to get onto the Olympic program as well as baseball and softball, which were voted out of the Olympic Games in 2005.

Halh Mongolian : 2005 онд бейсбол, софтбол гэсэн спортууд Олимпод орох гэж оролдоод хасагдах үед сквош, каратэ болон ролликийн спортууд мөн Олимпийн хөтөлбөрт орох гэж оролдож байсан.



English : The vote must still be ratified by the full IOC at it´s October meeting in Copenhagen.

Halh Mongolian : Санал хураалтыг ОУОХ аравдугаар сард Копенгагенд болох хурлаараа бүрэн батлах ёстой.



English : Not all were supportive of the inclusion of the women's ranks.

Halh Mongolian : Эмэгтэйчүүдийн зэрэглэлд орох явдлыг хүн бүр дэмжсэнгүй.



English : 2004 Olympic silver medallist Amir Khan said, ¨Deep down I think women shouldn't fight. That's my opinion.¨

Halh Mongolian : 2004 оны Олимпийн наадмын мөнгөн медальт тамирчин Амир Хан хэлэхдээ "Сэтгэлийнхээ гүнд би эмэгтэйчүүдийг тулалдах ёсгүй гэж боддог. Энэ миний үзэл бодол." гэжээ.



English : Despite his comments he said he will be supporting the British competitors at the 2012 Olympics being held in London.

Halh Mongolian : Өөрийн сэтгэгдлийг үл харгалзан тэрээр Лондон хотноо зохин байгуулагдаж буй 2012 оны Олимпийн наадамд Британи улсын тамирчдыг дэмжих болно гэж хэлжээ.



English : The trial took place at Birmingham Crown Court and concluded on August 3.

Halh Mongolian : Уг шүүх хурал Бирмингамын Кроун шүүхэд болж, наймдугаар сарын 3-нд шийдээ гаргажээ.



English : The presenter, who was arrested at the scene, denied the attack and claimed he used the pole to protect himself from bottles being thrown at him by up to thirty people.

Halh Mongolian : Тухайн үед баривчлагдсан нэгэн халдлагыг няцаасан бөгөөд түүнийг гуч хүртэл хүн шидэж буй шилнээс өөрийгөө хамгаалахын тулд шон ашиглаж байсан гэж мэдэгджээ.



English : Blake was also convicted of attempting to pervert the course of justice.

Halh Mongolian : Блэйкийг мөн хууль эрх зүйг гажуудуулах гэж оролдсон хэргээр буруутгаж байна.



English : The judge told Blake it was ¨almost inevitable¨ he was going to be sent to jail.

Halh Mongolian : Шүүгч Блэйкэнд хандан ¨бараг гарцааргүй¨ тэрээр шоронд орох болно гэжээ.



[Day10]

English : Dark energy is a completely invisible force that is constantly acting upon the universe.

Halh Mongolian : Харанхуй энерги нь байнга ертөнцийн эсрэг үйлчилж байдаг огт харагддаггүй хүч юм.



English : Its existence is known only because of its effects on the expansion of the universe.

Halh Mongolian : Ертөнцийн тэлэлтэд үзүүлэх нөлөөллөөс нь болж л үүний оршихуйг мэддэг болсон.



English : Scientists have discovered landforms littered across the moon´s surface called lobate scarps that have apparently resulted from the moon´s shrinking very slowly.

Halh Mongolian : Сар маш аажмаар агшиж байгаагаас үүссэн болох нь тодорхой байдаг хэсэгчилсэн мөргөцөг нэртэй овон товонт газар сарны гадаргуу дээгүүр тархсан байгааг эрдэмтэд олж нээсэн байна.



English : These scarps were found all over the moon and appear to be minimally weathered, indicating that the geologic events that created them were fairly recent.

Halh Mongolian : Эдгээр мөргөцөг сарны бүх хэсгээс олддог бөгөөд тэдгээрт цаг агаар тогтмол байсан нь тэднийг үүсгэсэн геологийн үйл явдал саяхан болж байсныг харуулж байна.



English : This theory contradicts the claim that the moon is completely devoid of geologic activity.

Halh Mongolian : Энэ онол нь сар геологийн үйл ажиллагаа бүрэн байдаггүй гэсэн үзэл санаатай зөрчилддөг.



English : The man allegedly drove a three-wheeled vehicle armed with explosives into a crowd.

Halh Mongolian : Уг этгээд тэсрэх бодистой гурван дугуйт тээврийн хэрэгслийг олон нийт рүү оруулсан гэж үзэж байна.



English : The man suspected of detonating the bomb was detained, after sustaining injuries from the blast.

Halh Mongolian : Бөмбөг дэлбэлсэн гэж сэжиглэгдэж байсан дэлбэрэлтээс гэмтэл авсан эрийг саатуулсан байна.



English : His name is still unknown to authorities, although they do know he is a member of the Uighur ethnic group.

Halh Mongolian : Түүнийг Уйгурын угсаатны бүлгийнх гэж мэдэж байгаа ч одоогоор нэрийг нь албан тушаалтнууд мэдэж чадаагүй хэвээр байна.



English : Nadia, born on September 17, 2007, by Cesarean section at a maternity clinic in Aleisk, Russia, weighed in at a massive 17 pounds 1 ounce.

Halh Mongolian : Оросын Алейскийн төрөх эмнэлэгт 2007 оны есдүгээр сарын 17-нд хийсвэр хагалгаагаар төрсөн Надя аварга том буюу 17 фунт 1 унцын жинтэй байв.



English : ¨We were all simply in shock,¨ the mother stated.

Halh Mongolian : ¨Бид бүгдээрээ цочролд орсон байсан¨ гэж ээж хэлэв.



English : When asked what the father said, she answered ¨He couldn´t say a thing - he just stood there blinking.¨

Halh Mongolian : Аав нь юу гэж хэлснийг асуухад, тэрээр ¨Аав нь юу ч хэлж чадаагүй, нүдээ цавчаад л зогсоод байсан¨ гэсэн юм.



English : ¨It´s going to behave like water. It´s transparent just the way water is.

Halh Mongolian : ¨Энэ яг л ус шиг байх болно. Энэ бол ус шиг тунгалаг юм.



English : So if you were standing by the shoreline, you would be able to see down to whatever pebbles or gunk that was on the bottom.

Halh Mongolian : Тэгэхээр хэрэв та эргийн шугам дээр зогсож байсан бол доод хэсэгт сайр чулуу эсвэл наалдамхай үлдэц юу байгааг харах боломжтой байх байсан.



English : As far as we know, there is only one planetary body that displays more dynamism than Titan, and its name is Earth,¨ added Stofan.

Halh Mongolian : Бидний мэдэж байгаачлан, Титанаас илүү динамизмийг харуулдаг цорын ганц гариг байдаг, нэр нь дэлхий¨ гэж Стофан нэмж хэлэв.



English : The issue started on January 1st when dozens of local residents started complaining to the Obanazawa Post Office that they hadn´t received their traditional and regular New Year cards.

Halh Mongolian : Обаназавагийн шуудангийн албанд 1-р сарын 1-ний өдрөөс арав гаруй нутгийн оршин суугчид уламжлалт цагаан сарын болон Шинэ жилийн баярын мэндчилгээний картуудыг хүлээж авсангүй гэж гомдол гаргаж эхэлснээр уг асуудал эхэлжээ.



English : Yesterday, the post office released their apology to citizens and the media after discovering that the boy had hidden more than 600 postal documents, including 429 New Year postcards, which weren´t delivered to their intended recipients.

Halh Mongolian : Өчигдөр шуудангийн газар 600 гаруй шуудангийн баримт, түүний дотор 429 шинэ жилийн ил захидлыг нууж, хүлээн авагчид нь хүргээгүй байсан хүүгийн тухай хэвлэл мэдээлэл олж мэдсэн тул шуудангийн газраас өчигдөр иргэдэд хандан уучлал хүслээ.



English : The unmanned lunar orbiter Chandrayaan-1 ejected its Moon Impact Probe (MIP), which hurtled across the surface of the Moon at 1.5 kilometres per second (3000 miles per hour), and successfully crash landed near the Moon´s south pole.

Halh Mongolian : Сарны нэргүй тойрог замын нислэгийн аппарат Чандраяан-1 туршилтын хөлгөө (MIP) салгаж, хөлөг нь сарны гадаргуу дээр секундэд 1,5 километр (цагт 3000 миль) зайд хүчтэй шидэгдэн сарны өмнөд туйлын ойролцоо амжилттай боловч осолдож газардсан байна.



English : Besides carrying three important scientific instruments, the lunar probe also carried the image of the Indian national flag, painted on all sides.

Halh Mongolian : Шинжлэх ухааны гурван чухал хэрэгслийг авч явахаас гадна сарны автомат станц мөн бүх талд нь будсан Энэтхэг улсын үндэсний далбааны зургийг тээж яваа юм.



English : ¨Thanks for those who supported a convict like me,¨ Siriporn was quoted as saying at a press conference.

Halh Mongolian : Сирипорн хэвлэлийн бага хурлын үеэр ¨над шиг ийм гэмт хэрэгтнийг дэмжсэн хүмүүст талархлаа¨ хэмээжээ.



English : ¨Some may not agree but I don´t care.

Halh Mongolian : ¨Зарим хүн зөвшөөрөхгүй байж болох ч надад хамаагүй.



English : I am happy that there are people willing to support me.

Halh Mongolian : Намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байгаад би баяртай байна.



English : Since Pakistani independence from British rule in 1947, the Pakistani President has appointed ¨Political Agents¨ to govern FATA, who exercise near-complete autonomous control over the areas.

Halh Mongolian : 1947 онд Пакистан улс Британий засаглалаас тусгаар тогтносноос хойш Пакистаны ерөнхийлөгч тухайн бүс нутагт бараг бүрэн автономит хяналтыг хэрэгжүүлдэг ФАТА хэмээх байгууллагыг удирдах ¨Улс төрийн төлөөлөгч¨-ийг томилжээ.



English : These agents are responsible for providing government and judicial services under Article 247 of the Pakistani Constitution.

Halh Mongolian : Эдгээр агентлагууд нь Пакистаний үндсэн хуулийн 247-р зүйлийн дагуу засгийн газар болон шүүхийн үйлчилгээг үзүүлэх хариуцлага хүлээнэ.



English : A hostel collapsed in Mecca, the holy city of Islam at about 10 o´clock this morning local time.

Halh Mongolian : Өнөө өглөө орон нутгийн цагаар 10 цаг орчимд Исламын шашны ариун хот болох Меккад нэгэн дотуур байр нуржээ.



English : The building housed a number of pilgrims who came to visit the holy city at the eve of hajj pilgrimage.

Halh Mongolian : Уг байшинд хаж мөргөлийн үеэр ариун хотод айлчлахаар ирсэн олон тооны мөргөлчид байрлажээ.



[Day11]

English : The hostel´s guests were mostly citizens of the United Arab Emirates.

Halh Mongolian : Хостелийн зочид ихэнх нь Арабын Нэгдсэн Эмират улсын иргэд байв.



English : The death toll is at least 15, a figure which is expected to rise.

Halh Mongolian : Үхэгсдийн тоо дор хаяж 15 байгаа нь цаашид өсөх хандлагатай байна.



English : Leonov, also known as ¨cosmonaut No. 11¨, was part of the Soviet Union´s original team of cosmonauts.

Halh Mongolian : 11 дугаартай сансрын нисгэгч гэж танигдсан Леонов бол Зөвлөлт Холбоот Улсын сансрын нисгэгчдийн багт байсан билээ.



English : On March 18, 1965, he performed the first manned extravehicular activity (EVA), or ¨spacewalk¨, remaining alone outside the spacecraft for just over twelve minutes.

Halh Mongolian : 1965 оны гуравдугаар сарын 18-нд тэрбээр сансрын хөлгийн гадна арван хоёр минутын турш ганцаараа үлдсэн анхны хиймэл дагуулаас гадуурх үйл ажиллагааг (EVA) буюу явуулав.



English : He received the ¨Hero of the Soviet Union¨, the Soviet Union´s highest honor, for his work.

Halh Mongolian : Тэрбээр өөрийн ажил хөдөлмөрөөр Зөвлөлт Холбоот Улсын хамгийн дээд хүндэтгэл болох "Зөвлөлт Холбоот Улсын Баатар" цолыг хүртжээ.



English : Ten years later, he led the Soviet part of the Apollo–Soyuz mission symbolizing that the Space Race was over.

Halh Mongolian : Арван жилийн дараа тэрээр Сансрын уралдаан дууссаныг илтгэсэн Аполло-Союз нэртэй сансрын нислэгийн Зөвлөлтийн талыг удирдсан юм.



English : She said, ¨There is no intelligence to suggest that an attack is expected imminently.

Halh Mongolian : Тэрээр ¨Дайралтыг зайлшгүй болно гэдгийг таамаглах мэдээ мэдээлэл байхгүй байна¨ гэжээ.



English : However, the reduction of the threat level to severe does not mean the overall threat has gone away.¨

Halh Mongolian : Гэсэн хэдий ч аюулын түвшнийг ноцтой болгон бууруулсан нь аюул бүхэлдээ алга болсон гэсэн үг биш юм.¨



English : While authorities are unsure of the credibility of the threat, the Maryland Transportaion Authority made the closure with the urging of the FBI.

Halh Mongolian : Аюулын таамаглалын тухайд эрх баригчид итгэлтэй бус байгаа ч Мэрилэндийн Тээврийн Алба хаалтыг ХМТ-г яаруулан шахаж байж хийсэн байна.



English : Dump trucks were used to block tube entrances and assistance of 80 police were on hand to direct motorists to detours.

Halh Mongolian : Метроны орох хэсгийг өөрөө буулгагч машинуудыг ашиглан хааж, цагдаагийн 80 офицерийн тусламжтайгаар мотоциклчидыг тойруу замаар явахад нь чиглүүлэв.



English : There were no heavy traffic delays reported on the beltway, the city´s alternate route.

Halh Mongolian : Хотын альтернатив зам болох тойрог зам дээр замын хөдөлгөөний саатал байсангүй.



English : Nigeria previously announced it planned to join the AfCFTA in the week leading up to the summit.

Halh Mongolian : Дээд хэмжээний чуулга уулзалтаас долоо хоногийн өмнө Нигери улс Африк Тивийн Чөлөөт Худалдааны Бүсэд нэгдэхээр төлөвлөснөө зарлав.



English : AU trade and industry commissioner Albert Muchanga announced Benin was to join.

Halh Mongolian : Бенин улс нэгдэх тухай Африкийн Холбооны худалдаа ба үйлдвэрийн бүрэн эрх төлөөлөгч Алберт Мучанга мэдэгдэв.



English : The commissioner said, ¨We haven´t yet agreed on rules of origin and tariff con[c]essions, but the framework we have is enough to start trading on July 1, 2020¨.

Halh Mongolian : Бүрэн эрхт төлөөлөгч хэлэхдээ ¨Концессийн гарал үүслийн дүрэм болон тарифыг бид хараахан зөвшөөрөөгүй байна, гэхдээ бидэнд байгаа ерөнхий бүтэц нь 2020 оны Долдугаар сарын 1-с худалдаалж эхлэхэд хангалттай¨ гэв.



English : The station maintained its attitude, despite the loss of a gyroscope earlier in the space station mission, until the end of the spacewalk.

Halh Mongolian : Сансрын станцын нислэгийн үеэр гироскопоо эрт алдсан ч гэсэн задгай сансарт гарч дуусах хүртэл станц өөрийн байрлалаа хадгалсан байна.



English : Chiao and Sharipov reported being a safe distance from the attitude adjustment thrusters.

Halh Mongolian : Чиао болон Шарипов нар байрлал тохируулагчаас аюулгүй зайд байсныг мэдээлэв.



English : Russian ground control activated the jets and normal attitude of the station was regained.

Halh Mongolian : Оросын газрын удирдлагаас тийрэлтэт хөдөлгүүрийг идэвхжүүлж, станцын хэвийн байрлалд оруулжээ.



English : The case was prosecuted in Virginia because it is the home to the leading internet service provider AOL, the company who instigated the charges.

Halh Mongolian : Уг хэргийг үүсгэсэн интернет үйлчилгээ үзүүлэгч AOL компаний байрладаг Виржиниад хэргийн шүүх хурлыг явуулж байна.



English : This is the first time a conviction has been gained using the legislation enacted in 2003 to curb bulk e-mail, aka spam, from unsolicited distribution into users mailboxes.

Halh Mongolian : 2003 онд батлагдсан хууль тогтоомжийг ашиглан и-мэйл, спам зэргийг хэрэглэгчийн шуудангийн хайрцагт түгээхийг хязгаарлах зорилгоор ял оноосон анхны тохиолдол энэ болж байна.



English : 21-year-old Jesus joined Manchester City last year in January 2017 from Brazilian club Palmeiras for a reported fee of £27 million.

Halh Mongolian : 21 настай Есүс нь Бразилийн Палмейрас клубээс 2017 оны Нэгдүгээр сард буюу өнгөрсөн жил Манчестер хотод 27 сая фунтын хөлсөөр нэгдсэн байна.



English : Since then, the Brazilian has featured in 53 matches for the club in all competitions and has scored 24 goals.

Halh Mongolian : Түүнээс хойш уг Бразилийн тамирчин клубтээ 53 тэмцээнд оролсоноос, нийт 24 гоол оруулаад байгаа юм.



English : Dr. Lee also expressed his concern about reports that children in Turkey have now become infected with the A(H5N1) avian influenza virus without becoming ill.

Halh Mongolian : Турк дэх хүүхдүүд А(H5N1) гэсэн шувууны ханиадны вирусаар өвдөлгүй халдварласан тухай тайлангийн талаар Доктор Лий санаа зовж буйгаа илэрхийлэв.



English : Some studies suggest that the disease must become less lethal before it can cause a global epidemic, he noted.

Halh Mongolian : Уг өвчин дэлхийн хэмжээний тахал болхоос өмнө үхлийн аюул багатай болсон байх ёстой хэмээн зарим судалгаа зөвлөдгийг тэр онцолжээ.



English : There is concern that patients may continue to infect more people by going through their daily routines if the flu symptoms remain mild.

Halh Mongolian : Хэрэв ханиадны шинж тэмдэг нь сул байвал өвчтөнүүд өдөр тутмын ажлаа хийх явцдаа илүү олон хүмүүст халдвар тараасаар байж магадгүй гэсэн түгшүүр байгаа юм.



English : Leslie Aun, a spokesperson for the Komen Foundation, said the organization adopted a new rule that does not allow grants or funding to be awarded to organizations that are under legal investigation.

Halh Mongolian : Комен сангийн төлөөлөгч Лесли Аун уг байгууллага шинэ дүрэмтэй болсон ба хуулийн шалгалтад орж уй байгууллагууд руу тэтгэмж эсвэл санхүүжилт өгөхийг зөвшөөрөхгүй хэмээжээ.



[Day12]

English : Komen´s policy disqualified Planned Parenthood due to a pending investigation on how Planned Parenthood spends and reports its money that is being conducted by Representative Cliff Stearns.

Halh Mongolian : Төлөвлөгөөт эцэг эх хөтөлбөр нь мөнгөө хэрхэн зарцуулж, тайлагнадаг талаар Төлөөлөгч Клифф Стийрнсийн явуулж буй судалгаа хүлээгдэж буй тул Комений бодлого Төлөвлөгөөт эцэг эх хөтөлбөрийг хасав.



English : Stearns is investigating whether taxes are used to fund abortions through Planned Parenthood in his role as chairman of the Oversight and Investigations Subcommittee, which is under the umbrella of the House Energy and Commerce Committee.

Halh Mongolian : Айл Өрхийн Эрчим Хүч ба Худалдааны Хорооны халхавчин дор байдаг Хяналт, мөрдөн байцаалтын дэд хорооны дарга хэмээх ажил үүргийнхээ дагуу Стеэрнс татварыг Төлөвлөгөөт эцэг эх хөтөлбөрөөр дамжуулан үр хөндөлтийг санхүүжүүлэхэд ашигласан эсэхийг шалгаж байна.



English : Former Massachusetts governor Mitt Romney won the Florida Republican Party presidential primary election on Tuesday with over 46 percent of the vote.

Halh Mongolian : Массачусетс мужийн захирагч асан Митт Ромни Мягмар гарагт болсон Флоридагийн Бүгд Найрамдах Намын ерөнхийлөгчийн гол сонгуульд саналын 46 хувийг авч ялалт байгуулав.



English : Former U.S. Speaker of the House Newt Gingrich came in second with 32 percent.

Halh Mongolian : АНУ-ын Танхимын дарга асан Ньют Гингрич 32 хувиар хоёрдугаарт оржээ.



English : As a winner-takes-all state, Florida awarded all fifty of its delegates to Romney, pushing him ahead as the front-runner for the Republican Party nomination.

Halh Mongolian : Ялагч нь бүх мужийг авдаг тул Флорида өөрийн бүх тавин төлөөлөгчдөө Ромнид өгч, Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч болгож байна.



English : Organisers of the protest said about 100,000 people turned up in German cities such as Berlin, Cologne, Hamburg, and Hanover.

Halh Mongolian : Эсэргүүцлийн цуглааны зохион байгуулагчид Берлин, Колон, Гамбург болон Гановер зэрэг Германы хотуудад 100,000 орчим хүн гарч ирсэн гэв.



English : In Berlin, police estimated 6,500 protestors.

Halh Mongolian : Берлинд 6500 эсэргүүцэгчид байна гэж цагдаа нар тооцоолжээ.



English : Protests also took place in Paris, Sofia in Bulgaria, Vilnius in Lithuania, Valetta in Malta, Tallinn in Estonia, and Edinburgh and Glasgow in Scotland.

Halh Mongolian : Эсэргүүцлийн цуглаан Парис хот, Болгарын Софий хот, Литвийн Вилниус хот, Малтын Валетта хот, Эстонийн Таллинн хот, Шотландын Эдинбург болон Глазгов хотуудад мөн болжээ.



English : In London, about 200 people protested outside some major copyright holders´ offices.

Halh Mongolian : Лондонд гэхэд 200 орчим хүн зарим гол зохиогчийн эрхийг эзэмшигч оффисуудын гадна эсэргүүцлээ илэрхийлсэн байна.



English : Last month, there were major protests in Poland when that country signed ACTA, which has led to the Polish government deciding not to ratify the agreement, for now.

Halh Mongolian : Польш улс АСТА-н гэрээнд гарын үсэг зурах үед гол эсэргүүцлийн гол цуглаанууд тэнд болж байсан тул Польшийн засгийн газар гэрээг одоохондоо батлахгүй байхаар шийдээд байна.



English : Latvia and Slovakia have both delayed the process of joining ACTA.

Halh Mongolian : Латви болон Словак улсууд хоёулаа ACTA-д нэгдэх явцыг хойшлуулжээ.



English : Animal Liberation and the Royal Society for the Prevention of Cruelty to Animals (RSPCA) are again calling for the mandatory installation of CCTV cameras in all Australian abattoirs.

Halh Mongolian : Амьтдыг чөлөөлөх, амьтдад харгислал үзүүлэхээс урьдчилан сэргийлэх хааны нийгэмлэг (RSPCA)-ийн зүгээс Австралийн бүх нядалгааны газруудад хяналтын камерыг заавал суулгахыг дахин шаардаж байгаа юм.



English : RSPCA New South Wales chief inspector David O´Shannessy told the ABC that surveillance and inspections of abattoirs should be commonplace in Australia.

Halh Mongolian : RSPCA Нью Сөүт Уэльсийн ахлах байцаагч Дэвид О´Шаннесси нь Австрали улсад нядалгааны газруудын хяналт, шалгалтыг энгийн зүйл болгох ёстой хэмээн ЭйБиСи телевизэд ярьжээ.



English : ¨The CCTV would certainly send a strong signal to those people working with animals that their welfare is of the highest priority.¨

Halh Mongolian : ¨Хяналтын камер нь амьтантай ажилладаг хүмүүст тэдний сайн сайхан байдал нэн тэргүүнд тавигдах ёстой гэсэн хүчтэй дохиог өгөх нь дамжиггүй.¨



English : The United States Geological Survey international earthquake map showed no earthquakes in Iceland in the week prior.

Halh Mongolian : Америкийн нэгдсэн Улсын Геологийн судалгааны олон улсын газар хөдлөлтийн зураг нь өмнөх долоо хоногт Исландад газар хөдлөлт болоогүйг харуулав.



English : The Icelandic Meteorological Office also reported no earthquake activity in the Hekla area in the past 48 hours.

Halh Mongolian : Исландын цаг уурын газраас сүүлийн 48 цагт Хекла бүсэд ямар ч газар хөдлөлт болоогүй мөн мэдээлэв.



English : The significant earthquake activity resulting in the phase change had took place on March 10 on the northeast side of the volcano´s summit caldera.

Halh Mongolian : Уг илэрхий газар хөдлөлтийн улмаас Гуравдугаар сарын 10-нд галт уулын оргилын тогооны зүүн хойд талд фазын өөрчлөлт болсон байна.



English : Dark clouds unrelated to any volcanic activity were reported at the base of the mountain.

Halh Mongolian : Галт уулын аливаа үйл ажиллагаатай холбоогүй хар уулс нь уулын бэлд үзэгдсэн тухай мэдээлжээ.



English : The clouds presented the potential for confusion as to whether an actual eruption had taken place.

Halh Mongolian : Бодит дэлбэрэлт болсон юм уу гэж андуурч болохуйц байдалтай үүлс тогтжээ.



English : The Luno had 120–160 cubic metres of fuel aboard when it broke down and high winds and waves pushed it into the breakwater.

Halh Mongolian : Луно онгоц эвдэрч, хүчтэй салхи болон давалгаа түүнийг хаалт руу түлхэх үед онгоцон дээр 120-160 шоо метр шатахуун байжээ.



English : Helicopters rescued the twelve crewmembers and the only injury was a broken nose.

Halh Mongolian : Багийн арван хоёр гишүүнийг нисдэг тэрэг аварсан ба цор ганц гэмтсэн тохиолдол нь хугарсан хамар байв.



English : The 100-metre ship was en route to pick up its usual fertiliser cargo and initially officials feared the vessel could spill a load.

Halh Mongolian : 100 метрийн хөлөг онгоц ердийн бордоо ачиж авахаар явах замдаа хөлөг онгоц ачаагаа асгаж магадгүй гэж айж байсан.



English : The proposed amendment already passed both houses in 2011.

Halh Mongolian : Санал болгож буй нэмэлт өөрчлөлт нь 2011 онд хоёр танхимд хэдийн батлагдсан.



English : A change was made this legislative session when the second sentence was deleted first by the House of Representatives and then was passed in a similar form by the Senate Monday.

Halh Mongolian : Хоёр дах өгүүлбэрийг анх Төлөөлөгчдийн танхим устгаж, дараа нь ижил төстэй хувилбарыг Сенат даваа гарагт батлах үед энэхүү хууль, эрх зүйн чуулганд өөрчлөлт хийгджээ.



English : The failure of the second sentence, which proposes to ban same-sex civil unions, could possibly open the door for civil unions in the future.

Halh Mongolian : Ижил хүйстэний иргэний холбоог хориглохыг санал болгосон хоёр дахь өгүүлбэр бүтэлгүй болсоны улмаас цаашид иргэний холбоо байгуулах үүд хаалгыг нээж магадгүй байна.



[Day13]

English : Following the process, HJR-3 will be reviewed again by the next elected legislature in either 2015 or 2016 to remain in process.

Halh Mongolian : Уг процессыг дагаад, HJR-3-ийг процессод үлдээхийн тулд 2015 эсвэл 2016 гэхэд сонгогдсон хуулийн байгууллага дахин авч үзнэ.



English : Vautier´s achievements outside of directing include a hunger strike in 1973 against what he viewed as political censorship.

Halh Mongolian : Кино найруулахаас гадна Ваутиерийн хүрсэн амжилтанд 1973 онд улс төрийн цензур гэж үзсэн зүйлийнхээ эсрэг хийсэн өлсгөлөн багтана.



English : French law was changed. His activism went back to age 15 when he joined the French Resistance during World War II.

Halh Mongolian : Францын хууль өөрчлөгдсөн. Түүний идвэхтэй үе нь 15 настай үед нь очих бөгөөд тэр нь Дэлхийн Хоёрдугаар дайны үеэр Францын эсэргүүцэлтэй тулгарасэн үе юм.



English : He documented himself in a 1998 book.

Halh Mongolian : Тэр 1998 оны номдоо өөрийгөө оруулсан байдаг.



English : In the 1960s he headed back to newly-independent Algeria to teach film directing.

Halh Mongolian : 1960-аад онд тэрээр шинээр тусгаар тогтноод байсан Алжир улс руу кино найруулга заахаар буцжээ.



English : Japanese judoka Hitoshi Saito, winner of two Olympic gold medals, has died at the age of 54.

Halh Mongolian : Олимпийн хоёр удаагийн алтан медалт Японы жүдогийн тамирчин Хитоши Сайто 54 насандаа таалал төгслөө.



English : The cause of death was announced as intrahepatic bile duct cancer.

Halh Mongolian : Үхлийн шалтгааныг цөсний цоргын хавдар гэж мэдэгджээ.



English : He died in Osaka on Tuesday.

Halh Mongolian : Тэрээр мягмар гарагт Осака хотод нас баржээ.



English : As well as a former Olympic and World champion, Saito was the All Japan Judo Federation training committee chairman at the time of his death.

Halh Mongolian : Олимпийн болон Дэлхийн аварга тамирчин асан Сайто нь нас барах үедээ Бүх японы жүдогийн холбооны сургалтын хорооны дарга байжээ.



English : At least 100 people had attended the party, in order to celebrate the first anniversary of a couple whose wedding was held last year.

Halh Mongolian : Хурим нь өнгөрсөн жил болсон хосын гэрлэсний анхны жилийн ойг тэмдэглэхээр дор хаяж 100 хүн үдэшлэгт оролцсон байна.



English : A formal anniversary event was scheduled for a later date, officials said.

Halh Mongolian : Албан ёсны ойн арга хэмжээг хожмын өдөр товлосон хэмээн албаны хүн хэлэв.



English : The couple had married in Texas one year ago and came to Buffalo to celebrate with friends and relatives.

Halh Mongolian : Уг хос нэг жилийн өмнө Техаст гэрлэж, найз нөхөд болон хамаатан садантайгаа хамт тэмдэглэхээр Буффалод иржээ.



English : The 30-year-old husband, who was born in Buffalo, was one of the four killed in the shooting, but his wife was not hurt.

Halh Mongolian : Буудалцааны улмаас алагдсан дөрвөн хүний нэг нь Буффалод төрсөн 30 настай эр байсан ба харин түүний эхнэр гэмтээгүй байна.



English : Karno is a well-known but controversial English tutor who taught under Modern Education and King´s Glory who claimed to have 9,000 students at the peak of his career.

Halh Mongolian : Карно бол орчин үеийн боловсрол, Хааны алдар нэрийн дор багшилж байсан алдартай багш бөгөөд оргил үедээ 9,000 оюутантай байсан гэгддэг боловч маргаантай англи хэлний багш юм.



English : In his notes he used words which some parents considered coarse, and he reportedly used profanity in class.

Halh Mongolian : Зарим эцэг эхчүүд бүдүүлэг гэж тооцох үгсийг тэрээр тэмдэглэлдээ ашигласан ба ангид хараал зүхэл ашиглаж байсныг мэдээлжээ.



English : Modern Education accused him of printing large advertisements on buses without authorisation and lying by saying that he was the chief English tutor.

Halh Mongolian : Орчин үеийн боловсрол байгууллага зөвшөөрөлгүйгээр автобуснууд дээр том хэвлэмэл сурталчилгаа байрлуулсан, өөрийгөө Англи хэлний багш гэж худал ярьсан хэмээн буруутгасан байна.



English : He has also been accused previously of copyright infringement, but was not charged.

Halh Mongolian : Түүнийг мөн зохиогчийн эрхийг зөрчсөн хэмээн өмнө нь буруутгаж байсан ч хариуцлага тооцоогүй байжээ.



English : A former student said that he ´used slang in class, taught dating skills in notes, and was just like the students´ friend.´

Halh Mongolian : Хуучин оюутан түүнийг ¨ангид хар ярианы үгс ашигласан, тэмдэглэл дээрээ болзооны ур чадварын тухай заасан, оюутнуудын хувьд ¨найз¨ шиг л байсан¨ гэсэн байна.



English : During the last three decades, despite officially remaining a communist state, China has developed a market economy.

Halh Mongolian : Сүүлийн гучин жилийн турш албан ёсоор коммунист улс хэвээр байгаа боловч Хятад улс зах зээлийн эдийн засгийг хөгжүүлжээ.



English : The first economic reforms were made under the leadership of Deng Xiaoping.

Halh Mongolian : Эдийн засгийн анхны шинэчлэлтийг Дэн Сяопиний удирдлага дор хийсэн байдаг.



English : Since then, China´s economic size has grown by 90 times.

Halh Mongolian : Түүнээс хойш Хятадын эдийн засгийн хэмжээ 90 дахин өсжээ.



English : For the first time, last year China exported more cars than Germany and surpassed the United States as the biggest market for this industry.

Halh Mongolian : Өнгөрсөн жил анх удаа Хятад улс Герман улсаас илүү их машин экспортод гаргаж, энэ салбарын хамгийн том зах зээл дээр Америкийн Нэгдсэн Улсыг давж гарсан байна.



English : China´s GDP could be larger than the United States within two decades.

Halh Mongolian : Хятад улсын ДНБ нь хорин жилийн дотор Америкийн Нэгдсэн Улсынхаас их болж болно.



English : Tropical Storm Danielle, fourth named storm of the 2010 Atlantic hurricane season, has formed in the eastern Atlantic Ocean.

Halh Mongolian : Атлантын далайн зүүн хэсэгт 2010 оны Атлантын далайн хар салхины дөрөв дэх нэрлэгддэг далайн эрэг Даниелл үүссэн байна.



English : The storm, located approximately 3,000 miles from Miami, Florida, has maximum sustained winds of 40 mph (64 kph).

Halh Mongolian : Флорида мужийн Миами хотоос ойролцоогоор 3,000 милийн зайд байршиж буй шуурга хамгийн ихдээ 40 миль/цаг (64 км/цаг) хурдтай салхитай байна.



[Day14]

English : Scientists at the National Hurricane Center predict that Danielle will strengthen to a hurricane by Wednesday.

Halh Mongolian : Үндэсний Хар Салхины Төвийн эрдэмтэд Даниелл салхи нь Лхагва гараг гэхэд хар салхи болон хүчирхэгжинэ хэмээн таамаглаж байна.



English : As the storm is far from landfall, it remains difficult to assess potential impact to the United States or Caribbean.

Halh Mongolian : Шуурга далайн эргээс хол байвал Нэгдсэн Улс эсвэл Карибын улсад болзошгүй аюул учруулахад хэцүү хэвээр үлддэг.



English : Born in the Croatian capital, Zagreb, Bobek gained fame while playing for Partizan Belgrade.

Halh Mongolian : Хорватын нийслэл Загребт төрсөн Бобек нь Белградын партизан хөл бөмбөгийн багт тоглон нэр алдартай болжээ.



English : He joined them in 1945 and stayed until 1958.

Halh Mongolian : Тэрээр уг багт 1945 онд орж, 1958 он хүртэл тоглосон байна.



English : During his time with the team, he scored 403 goals in 468 appearances.

Halh Mongolian : Багт байх хугацаандаа тэр 468 удаагийн гаралтаар 403 гоол оруулсан байдаг.



English : No one else has ever made more appearances or scored more goals for the club than Bobek.

Halh Mongolian : Бобекоос өөр хэн ч тус клубт Бобекоос олон удаа талбайд гарч, илүү олон гоол оруулж байгаагүй юм.



English : In 1995 he was voted the best player in Partizan´s history.

Halh Mongolian : 1995 онд түүнийг Партизан багийн түүхэн дэх шилдэг тоглогч гэж санал өгсөн байдаг.



English : The celebrations started with a special show by the world-renowned group Cirque du Soleil.

Halh Mongolian : Энэхүү баярыг дэлхийд алдартай Нарны циркийн тусгай шоу нэвтрүүлгээр эхэллээ.



English : It was followed by the Istanbul State Symphony Orchestra, a Janissary band, and the singers Fatih Erkoç and Müslüm Gürses.

Halh Mongolian : Үүний дараа Стамбулын улсын симфони оркестр, Жаниссари хамтлаг болон Фатик Эркоч болон Мюслим Гюрсес гэсэн дуучид дуулав.



English : Then Whirling Dervishes took to the stage.

Halh Mongolian : Дараа нь Эргэлдэх Дервишүүд тайзан дээр гарав.



English : Turkish diva Sezen Aksu performed with the Italian tenor Alessandro Safina and Greek singer Haris Alexiou.

Halh Mongolian : Туркийн дива Сезен Аксү нь Италийн тенор Алессандро Сафина болон Грекийн дуучин Харис Алексиоу нартай хамтран тогложээ.



English : To finish, Turkish dance group Fire of Anatolia performed the show ¨Troy¨.

Halh Mongolian : Эцэст нь Анатолиагийн гал нэртэй Турк бүжгийн хамтлаг ¨Трой¨ гэсэн шоугаа үзүүллээ.



English : Peter Lenz, a 13-year-old motorcycle racer, has died after being involved in a crash at the Indianapolis Motor Speedway.

Halh Mongolian : 13 настай мотоциклийн уралдаанч Петр Ленз нь Индианаполисын Мотор гэсэн хурдны зам дээр мөргөлдсөний дараа нас баржээ.



English : While on his warm-up lap, Lenz fell off his bike, and was then struck by fellow racer Xavier Zayat.

Halh Mongolian : Халаалтын тойрогт явж байхдаа Ленц дугуйнаасаа унаж, хамтрагч дугуйчин Хавиер Заяат түүнийг мөргөв.



English : He was immediately attended to by the on-track medical staff and transported to a local hospital where he later died.

Halh Mongolian : Түүнийг тэр даруй эмнэлгийн машинтай ажилтнууд хүлээн авсан бөгөөд, эмнэлэгт хүргэсэн ч тэрээр удалгүй нас барсан байна.



English : Zayat was unhurt in the accident.

Halh Mongolian : Заяат ослоос бэртсэнгүй өнгөрчээ.



English : Regarding the global financial situation, Zapatero continued by saying that ¨the financial system is a part of the economy, a crucial part.

Halh Mongolian : Дэлхийн санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулан Запатеро үргэлжлүүлэн "санхүүгийн систем бол эдийн засгийн чухал хэсэг юм" гэж хэлжээ.



English : We have a year-long financial crisis, which has had its most acute moment in the past two months, and I think now the financial markets are beginning to recover.¨

Halh Mongolian : Бид жилийн турш санхүүгийн хямралтай байлаа, хамгийн цочмог үе нь өнгөрсөн хоёр сар байсан, одоо санхүүгийн зах зээлүүд сэргэж эхэлнэ гэж би бодож байна.¨



English : Last week, Naked News announced that it would dramatically increase its international language mandate to news reporting, with three new broadcasts.

Halh Mongolian : Өнгөрсөн долоо хоногт Нэйкэд Ньюс нь гурван шинэ нэвтрүүлэг гаргаснаар мэдээний сурвалжлагад олон улсын хэлний төвшинг эрс нэмэгдүүлнэ гэж зарлажээ.



English : Already reporting in English and Japanese, the global organization is launching Spanish, Italian, and Korean-language programs, for television, the web, and mobile devices.

Halh Mongolian : Англи, Япон хэл дээр хэдийн мэдээ хүргэж эхэлсэн дэлхийн байгууллагууд телевиз, вэб, гар утасны төхөөрөмжүүдэд зориулсан Испани, Итали, Солонгос хэл дээр нэвтрүүлэг хийж байна.



English : ¨Luckily nothing happened to me, but I saw a macabre scene, as people tried to break windows in order to get out.

Halh Mongolian : ¨Азаар надад юу ч тохиолдоогүй, гэхдээ хүмүүс гарахын тулд цонх хагалах гэж байгаа маш муухай байдлыг би харсан.



English : People were hitting the panes with chairs, but the windows were unbreakable.

Halh Mongolian : Хүмүүс цонхны шилийг сандлаар цохиж байсан ч цонхнууд хагарахгүй байсан.



English : One of the panes finally broke, and they started to get out by the window,¨ said survivor Franciszek Kowal.

Halh Mongolian : Нэг цонхны шил эцэстээ хагарч, тэд цонхоор гарч эхэлсэн хэмээн амьд үлдсэн Франчисзек Ковал ярив.



English : Stars give off light and heat because of the energy made when hydrogen atoms are merged (or fused) together to form heavier elements.

Halh Mongolian : Оддын устөрөгчийн атомыг нэгтгэн (эсвэл хайлуулж) үүсгэхэд үүссэн энергиээс болж одууд илүү хүнд элемент үүсгэдэг.



English : Scientists are working to create a reactor that can make energy in the same way.

Halh Mongolian : Ижил аргаар эрчим хүч гаргаж чадах реакторыг бүтээхээр эрдэмтэд ажиллаж байна.



[Day15]

English : This, however, is a very hard problem to solve and will take many years before we see useful fusion reactors built.

Halh Mongolian : Гэсэн ч энэ бол шийдвэрлэхэд маш хэцүү асуудал бөгөөд ашигтай халуун цөмийн реактор баригдсан байхыг харах хүртэл олон жил орох болно.



English : The steel needle floats on top of the water because of surface tension.

Halh Mongolian : Ган зүү нь гадаргуугийн таталцлын хүчнээс болж усны дээр хөвдөг.



English : Surface tension happens because the water molecules at the surface of the water are strongly attracted to each other more than they are to the air molecules above them.

Halh Mongolian : Усны гадаргуу дээрх усны молекулууд нь дээрээ байх агаарын молекулд татагддагаас илүүтэйгээр бие биедээ хүчтэй татагдсанаас болж тэлэлт бий болдог.



English : The water molecules make an invisible skin on the water's surface that allows things like the needle to float on top of the water.

Halh Mongolian : Усны молекулууд нь усны гадаргуу дээр үл үзэгдэх бүрхүүлийг үүсгэснээр зүү зэрэг зүйлийг усны дээр хөвөх боломжтой болгодог.



English : The blade on a modern ice skate has a double edge with a concave hollow between them. The two edges allow for a better grasp of the ice, even when tilted.

Halh Mongolian : Орчин үеийн мөсөн гулгалтад ашигладаг тэшүүрийн ир нь хоорондоо хонхор хөндий бүхий хос иртэй байдаг. Хоёр ир нь налсан үед хүртэл мөсийг илүү сайн хавчих боломжийг олгодог.



English : Because the bottom of the blade is slightly curved, as the blade tilts to one side or the other, the edge which is in contact with the ice also curves.

Halh Mongolian : Тэшүүрийн нэг тал эсвэл нөгөө тал руугаа хазайхад, доод тал нь багахан матигар учраас үзүүр хэсэг мөсөнд хүрэхэд мөн мурийдаг.



English : This causes the skater to turn. If the skates tilt to the right, the skater turns right, if the skates tilt to the left, the skater turns left.

Halh Mongolian : Үүнээс болж тэшүүрчин эргэдэг. Хэрэв тэшүүр баруун тийш хазайвал тэшүүрчид баруун тийш эргэж, тэшүүр зүүн тийш хазайвал тэшүүрчин зүүн тийш эргэдэг.



English : To return to their previous energy level, they must get rid of the extra energy they got from the light.

Halh Mongolian : Эрчим хүчний өмнөх түвшиндээ эргэж очихын тулд тэд гэрлээс авсан нэмэлт эрчим хүчнээсээ салах ёстой байдаг.



English : They do this by emitting a tiny particle of light called a ¨photon¨.

Halh Mongolian : "Фотон" нэртэй гэрлийн бяцхан хэсгийг ялгаруулах замаар тэд үүнийг хийдэг.



English : Scientists call this process ¨stimulated emission of radiation¨ because the atoms are stimulated by the bright light, causing the emission of a photon of light, and light is a type of radiation.

Halh Mongolian : Эрдэмтэд энэ үйл явцыг "цацрагийн өдөөгдсөн ялгарал" гэж нэрлэдэг, учир нь атомыг тод гэрэл өдөөж, гэрлийн фотон ялгарахад хүргэдэг бөгөөд гэрэл бол цацрагийн төрөл юм.



English : The next picture shows the atoms emitting photons. Of course, in reality photons are a lot smaller than those in the picture.

Halh Mongolian : Дараагийн зурагт фотоноос гарч байгаа атомыг харуулжээ. Мэдээж хэрэг бодит байдалд фотон уг зурган дээрхээс хамаагүй жижиг билээ.



English : Photons are even smaller than the stuff that makes up atoms!

Halh Mongolian : Фотонууд нь атомуудыг бүрдүүлдэг зүйлээс ч хэмжээний хувьд бага юм!



English : After hundreds of hours of operation the filament in the bulb eventually burns out and the light bulb no longer works.

Halh Mongolian : Хэдэн зуун цаг ажилласаны дараа чийдэн доторх утас эцэстээ шатаж, гэрлийн чийдэн ажиллахаа больдог.



English : The light bulb then needs replacing. It is necessary to be careful in replacing the light bulb.

Halh Mongolian : Тэгээд гэрлийн чийдэнг солих хэрэгтэй. Гэрлийн чийдэнг солихдоо болгоомжтой байх хэрэгтэй.



English : First, the switch for the light fixture needs to be turned off or the cable disconnected.

Halh Mongolian : Эхлээд гэрлийн унтраалгыг унтраах эсвэл кабель утсыг нь салгах хэрэгтэй байдаг.



English : This is because electricity flowing into the socket where the metallic part of bulb sits can give you a severe electric shock if you touch the inside of the socket or the metal base of the bulb while it is still partly in the socket.

Halh Mongolian : Хэрэв та залгуурын дотор хэсэг эсвэл чийдэнгийн метал сууринд залгууртай холбоотой хэвээр байхад нь хүрвэл залгуур луу урсаж буй цахилгаан нь чийдэнгийн суурин дахь метал хэсгээр дамжин таныг тогонд хүчтэй цохиулж чадах учраас тэр юм.



English : The major organ of the circulatory system is the heart, which pumps the blood.

Halh Mongolian : Эргэлтийн системийн гол эрхтэн нь цусыг шахаж байдаг зүрх юм.



English : Blood goes away from the heart in tubes called arteries and comes back to the heart in tubes called veins. The smallest tubes are called capillaries.

Halh Mongolian : Цус зүрхнээс артер нэртэй судсаар гарч, буцаад зүрхэнд вен нэртэй судсаар дамжин ирдэг. Хамгийн жижиг судсыг нь капилляр гэдэг.



English : A triceratops´ teeth would have been able to crush not only leaves but even very tough branches and roots.

Halh Mongolian : Трицератопсын шүд зөвхөн навч биш харин илүү хатуу мөчир болон үндсийг бутлах боломжтой байжээ.



English : Some scientists think Triceratops ate cycads, which are a type of plant that was common in the Cretaceous.

Halh Mongolian : Цэрдийн галавын үед түгээмэл байсан ургамлын төрөл болох цикадыг Трицератопсууд иддэг байсан гэж зарим эрдэмтэд боддог.



English : These plants look like a small palm tree with a crown of sharp, spiky leaves.

Halh Mongolian : Эдгээр ургамал нь хурц, үзүүртэй навчтай жижиг дал мод шиг харагддаг.



English : A Triceratops could have used its strong beak to strip off the leaves before eating the trunk.

Halh Mongolian : Трицератопс хүчтэй хушуугаа ашиглан модны их биеийг идэхээс өмнө навчийг нь тасалдаг байжээ..



English : Other scientists argue that these plants are very poisonous so it is unlikely that any dinosaur ate them, even though today the sloth and other animals like the parrot (a descendant of the dinosaurs) can eat poisonous leaves or fruit.

Halh Mongolian : Бусад эрдэмтэд эдгээр ургамал нь маш хортой тул ямар ч динозавр иддэггүй байсан гэж маргадаг ба гэвч өнөөдөр слот хэмээх хөхтөн амьтан болон тоть (динозаврын үр хойч) зэрэг бусад амьтад нь хортой навчийг идэж чаддаг байна.



English : How would Io´s gravity pull on me? If you stood on the surface of Io, you would weigh less than you do on Earth.

Halh Mongolian : Ёо гарагийн татах хүч чамайг хэрхэн татах бол? Хэрэв та Ёо гарагийн гадарга дээр зогсвол дэлхий дээр байдгаас бага жинтэй байх юм.



English : A person who weighs 200 pounds (90kg) on Earth would weigh about 36 pounds (16kg) on Io. So the gravity, of course, pulls less on you.

Halh Mongolian : Дэлхий дээр 200 фунт (90кг) жинтэй хүн Йо дээр 36 фунт (16 кг) жинтэй болно. Тэгэхээр таталцал нь мэдээж хэрэг таныг бага татах болно.



[Day16]

English : The Sun doesn´t have a crust like the Earth that you can stand on. The whole Sun is made out of gases, fire, and plasma.

Halh Mongolian : Чиний зогсож болдог дэлхийн царцдас шиг зүйл наранд байдаггүй. Нар бүхэлдээ хий, гал болон плазмаас бүрдсэн байдаг.



English : The gas becomes thinner as you go farther from the center of the Sun.

Halh Mongolian : Нарны төвөөс холдох тусам хий улам шингэрдэг.



English : The outer-part we see when we look at the Sun is called the photosphere, which means ¨ball of light¨.

Halh Mongolian : Нарыг харахад бидний хардаг гадаад хэсгийг фотосфер буюу "гэрлийн бөмбөг" гэж нэрлэдэг.



English : About three thousand years later, in 1610, Italian astronomer Galileo Galilei used a telescope to observe that Venus has phases, just as the moon does.

Halh Mongolian : Гурван мянга орчим жилийн дараа 1610 онд Италийн одон орон судлаач Галилео Галилей телескоп ашиглан Сугар гариг яг сарны адил мөчлөгтэй болохыг ажиглажээ.



English : Phases happen because only the side of Venus (or of the Moon) facing the Sun is lighted. The phases of Venus supported the theory of Copernicus that the planets go around the Sun.

Halh Mongolian : Сугар гарагийн (эсвэл Сарны) зөвхөн Нар луу харсан тал нь гэрэлтэй байдаг тул фаз тохиолддог. Сугар гарагийн фазууд нь гаригууд Нарыг тойрдог гэж үзсэн Коперникийн онолыг баталдаг.



English : Then, a few years later in 1639, an English astronomer named Jeremiah Horrocks observed a transit of Venus.

Halh Mongolian : GSM утсан дээр аль ч улсад байсан хамаагүй 112 дугаар руу залгахад онцгой байдлын албатай холбогдох баталгаатай байдаг.



English : England had experienced a long period of peace after the reconquest of the Danelaw.

Halh Mongolian : Данилавыг дахин эзлэн авсаны дараа Англи улс удаан хугацаанд амар амгалан байжээ.



English : However in 991 Ethelred was faced with a Viking fleet larger than any since Guthrum´s a century earlier.

Halh Mongolian : Гэсэн хэдий ч 991 онд Этельред нь нэг зууны өмнө Гутрумын тулгарч байснаас хойших хамгийн том Вайкингийн флоттой тулжээ.



English : This fleet was led by Olaf Trygvasson, a Norwegian with ambitions to reclaim his country from Danish domination.

Halh Mongolian : Энэхүү флотыг өөрийн улсыг Даний түрэмгийллээс буцаан авах амбицтай Норвегийн Олаф Тригвассон удирдаж байв.



English : After initial military setbacks, Ethelred was able to agree to terms with Olaf, who returned to Norway to try to gain his kingdom with mixed success.

Halh Mongolian : Цэргийн анхан шатны давшилтын дараа, Этельред нь Норвегид буцаж ирэн өөрийн хаант улсыг холимог амжилтаар авахыг хичээсэн Олафын нөхцөлийг зөвшөөрөх боломжтой байв.



English : Hangeul is the only purposely invented alphabet in popular daily use. The alphabet was invented in 1444 during the reign of King Sejong (1418 – 1450).

Halh Mongolian : Хангул бол өдөр бүр түгээмэл хэрэглэгддэг цорын ганц цагаан толгойн юм. Цагаан толгойг 1444 онд Сэжун Хааны (1418 - 1450) үед зохион бүтээжээ.



English : King Sejong was the fourth king of the Joseon Dynasty and is one of the most highly regarded.

Halh Mongolian : Сежон хаан бол Чусон гүрний дөрөв дэх хаан байсан бөгөөд ихээр хүндлэгддэг хаадын нэг юм.



English : He originally named the Hangeul alphabet Hunmin Jeongeum, which means ¨the correct sounds for the instruction of the people¨.

Halh Mongolian : Тэрээр Хангул цагаан толгойг анхандаа Хунмин Жеонгум буюу ¨хүмүүсийн зааварчилгаанд зориулсан зөв дуудлага¨ хэмээн нэрлэсэн байна.



English : There are many theories to how Sanskrit came into existence. One of them is about an Aryan migration from the west into India who brought their language with them.

Halh Mongolian : Санскрит хэл яаж бий болсон тухай олон онол байдаг. Тэдгээр онолын нэг нь баруун Энэтхэгээс ирсэн Аричуудын шилжилт хөдөлгөөн ба тэд өөрсдийн хэл яриаг авчирсан гэж үздэг.



English : Sanskrit is an ancient language and is comparable to the Latin language spoken in Europe.

Halh Mongolian : Санскрит бол эртний хэл бөгөөд Европ тивд ярьдаг байсан Латин хэлтэй харьцуулахуйц юм.



English : The earliest known book in the world was written in Sanskrit. After the compilation of Upanishads, Sanskrit just faded due to hierarchy.

Halh Mongolian : Дэлхий дээр мэдэгдэж байгаа хамгийн эртний номыг Санскрит хэлээр бичсэн байдаг. Упанишадыг эмхэтгэсний дараа Санскрит хэл шатлалын дагуу зүгээр л алгуур алга болжээ.



English : Sanskrit is a very complex and rich language, which has served to be the source for many modern Indian languages, just like Latin is the source for European languages like French and Spanish.

Halh Mongolian : Латин хэл нь Франц болон Испани зэрэг Европын хэлнүүдийн хувьд эх сурвалж болдог шиг Санскрит бол орчин үеийн олон Энэтхэг хэлний хувьд эх сурвалж болж үйлчилсэн маш цогц бөгөөд баялаг хэл юм.



English : With the battle for France over, Germany began to get ready to invade the island of Britain.

Halh Mongolian : Франц улстай хийсэн тулаан дуусахад Герман улс Британий арлыг эзлэн авахад бэлтгэж эхлэв.



English : Germany code-named the attack "Operation Sealion". Most of the British Army´s heavy weapons and supplies had been lost when it evacuated from Dunkirk, so the army was fairly weak.

Halh Mongolian : Германчууд дайралтыг ¨Далайн арслан ажиллагаа¨ гэж кодчилон нэрлэжээ. Британий армийн ихэнх хүнд зэвсгүүд болон хангамжууд нь Данкиркээс нүүлгэн шилжүүлэх явцад алдагдсан тул тус арми харьцангуй сул дорой байв.



English : But the Royal Navy was still much stronger than the German Navy ("Kriegsmarine") and could have destroyed any invasion fleet sent across the English Channel.

Halh Mongolian : Гэвч Хааны тэнгисийн цэргийн хүчин Германы тэнгисийн цэргийн хүчнээс (¨Кригсмаринь¨) хамаагүй хүчтэй хэвээр бөгөөд Английн сувгаар илгээсэн эзлэн түрэмгийлэх зорилготой флотыг устгаж чадахаар байсан юм.



English : However, very few Royal Navy ships were based near the likely invasion routes as the admirals were afraid they would be sunk by German air attack.

Halh Mongolian : Гэсэн хэдий ч адмиралууд нь Германы агаарын дайралтаас болж живэх нь хэмээн айсан тул Хааны тэнгисийн цэргийн хүчний маш цөөхөн хөлөг довтолгооны маршрутын ойролцоо байрлаж байв.



English : Let´s start with an explanation about Italy´s plans. Italy was mainly the ¨little brother¨ of Germany and Japan.

Halh Mongolian : Италийн төлөвлөгөөний тухай тайлбараас эхэлцгээе. Итали нь үндсэндээ Герман болон Японы ¨бага дүү¨ байсан юм.



English : It had a weaker army and a weaker navy, although they had just built four new ships right before the beginning of the war.

Halh Mongolian : Хэдийгээр дайны яг өмнөхөн дөрвөн шинэ хөлөг онгоц барьсан боловч тус улсын арми болон тэнгисийн цэргийн хүчин сул байв.



English : Italy´s main goals were African countries. To capture those countries, they would need to have a troop launching pad, so as troops could sail across the Mediterranean Sea and invade Africa.

Halh Mongolian : Италийн гол зорилго бол Африкийн орнууд байв. Тэдгээр орнуудыг эзлэхийн тулд тэд цэргүүдээ байрлуулах хэрэгтэй бөгөөд ингэснээр цэргүүд Газрын Дундад Тэнгисээр хөндлөн сэлж, Африкийг эзлэх байв.



English : For that, they had to get rid of British bases and ships in Egypt. Besides those actions, Italy´s battleships were not supposed to do anything else.

Halh Mongolian : Тиймээс тэд Египет дэх Британийн баазууд болон хөлөг онгоцнуудаас салах ёстой болжээ. Тэдгээр үйл ажиллагаанаас гадна Италийн тулааны хөлөг онгоцнууд өөр юу ч хийх ёсгүй байв.



[Day17]

English : Now for Japan. Japan was an island country, just like Britain.

Halh Mongolian : Одоо Японыг авч үзье. Япон улс Британи шиг л арал улс байсан.



English : Submarines are ships designed to travel underwater, and remain there for an extended amount of time.

Halh Mongolian : Шумбагч онгоцнууд нь усан дор аялж, уртасгасан хугацаагаар тэндээ байхаар загварчлагдсан хөлөг онгоц юм.



English : Submarines were used in World War I and World War II. Back then they were very slow and had a very limited shooting range.

Halh Mongolian : Шумбагч онгоцуудыг Дэлхийн I дайн, Дэлхийн II дайнд ашигласан. Тэр үед шумбагчууд их удаан бөгөөд маш хязгаарлагдмал зайд бууддаг байв.



English : In the beginning of the war they mostly travelled on top of the sea, but as radar began developing and becoming more accurate the submarines were forced to go under water to avoid being seen.

Halh Mongolian : Дайны эхэн үед тэд далайн дээгүүр ихэвчлэн аялж байсан ч радар хөгжиж, илүү оновчтой болох тусам шумбагч онгоцууд харагдахаас зайлсхийж усан дор явахаас өөр аргагүй болсон.



English : German submarines were called U-Boats. The Germans were very good at navigating and operating their submarines.

Halh Mongolian : Германы шумбагч онгоцыг U-завь гэдэг байв. Германчууд шумбагч онгоцнуудаа жолоодох, удирдахдаа маш сайн байжээ.



English : Because of their success with submarines, after the war Germans aren´t trusted to have many of them.

Halh Mongolian : Шумбагч онгоцнуудын хувьд хир амжилт гаргаснаас нь шалтгаалан дайны дараа Германчуудад олныг эзэмшихэд нь итгэл хүлээлгээгүй.



English : Yes! King Tutankhamun, sometimes referred to as ¨King Tut¨ or ¨The Boy King¨, is one of the most well known ancient Egyptian kings in modern times.

Halh Mongolian : Тийм ээ! Заримдаа "Тут хаан" эсвэл "Хүү хаан" хэмээн нэрлэдэг Тутанхамун хаан бол орчин үед хамгийн сайн танигдсан эртний Египетийн хаадын нэг юм.



English : Interestingly, he was not considered to be very important in ancient times and was not recorded on most ancient king lists.

Halh Mongolian : Сонирхолтой нь түүнийг эрт дээр үед чухал хүн гэж тооцдоггүй байсан бөгөөд эртний хаадын ихэнх жагсаалтад бүртгээгүй байдаг.



English : However, the discovery of his tomb in 1922 made him a celebrity. While many tombs of the past were robbed, this tomb was left virtually undisturbed.

Halh Mongolian : Гэсэн хэдий ч 1922 онд олсон булш нь түүнийг алдартан болгожээ. Хуучны олон булшийг дээрэмдсэн байхад энэ булш үнэндээ огт эвдрээгүй үлдсэн байв.



English : Most of the items buried with Tutankhamun have been well preserved, including thousands of artefacts made from precious metals and rare stones.

Halh Mongolian : Тутанхамунтай хамт оршуулсан олон зүйлс сайтар хадгалагдаж үлдсэний дунд үнэт металл болон ховор чулуугаар хийсэн хэдэн мянган эд өлгийн зүйл байна.



English : The invention of spoke wheels made Assyrian chariots lighter, faster, and better prepared to outrun soldiers and other chariots.

Halh Mongolian : Хигээс дугуйн зохион бүтээснээр Ассирианы дугуйт тэрэг бусад дугуйт тэргүүдээс илүү хөнгөн, хурдан, цэргүүдийг зөөвөрлөхөд илүү сайн бэлтгэгдсэн болжээ.



English : Arrows from their deadly crossbows could penetrate the armor of rival soldiers. About 1000 B.C., the Assyrians introduced the first cavalry.

Halh Mongolian : Тэдний үхэлд хүргэх хулгавч нум нь дайсны хуягыг нэвт сүлбэж чадах юм. Ойролцоогоор МЭӨ 1000-д оны үед Ассирчууд морин цэрэгтэй нүүр тулсан байна.



English : A cavalry is an army that fights on horseback. The saddle had not yet been invented, so the Assyrian cavalry fought on the bare backs of their horses.

Halh Mongolian : Морьт цэрэг бол морины нуруун дээрээс тулалддаг арми юм. Эмээлийг хараахан зохион бүтээгээгүй байсан тул Ассирийн морьт цэргүүд мориныхоо нүцгэн нуруун дээр суугаад тулалддаг байв.



English : We know many Greek politicians, scientists, and artists. Possibly the most known person of this culture is Homer, the legendary blind poet, who composed two masterpieces of Greek literature: the poems Iliad and Odyssey.

Halh Mongolian : Бидний мэдэх олон Грек улс төрч, судлаачид, болон жүжигчид бий. Магадгүй энэхүү түгээмэл болсон соёлын хамгийн алдартай нэг нь Хомер байж болох, дотогт хараагүй яруу найрагч, Грекийн яруу найргын 2 нэрийн хуудас болсон дээжисийг зохиосон нь: Оддисей болон Илиад юм.



English : Sophocles and Aristophanes are still popular playwrights and their plays are considered to be among the greatest works of world literature.

Halh Mongolian : Сопокл болон Аристопэйн нар өдгөө ч алдартай жүжгийн зохиолчид бөгөөд тэдний жүжгүүдийг дэлхийн уран зохиолын агуу бүтээлүүдийн дотор тооцдог.



English : Another famous Greek is a mathematician Pythagoras, mostly known for his famous theorem about relations of the sides of right triangles.

Halh Mongolian : Бас нэгэн олноо танигдсан Грек бол математикч Петхогорус, ихэнхдээ танигдсан нь түүний алдартай болсон зөв гурвалжингын хажуугын холбоосын онол юм.



English : There are varying estimates for how many people speak Hindi. It is estimated to be between the second and fourth most commonly spoken language in the world.

Halh Mongolian : Хинди хэлээр хэдэн хүн ярьдаг талаар янз бүрийн тоо байдаг. Энэ нь дэлхийн хамгийн их хүн ярьдаг хэлний хоёрдугаар болон дөрөвдүгээр хооронд байдаг гэж тооцогддог.



English : The number of native speakers varies depending on whether or not very closely related dialects are counted.

Halh Mongolian : Эх хэлээр ярих хүмүүсийн тоо нь ойр аялагтай хэлний тоог оруулсан эсхээс хамаарч зөрүүтэй гардаг.



English : Estimates range from 340 million to 500 million speakers, and as many as 800 million people can understand the language.

Halh Mongolian : Тооны хувьд 340 саяас 500 сая хүн ярьдаг гэсэн тооцоо байна, 800 сая хүн уг хэлийг ойлгож чадна гэжээ.



English : Hindi and Urdu are similar in vocabulary but different in script; in everyday conversations, speakers of both languages can usually understand each other.

Halh Mongolian : Хинди болон УРду хэл нь үгсийн сангийн хувьд ойролцоо хэдий ч бичиглэлийн хувьд ялгаатай: өдөр тутмын ярианд, хөөрөлдөж буй хүмүүс нт ихэнхдээ нэгнээ ойлгож чаддаг.



English : Around the 15th century, northern Estonia was under great cultural influence of Germany.

Halh Mongolian : 15-р үууны үед, хойд Эстоны нь Германы соёлын нөлөөнд ихээр автсан байсан.



English : Some German monks wanted to bring God closer to the native people, so they invented the Estonian literal language.

Halh Mongolian : Зарим Герман санваартнууд Бурхныг уугуул хүмүүст ойртуулахын тулд Эстонийн үсгийн хэлийг зохион бүтээжээ.



English : It was based on the German alphabet and one character ¨Õ/õ¨ was added.

Halh Mongolian : Энэ нь Герман цагаан толгойд суурилсан бөгөөд ¨Õ/õ¨ гэсэн нэг тэмдэгтийг нэмжээ.



English : As time passed, many words that were borrowed from German coalesced. This was the beginning of enlightenment.

Halh Mongolian : Цаг хугацаа өнгөрөх тусам Германчуудаас зээлсэн олон үгс эвсэн нэгджээ. Энэ нь соён гэгээрүүлэгчдийн гүн ухааны эхлэл байв.



English : Traditionally, the heir to the throne would go straight into the military after finishing school.

Halh Mongolian : Уламжлалаар, титэм залгамжлагч нь сургуулиа төгсөөд шууд цэрэгт явдаг.



[Day18]

English : However, Charles went to university at Trinity College, Cambridge where he studied Anthropology and Archaeology, and later History, earning a 2:2 (a lower second class degree).

Halh Mongolian : Хэдийгээр, Чарлиз их сургуульд орохдоо Кембриджид Триниту Коллежид явж, Хүн судллал, Архиологи дараа нь Түүхийг 2:2 голч дүнтэйгээр сурсан байна. (2р зэргийн доод төвшиний батламжтай)



English : Charles was the first member of the British Royal Family to be awarded a degree.

Halh Mongolian : Чарлиз нь Британы Хааны гэр бүлээс диплом гардаж авсан анхны хүн болсон.



English : European Turkey (eastern Thrace or Rumelia in the Balkan peninsula) includes 3% of the country.

Halh Mongolian : Европын Турк нь тухайн улсын 3 хувийг эзэлдэг нь (Балканы хойгын Румилиа болон Зүүн трасс юм.)



English : The territory of Turkey is more than 1,600 kilometres (1,000 mi) long and 800 km (500 mi) wide, with a roughly rectangular shape.

Halh Mongolian : Түркийн газар нутаг нь 1600 (1000 мил) давсан км уртта бөгөөд 800(500 мил) км өргөн тэгш өнцөгт шахуу хэлбэртэй болно.



English : Turkey´s area, including lakes, occupies 783,562 square kilometres (300,948 sq mi), of which 755,688 square kilometres (291,773 sq mi) are in south west Asia and 23,764 square kilometres (9,174 sq mi) in Europe.

Halh Mongolian : Туркийн газар нутаг, нуурууд нь 783,562 квадрат километр (300,948 кв миль) байдгаас 755,688 квадрат километр (291,773 кв миль) нь баруун өмнөд Азид, 23,764 квадрат километр (9,174 кв миль) нь Европт байдаг.



English : Turkey´s area makes it the world´s 37th-largest country, and is about the size of Metropolitan France and the United Kingdom combined.

Halh Mongolian : Туркийн газар нутаг нь хэмжээгээрээ дэлхийд 37-д ордог бөгөөд Их Британи болон Францын нийслэлийг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй юм.



English : Turkey is encircled by seas on three sides: the Aegean Sea to the west, the Black Sea to the north and the Mediterranean Sea to the south.

Halh Mongolian : Турк улс нь баруун талаараа Эгийн тэнгисээр, хойд талаараа Хар тэнгисээр, өмнөд талаараа Газар дундын тэнгисээр гээд гурван талаараа далайгаар хүрээлэгдсэн байдаг.



English : Luxembourg has a long history but its independence dates from 1839.

Halh Mongolian : Люксембург урт удаан түүхтэй, гэвч тусгаар тогтнол нь 1839 онд хамаарна.



English : Present-day parts of Belgium were part of Luxembourg in the past but became Belgian after the 1830s Belgian Revolution.

Halh Mongolian : Өнөөгийн Бельгийн хэсэг өмнө нь Люксембургийн хэсэг байсан ч 1830-аад оны Бельгийн хувьсгалын дараа Бельги улсынх болжээ.



English : Luxembourg has always tried to remain a neutral country but it was occupied in both World War I and World War II by Germany.

Halh Mongolian : Люксэнбург нь үргэлжид дундийг сахисан улс байхыг оролдсон хэдий ч дэлхийн 1 болон 2-р дайнд Германы талд эзлэгдэж байсан байна.



English : In 1957 Luxembourg became a founding member of the organization which is today known as the European Union.

Halh Mongolian : 1957 онд Люксембург нь өдгөө Европын Холбоо гэдгээр мэдэгдэх болсон байгууллагын үүсгэн байгуулагч гишүүн болжээ.



English : The Drukgyal Dzong is a ruined fortress and Buddhist monastery in the upper part of the Paro District (in Phondey Village).

Halh Mongolian : Дракиал Зонг бол Паро дүүрэг (Фондий тосгоны) дахь нурсан цайзын туйр бөгөөд буддын сүм юм.



English : It is said that in 1649, Zhabdrung Ngawang Namgyel created the fortress to commemorate his victory against the Tibetan-Mongol forces.

Halh Mongolian : 1649 онд өгүүлсэнээр бол, Забдранг Нгаванг Намгиел энэхүү цайзыг Төвд-Монголын эсрэг тулаанд ялалт байгуулсанаа тэмдэглэж байгуулсан байна.



English : In 1951, a fire caused for only some of the relics of the Drukgyal Dzong to remain, such as the image of Zhabdrung Ngawang Namgyal.

Halh Mongolian : 1951 онд гал гарсны улмаас Друкгял Жоны зарим шүтээн тухайлбал Жабдрунг Нгаванг Намгяал зэрэг шүтээн л үлджээ.



English : After the fire, the fortress was preserved and protected, remaining to be one of Bhutan´s most sensational attractions.

Halh Mongolian : Галын дараа, цайз нь хадаглагдан хамгаалагдаж, Бутаны цуутай нэгэн үзэгсэлэнт газар болон үлдсэн байна.



English : During the 18th century Cambodia found itself squeezed between two powerful neighbors, Thailand and Vietnam.

Halh Mongolian : 18-р зууны туршид Камбож нь Тайланд болон Вьетнам гэсэн хоёр хүчирхэг хөршийн хооронд хавчигдаж байжээ.



English : The Thais invaded Cambodia several times in the 18th century and in 1772 they destroyed Phnom Phen.

Halh Mongolian : Дайсчууд 18-р зуунд Камбожийг хэд хэдэн удаа эзлэн түрэмгийлсэн бөгөөд 1772 онд тэд Пном Пэнийг устгажээ.



English : In the last years of the 18th century the Vietnamese also invaded Cambodia.

Halh Mongolian : 18-р зууны сүүлийн жилүүдэд Ветнамыууд мөн л Камбожийг эзэслсэн байна.



English : Eighteen percent of Venezuelans are unemployed, and most of those who are employed work in the informal economy.

Halh Mongolian : Венисуелийн арван найман хувь нь ажилгүй бөгөөд тэдгээр хүмүүс ихэнхдээ албан бус эдийн засагт хамрагдан ажиллдаг байна.



English : Two thirds of Venezuelans who work do so in the service sector, nearly a quarter work in industry and a fifth work in agriculture.

Halh Mongolian : Үйлчилгээний салбарт ажилладаг Венесуэлчүүдийн гуравны хоёр нь салбарын дөрөвний нэг, хөдөө аж ахуйн салбарын тавны нэгтэй дүйцдэг.



English : An important industry for Venezuelans is oil, where the country is a net exporter, even though only one percent work in the oil industry.

Halh Mongolian : Венисуелийн чухал үйлдвэр бол газрын тосны үйлдвэр, улсаараа цэвэр експортлогч хэдий ч зөвхөн нэг хувийн ажиллах хүч л энэ салбарт ажилладаг байна.



English : Early in the nation´s independence, Singapore Botanic Gardens´ expertise helped to transform the island into a tropical Garden City.

Halh Mongolian : Үндэсний тусгаар тогтнолын эхэн үед, Сингапурийн Батоникийн Цэцэрлэгийн мэргэжилтэнгүүд тэрхүү арлыг халуун орны цэцэрлэгэн хот болоход тусаа хүргэсэн байна.



English : In 1981, Vanda Miss Joaquim, an orchid hybrid, was chosen as the nation´s national flower.

Halh Mongolian : 1981 онд Ванда Мисс Жоакуйм буюу эрлийз цахирмааг үндэсний цэцгээр сонгож байжээ.



English : Every year around October nearly 1.5 million herbivores travel towards the southern plains, crossing the Mara River, from the northern hills for the rains.

Halh Mongolian : Жил бүрийн Аравдугаар сарын орчимд 1,5 сая шахуу өвсөн тэжээлтэн өмнөд талруу нүүдэлдэг, Мара голыг гатлан хойд уулнаас бороог зорино.



English : And then back to the north through the west, once again crossing the Mara river, after the rains in around April.

Halh Mongolian : Дөрвөн сар орчимд бороо орсны дараа нь баруунаар хойд зүг рүү эргэж, Мара голыг давдаг.



[Day19]

English : The Serengeti region contains the Serengeti National Park, the Ngorongoro Conservation Area and Maswa Game Reserve in Tanzania and the Maasai Mara National Reserve in Kenya.

Halh Mongolian : Серингетийн бүсэд Серингетийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Нгоронгоро дархан цаазтай бүс нутаг болон Танзаны Масвагын ангийн отго, Кенийн Маасай Мара үндэсний цэцэрлэгт хүрэээлэн багтдаг.



English : Learning to create interactive media requires conventional and traditional skills, as well as tools mastered in interactive classes (storyboarding, audio and video editing, story telling, etc.)

Halh Mongolian : олон талд мэдээлэлийн сувгийн бий болгохын тулд ердийн болон уламжлалт чадвар шаардлагатай дээр нэмээд олон талт сургалтаас олж авсан (түүхийн сабар, аудио болон видео засварлах, түүх өгүүлэх гэх мэт) чадварыг хэрхэн эзэмшисэнээс хамаарна.



English : Interactive design requires that you re-assess your assumptions about media production and learn to think in a non-linear ways.

Halh Mongolian : Медиа бүтээх тухай таамаглалаа дахин үнэлж, шугаман бус замаар сэтгэж сурахыг интерактив дизайн танаас шаарддаг.



English : Interactive design requires that components of a project connect to each other, but also make sense as a separate entity.

Halh Mongolian : Интерактив дизайн нь төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийг бие биетэй нь холбохыг шаардахаас гадна тус тусад нь ангид байдлаар утга учиртай болгодог.



English : The disadvantage of zoom lenses is that the focal complexity and number of lens elements required to achieve a range of focal lengths is much greater than for prime lenses.

Halh Mongolian : Томруулж, жижигрүүлдэг линзийн сул тал нь фокусын нарийн төвөгтэй байдал бөгөөд фокусын ялгаатай уртуудад хүрэх линзийн хэд хэдэн элементүүд нь гол линзэд зориулснаас хамаагүй их байдаг.



English : This is becoming less of an issue as lens manufacturers achieve higher standards in lens production.

Halh Mongolian : Линзний үйлдвэрлэгчид линзийг илүү өндөр стандартаар үйлдвэрлэдэг тул энэ нь асуудал байхаа больж байна.



English : This has allowed zoom lenses to produce pictures of a quality comparable to that achieved by lenses with fixed focal length.

Halh Mongolian : Энэ нь таталттай линзэд тохируулгатай фокусын урт бүхий линзээр авсан зургын чанартай харьцуулам зураг авах боломжийг бий болгосон юм.



English : Another disadvantage of zoom lenses is that the maximum aperture (the speed) of the lens is usually lower.

Halh Mongolian : Татдаг линзийн өөр нэгэн сул тал нь линзийн хамгийн их өрц (хурд) ихэвчлэн бага байдаг явдал юм.



English : This makes inexpensive zoom lenses hard to use in low-light conditions without a flash.

Halh Mongolian : Энэ нь хямдхан линзээр бага гэрэлтэй үед нэмэлт гэрэлгүй зураг авахыг хэцүү болгодог.



English : One of the most common problems when trying to convert a movie to DVD format is the overscan.

Halh Mongolian : Киног DVD формат руу хөрвүүлэх гэж оролдоход гардаг хамгийн түгээмэл асуудлын нэг нь хэтрүүлэн уншуулах байдаг.



English : Most televisions are made in a way to please the general public.

Halh Mongolian : Ихэнх телевизүүд нь олон нийтэд таалагдах үүднээс хийгдсэн байдаг.



English : For that reason, everything you see on the TV had the borders cut, top, bottom and sides.

Halh Mongolian : Энэ шалтгааны улмаас зурагтаар үзэж байгаа бүх зүйлийн дээд, доод, хоёр талын захыг нь таслан авсан маягтай байдаг.



English : This is made to ensure that the image covers the whole screen. That is called overscan.

Halh Mongolian : Энэ нь зургийг нийт дэлгэцийг хамруулахаар хийгдсэн. Түүнийг хэт том ба оверскан гэж нэрэлдэг.



English : Unfortunately, when you make a DVD, it´s borders will most likely be cut too, and if the video had subtitles too close to the bottom, they won´t be fully shown.

Halh Mongolian : Харамсалтай нь та DVD хийх үед захын хэсэг нь танагдах нь гарцаагүй бөгөөд хэрэв видеоны доод хэсэгт хэт тулсан хадмалтай бол бүрэн харагдахгүй байх болно.



English : The traditional medieval castle has long inspired the imagination, conjuring up images of jousts, banquets and Arthurian chivalry.

Halh Mongolian : Дундад зууны үеийн уламжлалт цайз нь урт хугацааны туршид уран сэтгэмж, хүлээн авалт, Артурын баатарлаг явдлын дүр төрхийг бий болгож иржээ.



English : Even standing amidst thousand year-old ruins it is easy to bring to mind the sounds and smells of battles long gone, to almost hear the clatter of hooves on the cobbles and to smell the fear rising from the dungeon pits.

Halh Mongolian : Хэдийгээр хэдэн мянган жилийн настай нурингын дунд байвч олон жилийн тэртээх тулааны үнэр дуу чимээг оюун бодолдоо бий болгоход хялбар, бул чулуун дээрх туурайн төвөргөөн, шоронгийн нүхнээс ханхлан үнэртэж харагдах айдасыг харах мэт.



English : But is our imagination based on reality? Why were castles built in the first place? How were they designed and built?

Halh Mongolian : Гэвч бидний төсөөлөл нь бодит байдал суурилсан үү? Яагаад цайзууд анхлан баригдсан бэ?Тэд яаж загварчлагдан баригдсан бэ?



English : Typical for the period, Kirby Muxloe Castle is more of a fortified house than a true castle.

Halh Mongolian : Тухайн үеийн барилгын дагуу Кирби Мюкло цайз нь жинхэнэ цайзаас илүү бэхэжсэн байшин юм.



English : Its large glazed windows and thin walls would not have been able to resist a determined attack for long.

Halh Mongolian : Үүний том шилэн цонх болон нимгэн хананууд нь дайралтыг удаан хугацаанд тэсвэрлэх боломжгүй байсан биз.



English : In the 1480s, when its construction was begun by Lord Hastings, the country was relatively peaceful and defense was only required against small bands of roving marauders.

Halh Mongolian : 1480-д онд, Лорд Хастинг энэ барилгын эхлэх үед, улс гүрэн нь харьцангүй тайван амгалан байсан бөгөөд хэсэг бүлэг хулгайч дээрэмчидээс л хамгаалах тухайд байв.



English : The balance of power was a system in which European nations sought to maintain the national sovereignty of all European states.

Halh Mongolian : Эрх мэдлийн тэнцвэрт байдал нь Европын бүх улсын үндэсний хаант засаглалыг хадгалж байхын тулд Европын үндэстнүүдийн хайж байсан систем байв.



English : The concept was that all European nations had to seek to prevent one nation from becoming powerful, and thus national governments often changed their alliances in order to maintain the balance.

Halh Mongolian : Энэхүү ойлголт нь бүх Европын улсууд аль нэг улсыг дангаар нь хүчирхэг болгохгүй байх тухайд байсан бөгөөд үүний тулд улсуудын засгийн газрууд холбоотнуудаа сольж тэнцвэртэй байдлыг хадгалж ирсэн.



English : The War of Spanish Succession marked the first war whose central issue was the balance of power.

Halh Mongolian : Испанийн хаан ширээ залгамжлагчдын дайныг эрх мэдлийн тэнцвэрт байдал гол асуудал нь байсан эхний дайн гэж тэмдэглэдэг.



English : This marked an important change, as European powers would no longer have the pretext of being religious wars. Thus, the Thirty Years´ War would be the last war to be labeled a religious war.

Halh Mongolian : Европийн хүчинд шашны дайнд оролцох шалтаг байхгүй тул энэ нь чухал өөрчлөлтийг тэмдэглэсэн. Тийм учраас гучин жилийн дайн нь шашны шошготой сүүлийн дайн болно.



English : The temple of Artemis at Ephesus was destroyed on July 21, 356 BCE in an act of arson committed by Herostratus.

Halh Mongolian : Ефисуст байдаг Артемис сүм нь МЭӨ 356 оны Долдугаар сарын 21-нд, Херостратусийн галдан шатаасанаар устсан болно.



[Day20]

English : According to the story, his motivation was fame at any cost. The Ephesians, outraged, announced that Herostratus´ name never be recorded.

Halh Mongolian : Түүхээс нь үзвээс, түүний гол сэдэл нь ямар ч хамаагүй үнээр алдар нэртэй болох байсан. Ефисчүүд, эгдүүцэн, Херостратусыг нэрийг хэзээ ч тэмдэглэн үлдээхгүй гэж зарлан тунхаглжээ.



English : The Greek historian Strabo later noted the name, which is how we know today. The temple was destroyed on the same night that Alexander the Great was born.

Halh Mongolian : Грекийн түүхч Страбо өнөөдөр бидний мэддэг болсон нэрийг хожим нь тэмдэглэсэн байдаг. Агуу Александр мэндэлсэн тэр өдөр сүмийг сүйтгэжээ.



English : Alexander, as king, offered to pay to rebuild the temple, but his offer was denied. Later, after Alexander died, the temple was rebuilt in 323 BCE.

Halh Mongolian : Александр хааны хувьд сүмийг сэргээн барих мөнгийг гаргах талаар санал гарсан хэдий ч түүний саналд татгалзсан байна. Хожим, Александрийг өөд болсоны дараа МЭӨ 323 онд сүм дахин баригдсан байна.



English : Make sure your hand is as relaxed as possible while still hitting all the notes correctly - also try not to make much extraneous motion with your fingers.

Halh Mongolian : Бүх нотыг зөв гаргаж байхдаа гараа аль болох тайван байлгаарай, мөн гар хуруугаараа хэт их хөдөлгөөн хийж болохгүй.



English : This way, you will tire yourself out as little as possible. Remember there´s no need to hit the keys with a lot of force for extra volume like on the piano.

Halh Mongolian : Ингэснээр та өөрийгөө аль болох бага ядраах болно. Төгөлдөр хуур дээрх шиг чанга дуугаргах гэж товчлуурыг маш их хүчээр дарах хэрэггүйг санаарай.



English : On the accordion, to get extra volume, you use the bellows with more pressure or speed.

Halh Mongolian : Баян хуурын дууны түвшинг нэмэгдүүлэхийн тулд та хөөргийг илүү хурд ба даралттайгаар ашиглана.



English : Mysticism is the pursuit of communion with, identity with, or conscious awareness of an ultimate reality, divinity, spiritual truth, or God.

Halh Mongolian : Таринын ёс нь нэгдэлийн үр дүн бөгөөд үүнд, ялгарал, ухамсарлаж таньсан бодит үнэн, бурханлаг чанар, сүнслэг үнэн, эсбол бурхан багтах юм.



English : The believer seeks a direct experience, intuition, or insight into divine reality/the deity or dieties.

Halh Mongolian : Итгэгч нь шууд туршалтыг мэдрэхийг хүсдэг, дотоод мэдрэмж, эсвэл бурханлаг бодит үнэний дотоод чанар, бурхан бурхадыг мэдрэх.



English : Followers pursue certain ways of living, or practices that are intended to nurture those experiences.

Halh Mongolian : Дагагчид нь тодорхой амьдралын хэмнэлд хүрдэг, эсвэл тэдгээр туршлагуудыг тэтгэхэд зориулсан дасгалыг хийдэг.



English : Mysticism can be distinguished from other forms of religious belief and worship by its emphasis on the direct personal experience of a unique state of consciousness, particularly those of a peaceful, insightful, blissful, or even ecstatic character.

Halh Mongolian : Таринын ёс нь бусад шүтээн болон шашин шүтлэгээс ялгардаг зүйлс нь шууд тухайн хүнд хүрэх туршлагаар, тэр дундаа амгалан, мэдрэмжтэй, талархам эсбол сэтгэл хөөрөл юм.



English : Sikhism is a religion from the Indian sub-continent. It originated in the Punjab region during the 15th century from a sectarian split within the Hindu tradition.

Halh Mongolian : Сикийн шашин бол Энэтхэгийн дэд эх газрын шашин юм. Энэ шашин нь 15-р зуунд Хиндийн уламжлалаас секц болон тусгаарлагдан Пунжабын бүс нутагт анх үүсжээ.



English : Sikhs consider their faith to be a separate religion from Hinduism though they acknowledge its Hindu roots and traditions.

Halh Mongolian : Сикүүд өөрсдийн итгэл үнэмшлийг хэдийгээр Хиндугээс улбаатай, уламжлалтай гэж хүлээн зөвшөөрдөг ч Хиндуизмээс тусдаа шашин гэж үздэг.



English : Sikhs call their religion Gurmat, which is Punjabi for ¨way of the guru¨. The guru is a fundamental aspect of all Indian religions but in Sikhism has taken on an importance that forms the core of Sikh beliefs.

Halh Mongolian : Сикүүд өөрсдийн шашныг Пунжаб хэлээр "гуру хүний зам" буюу Гурмат гэж нэрлэдэг. Гуру нь Энэтхэгийн бүх шашны үндсэн ойлголт, харин Сикизмийн хувьд Сикийн итгэл үнэмшлийн үндсийг бүрдүүлдэг болохоор чухал байдаг.



English : The religion was founded in the 15th century by Guru Nanak (1469–1539). There followed in succession a further nine gurus.

Halh Mongolian : Уг шашныг Нанак Гуру (1469–1539) 15-р зуунд бий болгожээ. Үүний дараа есөн гуру үргэлжлүүлжээ.



English : However, in June 1956, Krushchev´s promises were put to the test when riots in Poland, where workers were protesting against food shortages and wage cuts, turned into a general protest against Communism.

Halh Mongolian : Хэдийгээр, 1956 оны Зургаадугаар сард, Польшид болсон үймээний үеээр Хрушёвийн амлалт нь шалгуурт орсон, тэр үед ажилчид нь хүнсний хомсдолын эсрэг болон цалин хассаны эсрэг тэмцэсэн нь хувирч Комунизмийн эсрэг гол тэмцэл болсон юм.



English : Although in the end, Krushchev sent in tanks to restore order, he did give way to some economic demands and agreed to appoint the popular Wladyslaw Gomulka as the new prime minister.

Halh Mongolian : Мөн эцсийн эцэст, эмх цэгцийг тогтоохын тулд танк илгээсэн, тэрээр зарим шаардлагын дагуу эдийн засгийн дэмжлэг өгч олноо танигдсан Владислав Гомулкаг шинэ ерөнхий сайдаар томилхийг зөвшөөрсөн байна.



English : The Indus Valley Civilization was a Bronze Age civilisation in the northwest Indian subcontinent encompassing most of modern-day Pakistan and some regions in northwest India and northeast Afghanistan.

Halh Mongolian : Индус хөндийн соёл иргэншил нь орчин үеийн Пакистаны ихэнх хэсгийг бүрдүүлдэг, зарим бүс нутаг нь Энэтхэгийн баруун хойд хэсэг, Афганистаны зүүн хойд хэсэг болсон Энэтхэгийн баруун хойд дэд тив дэх Хүрлийн үеийн соёл иргэншил байсан.



English : The civilisation flourished in the basins of the Indus River wherefore it derives its name.

Halh Mongolian : Индус голын сав газраар соёл иргэншил цэцэглэн хөгжсөний улмаас өөрийн нэрийг олж авсан байна.



English : Although some scholars speculate that since the civilisation also existed in the basins of the now dried up Sarasvati River, it should be aptly called the Indus-Sarasvati Civilization, while some call it the Harappan Civilization after Harappa, the first of its sites to be excavated in the 1920s.

Halh Mongolian : Хэдийгээр замрим эрдэмтэд өнгөөгийн хатаж ширгэсэн Сарасвати голийн сал газраар соёл иргэншил байсан тул Индус Сарасвати гэж зөв дуудах учиртай гэж өгүүлдэг ч, зарим эрдэмтэд нь 1920-д оны Хараппа хотын туйрын анхны малтлагын дараагаар Харрапгын ссоёл иргэншил гэж дууддаг байна.



English : The militaristic nature of the Roman empire aided in the development of medical advances.

Halh Mongolian : Ромын эзэнт гүрний дайнч шинж чанар нь анагаахын ололтыг хөгжүүлэхэд нэмэр хандив оруулжээ.



English : Doctors began to be recruited by Emperor Augustus and even formed the first Roman Medical Corps for use in the aftermath of battles.

Halh Mongolian : Августус хаан эмч нарыг элсүүлж эхэлсэн бөгөөд тулааны дараа ашиглах гэж Ромын анхны Анагаахын корпусыг хүртэл байгуулж байжээ.



English : Surgeons had knowledge of various sedatives including morphine from extracts of poppy seeds and scopolamine from herbane seeds.

Halh Mongolian : Цэргийн эмч нар тайвшруулах үйлчилгээний талаар өргөн мэдлэгтэй байсан бөгөөд морфинийг номууны үрнээс скополаминийг өвсний үрнээс гаргаж авах зэрэг.



English : They became proficient at amputation to save patients from gangrene as well as tourniquets and arterial clamps to stem blood flow.

Halh Mongolian : Тэд өвчтөний биеийг үхжихээс сэргийлж тайралт, боолт, цусний урсгалыг зогсоох артерийн судасны боолт зэрэгт мэргэшсэн байна.



English : Over multiple centuries, the Roman empire led to great gains in the field of medicine and formed much of the knowledge we know today.

Halh Mongolian : Олон зууны туршид Ромын эзэнт гүрэн анагаахын талбарт аугаа их ололтод хүрч, өнөөгийн бидний мэдэх мэдлэгийн ихэнхийг бий болгожээ.



English : Pureland origami is origami with the restriction that only one fold may be done at a time, more complex folds like reverse folds are not allowed, and all folds have straightforward locations.

Halh Mongolian : Дагшин оригами бол нэг удаад зөвхөн нэг нугалаа хийх хязгаартай бөгөөд эсрэг зэрэг илүү нарийн нугалааг зөвшөөрдөггүй ба бүх нугалаа нь шулуун байрлалд байдаг.



[Day21]

English : It was developed by John Smith in the 1970s to help inexperienced folders or those with limited motor skills.

Halh Mongolian : Үүнийг 1970-аад онд Жон Смит туршлагагүй эсвэл жижиг булчингийн хөгжил хязгаарлагдмал байдаг хүмүүст туслахаар бүтээжээ.



English : Children develop an awareness of race and racial stereotypes quite young and these racial stereotypes affect behavior.

Halh Mongolian : Хүүхдүүд бага наснаасаа эхлэн арьс болон арьс өнгний талаарх хэвшмэл ойлголтыг аьдаг тул тэр ойлголт нь тэдний зан төлөвт нөлөөлдөг байна.



English : For instance, children who identify with a racial minority that is stereotyped as not doing well in school tend to not do well in school once they learn about the stereotype associated with their race.

Halh Mongolian : Тухайлбал сургуульд сайн сурдаггүй гэж стереотип байдлаар үзэгддэг үндэстний цөөнх гаралтай хүүхдүүд өөрсдийнх нь арьс өнгөтэй холбоотой стереотипийн тухай мэдвэл сургуульд сайн сурахаа болих хандлагатай байдаг.



English : MySpace is the third most popular website used in the United States and has 54 million profiles currently.

Halh Mongolian : МаиСпейсе нь АНУ-д ашиглагддаг 3 дахь том цахим хуудас бөгөөд саяхан гэхэд 54 сая профайлтай болсон байна.



English : These websites have gotten a lot of attention, especially in the education setting.

Halh Mongolian : Эдгээр цахим хуудсууд нь сүүлийн үед олны анхаарлыг ихэд татаж байгаа бөгөөд тур тусмаа боловсролын орчинд ч тэр.



English : There are positive aspects to these websites, which include, being able to easily setup a class page which can include blogs, videos, photos, and other features.

Halh Mongolian : Эдгээр цахим хуудсуудад эерэг талууд бий, тухайлбал тун хялбараар ангийн цахим хуудсастай болж блог, видео, фото зураг мөн бусад онцлогуудыг багтаан хөтлөж болох юм.



English : This page can easily be accessed by providing just one web address, which makes it easy to remember and easy to type in for students who may have trouble using the keyboard or with spelling.

Halh Mongolian : Эдгээр хуудсууд нь нэг цахим хуудасны хаяг оруусанаар хялбархан нэвтэрч болох юм, энэ нь компьютерын гар хэрэглэх болон үсэглэлдээ асуудалтай хүүхдүүд амархан бичих, санах боломжтой юм.



English : It can be customized to make it easy to read and also with as much or little color as desired.

Halh Mongolian : Үүнийг уншихад хялбар болгон өөрчлөх боломжтой бөгөөд хүссэн хэмжээгээрээ их эсвэл багахан өнгө оруулах боломжтой.



English : Attention Deficit Disorder ¨is a neurological syndrome whose classic defining triad of symptoms including impulsivity, distractibility, and hyperactivity or excess energy¨.

Halh Mongolian : Анхаарал Сулрах Хямрал ¨ энэ бол тархины хам шинж бөгөөд ¨бол тархины хам гмнж бөгөөд дараах шинжийг агуулсан байдаг, мэдрэмжгүй, анхаарал сарнимтгай, болон хэт идвэхтэй эсвэл хэт эрч хүчтэй¨



English : It is not a learning disability, it is a learning disorder; it ¨affects 3 to 5 percent of all children, perhaps as many as 2 million American children¨.

Halh Mongolian : Энэ бол суралцах чадварын бэрхшээл биш, суралцах чадварын эмгэг юм. Энэ эмгэгт ¨Нийт хүүхдүүдийн 3-5 хувь, АНУ-д хоёр сая хүүхэд өртсөн байж болно¨.



English : Children with ADD have a hard time focusing on things like school work, but they can concentrate on things they enjoy doing like playing games or watching their favorite cartoons or writing sentences without punctuation.

Halh Mongolian : АСХ-тай хүүхдүүд нь хичээл сургуульдаа төвлөрөх тал дээрээ хүндрэлтэй байдаг, хэдий ч тэд өөрсдийнхөө дуртай зүйлдээ тоглоом тоглох, өөрсдийнхөө дуртай хүүхэлдэйн кино үзэх эсвэл таслалгүй өгүүлбэр бичэхдээ төвлөрч чаддаг байна.



English : These children tend to get into a lot of trouble, because they ¨engage in risky behaviors, get into fights, and challenge authority¨ in order to stimulate their brain, since their brain can not be stimulated by normal methods.

Halh Mongolian : Эдгээр хүүхдүүдийн тархиийг хэвийн аргуудаар өдөөж чадахгүй тул тархиа өдөөхийн тулд хүүхдүүд "эрсдэлтэй зан үйлд орж, зодоонд оролцож, эрх мэдлийг уриалж¨ маш их асуудалтай тулгарч байдаг.



English : ADD affects relationships with other peers because other children can not understand why they act the way that they do or why they spell they way they do or that their maturity level is different.

Halh Mongolian : АТХ нь бусад үе тэнгийнхэнтэйгээ харилцах харилцаанд нөлөөлдөг, учир нь яагаад тэр хүүхдүүд ингэж аашилдаг, эсвэл яагаад ингэж ярьдаг эсвэл тэдний төлөвшилтийн түвшин өөр байгааг бусад хүүхдүүд ойлгодоггүй байна.



English : As the ability to obtain knowledge and to learn changed in such a way as mentioned above the base rate at which knowledge was obtained changed.

Halh Mongolian : Мэдлэгийг олж авах, сурах чадвар дээр дурдсан шиг байдлаар өөрчлөгдсөн болохоор мэдлэгийг олж авсан үндсэн суурь өөрчлөгджээ.



English : The approach to obtaining information was different. No longer did pressure reside within individual recall, but the ability to recall text became more of a focus.

Halh Mongolian : Мэдээлэл цуглуулах хандлага нь өөр байсан. Хувь хүний тоймд нэг талийг барих хандлага байхгүй болсон бөгөөд харин эх сурвалжаа эргэн санах чадвар илүүтэй анхаарал татах болсон байна.



English : In essence, the Renaissance made a significant change in the approach to learning and the dissemination of knowledge.

Halh Mongolian : Мөн чанартаа, Сэргэн Мандлын үе суралцахад хандах байдал болон мэдлэгийг түгээх тал дээр ач холбогдолтой өөрчлөлтийг хийсэн.



English : Unlike other primates, hominids no longer use their hands in locomotion or bearing weight or swinging through the trees.

Halh Mongolian : Бусад ан амьтадаас ялгаатай нь, гоминидууд нүүдлэхдээ гараа, биеээ тээхдээ эсвэл модны хооронд дүүлэхдээ гараа ашиглахаа больсон байна.



English : The chimpanzee´s hand and foot are similar in size and length, reflecting the hand´s use for bearing weight in knuckle walking.

Halh Mongolian : Шимпанзе сармагчны гар, хөл нь уртаараа ижил төстэй хэмжээтэй бөгөөд дөрвөн хөллөн алхах үед нь гар нь жинг даадаг болохыг харуулдаг.



English : The human hand is shorter than the foot, with straighter phalanges.

Halh Mongolian : Хүний гар хөлнөөс богино, шулуун савхан ястай байдаг.



English : Fossil hand bones two million to three million years old reveal this shift in specialization of the hand from locomotion to manipulation.

Halh Mongolian : 2 саяаас 3 сая жилийн настай чулуужсан гарын олдвор нь гарын хувьсалын хувьд гар нь нүүдлийн хөдөлгөөнөөс арга зальруу шилжсэн байна гэдгийн илрүүлжээ.



English : Some people believe that experiencing many artificially induced lucid dreams often enough can be very exhausting.

Halh Mongolian : Хиймлээр өдөөсөн ухамсарт зүүдийг олон удаа мэдрэх нь хангалттай их ядраахаар байдаг гэж зарим хүмүүс итгэдэг.



English : The main reason for this phenomenon is the result of the lucid dreams expanding the length of time between REM states.

Halh Mongolian : Энэ үзэгдлийн гол шалтгаан нь ¨нүд хурдан хөдлөн унтах¨ үе хоорондох цагийг уртасгаж буй ухамсарт зүүдний үр дүн юм.



English : With fewer REMs per night, this state in which you experience actual sleep and your body recovers becomes infrequent enough to become a problem.

Halh Mongolian : Нэг шөнө дэх РЕМ цөөн байвал таны нойр, бие махбодтой холбоотой энэ байдал нь байнга тохиолдсоор байгаад сүүлдээ асуудал болох нь бий.



English : This is just as exhausting as if you were to wake up every twenty or thirty minutes and watch TV.

Halh Mongolian : Энэ яг л та хорь, гучин минут тутамд сэрээд ТВ үзэж байгаа юм шиг зүдэргээтэй байх болно.



English : The effect is dependent on how often your brain attempts to lucidly dream per night.

Halh Mongolian : Нөлөөлөл нь таны тархи шөнө бүр хэр олон удаа тод зүүдлэхийг оролддогоос хамаарна.



[Day22]

English : Things did not go well for the Italians in North Africa almost from the start. Within a week of Italy´s declaration of war on June 10, 1940, the British 11th Hussars had seized Fort Capuzzo in Libya.

Halh Mongolian : Хойд Африкт Италичуудын хувьд юмс бараг анхнаасаа л сайнгүй байсан юм. 1940 оны зургаадугаар сарын 10-нд Италичууд дайн зарласан долоо хоногийн дотор Британий 11-р Гусарчууд Ливийн Форт Каппузог эзлэн авав.



English : In an ambush east of Bardia, the British captured the Italian Tenth Army´s Engineer-in-Chief, General Lastucci.

Halh Mongolian : Бардиа хотоос зүүн зүгт байх нуувчнаас Британичууд Италийн Аравдугаар армийн Ерөнхий инженер, Генерал Ластуччийг баривчилжээ.



English : On June 28, Marshal Italo Balbo, the Governor-General of Libya and apparent heir to Mussolini, was killed by friendly fire while landing in Tobruk.

Halh Mongolian : Зургаадугаар сарын 28нд, Маршал Итало Балбо, Ливийн Захирагч Генерал болон Мусолинийгийн тогтоогдсон өв залгамжлагч нь, Тобрукад бууж байхдаа нөхөрсөг галын суманд оногдож алагдсан байна



English : The modern sport of fencing is played at many levels, from students learning at a university to professional and Olympic competition.

Halh Mongolian : Орчин цагын туяалзуур сэлмийн спортод олон шатлалтайгаар хичээллдэг, их сургуульд сурах оюутнуудаас эхлээд Олимпийн тэмцээнд оролцох мэргэжлийн тамирчид хүртэл.



English : The sport is primarily played in a duel format, one fencer dueling another.

Halh Mongolian : Уг спорт нь үндсэндээ нэг туялзуур сэлэмчин нөгөөтэйгөө тулах халз тулааны хэлбэрээр явагддаг.



English : Golf is a game in which players use clubs to hit balls into holes.

Halh Mongolian : Гольф бол тоглогчид нь тусгай цохиураар бөмбөгийг нүхрүү цохиж оруулдаг тоглоом юм.



English : Eighteen holes are played during a regular round, with players usually starting on the first hole on the course and finishing on the eighteenth.

Halh Mongolian : Тогтмол раундын хувьд арван найман нүхээр тоглодог ба тоглогчид курсын эхний нүхнээс эхэлж, арван найм дахь нүхэнд хүрч дуусдаг байна.



English : The player who takes the fewest strokes, or swings of the club, to complete the course wins.

Halh Mongolian : Тухайн хэсгийг дуусгахын тулд илүү цөөн цохисон, эсвэл цохиураа бага далайсан тоглогч хождог.



English : The game is played on grass, and the grass around the hole is mown shorter and called the green.

Halh Mongolian : Тэр тоглоомыг өвсөн дээр тоголдог, нүхийг тойрсон зүлгийг богинсгож тайрсан байх бөгөөд түүнийгээ ногоон гэж нэрэлдэг.



English : Perhaps the most common type of tourism is what most people associate with traveling: Recreation tourism.

Halh Mongolian : Магадгүй хамгийн түгээмэл аялал нь ихэнх хүмүүс аялалтайгаа холбож байгааг хэлэх байх: амрах аялал.



English : This is when people go to a place that is very different from their regular day-to-day life to relax and have fun.

Halh Mongolian : Хүмүүс ердийн өдөр тутмын амьдралаасаа огт өөр газар луу явж, амарч, зугаацдаг үе юм.



English : Beaches, theme parks and camp grounds are often the most common places frequented by recreational tourists.

Halh Mongolian : Далайн эргүүд, сэдэвт паркууд болон майхантай хоноглодог газрууд нь зугаа цэнгэл хайсан жуулчдын байнга очдог хамгийн нийтлэг газрууд байдаг.



English : If the objective of one's visit to a particular place is to get to know its history and culture then this type of tourism is known as cultural tourism.

Halh Mongolian : Хэрэв хэн нэгний гол зорилт нь тухайн нэг зүйлийн түүх болон соёлыг мэдэх бол энэ төрдийн аялал жуулчлалыг соёлийн аялал гэдэг.



English : Tourists may visit different landmarks of a particular country or they may simply opt to focus on just one area.

Halh Mongolian : Жуулчид нь тухайн орны олон янзын дурсгалт газруудаар аялж эсвэл зүгээр л ганц газар сонгон явж болно.



English : The Colonists, seeing this activity, had also called for reinforcements.

Halh Mongolian : Колончлогчид, энэхүү үйлдэлийг хараад, бас л нэмэлт хүч дуудав.



English : Troops reinforcing the forward positions included the 1st and 3rd New Hampshire regiments of 200 men, under Colonels John Stark and James Reed (both later became generals).

Halh Mongolian : Урагшлах байршлыг хадгалж буй цэргүүдэд хурандаа Жон Старк, Жэймс Рийд (хоёулаа дараа нь генерал болсон) нарын удирдаж байгаа 1 ба 3-р Шинэ Хэмпширийн захиргааны 200 эрчүүд багтаж байв.



English : Stark´s men took positions along the fence on the north end of the Colonist´s position.

Halh Mongolian : Старкийн эрчүүд Колончлогчийн байрлалын хойд төгсгөлд хашааны дагуу байрлал эзэлцгээв.



English : When low tide opened a gap along the Mystic River along the northeast of the peninsula, they quickly extended the fence with a short stone wall to the north ending at the water´s edge on a small beach.

Halh Mongolian : Бага далайн түрлэг хойгийн зүүн хойд зүгт Мистик голын дагуу завсар нээхэд тэд хашааг богино чулуун ханаар жижиг далайн эрэг дээрх усны зах дах хойд төгсгөл хүртэл хурдхан сунгав.



English : Gridley or Stark placed a stake about 100 feet (30 m) in front of the fence and ordered that no one fire until the regulars passed it.

Halh Mongolian : Гридлий болон Старк хашааны өмнө 100-д алхамын өмнө (30 метр) гадас зоогоод энгийн хүмүүс үүнийг давтал нэг ч хүн гал нээхгүй гэж тушаасан.



English : The American plan relied on launching coordinated attacks from three different directions.

Halh Mongolian : Амеркчуудын төлөвлөгөө нь 3 өөр талаас нь зохион байгуулалттай довтлоход найдаж байлаа.



English : General John Cadwalder would launch a diversionary attack against the British garrison at Bordentown, in order to block off any reinforcements.

Halh Mongolian : Генерал Жон Кадволдер Бордентаун дахь Британы гарнизонруу салаалсан дайралт хийхээр байсан нь, ямар ч хамгаалатыг сэтлэхийн тулд юм.



English : General James Ewing would take 700 militia across the river at Trenton Ferry, seize the bridge over the Assunpink Creek and prevent any enemy troops from escaping.

Halh Mongolian : Генерал Жэймс Эйвинг нь 700 журамт цэргүүдээ аван Трентон гатлага онгоцоор голыг гаталж, Ассунпинк голын цутгалан дээгүүрх гүүрийг эзлэн, дайсны аливаа цэргүүдийг оргон зайлахаас сэргийлэх байв.



English : The main assault force of 2,400 men would cross the river nine miles north of Trenton, and then split into two groups, one under Greene and one under Sullivan, in order to launch a pre-dawn attack.

Halh Mongolian : 2400 хүний гол халдлага Трентоноос хойд зүгт есөн милийн голыг гатлан, үүрээс өмнө дайралтаа хийхийн тулд нэг нь Грийний удирдлагад, нөгөө нь Сулливаны удирдлагад гэсэн хоёр бүлэгт хуваагдав.



English : With the change from the quarter to the half mile run, speed becomes of much less importance and endurance becomes an absolute necessity.

Halh Mongolian : Дөрөвний нэгээс хагас милийн гүйлт болгож өөрчлөхөд, хурд төдийлөн чухал байхаа больж, тэсвэр тэвчээр нь туйлын шаардлага болдог.



English : Of course a first-class half-miler, a man who can beat two minutes, must be possessed of a fair amount of speed, but endurance must be cultivated at all hazards.

Halh Mongolian : Мэдээж нэгдүгээр зэргийн богино зайн гүйлтийн тамирчин, хоёр минутыг давч чадах нэгэн, хангалттай хэмжээний хурдыг эзэмшсэн байх нь чухал боловч тэвчээрийн хувьд бүх саадыг давахад бэлтгэгдсэн байх шаардлагатай.



[Day23]

English : Some cross country running during the winter, combined with gymnasium work for the upper part of the body, is the best preparation for the running season.

Halh Mongolian : Өвлийн улиралд улс даяар гүйхийг биеийн тамирын зааланд биеийн дээд хэсгээ хөгжүүлэхтэй хослуулах нь гүйлтийн улиралд зориулсан шилдэг бэлтгэл сургуулилт болдог.



English : Proper nutritional practices alone cannot generate elite performances, but they can significantly affect young athletes´ overall wellness.

Halh Mongolian : Зөв зохистой хүнс тэжээлийн дадал нь дангаараа дээд дэргийн гүйцэтгэлийг бий болгож чадахгүй боловч залуу тамирчдын ерөнхий төлөв байдалд нилээд нөлөөлдөг.



English : Maintaining a healthy energy balance, practicing effective hydration habits, and understanding the various aspects of supplementation practices can help athletes improve their performance and increase their enjoyment of the sport.

Halh Mongolian : Эрүүл эрчмийн төвшинг зарчим болгохын тулд, усны үр дүнтэй зуршилийг бий болгох, мөн нэмэлт бүтээгдхүүний олон талын ойлголтын талаар мэдэх нь тамирчинд амжилт гаргах болон тухайн спортоо таалан таашахад нь нэмэр болдог.



English : Middle distance running is a relatively inexpensive sport; however, there are many misconceptions regarding the few pieces of equipment required to participate.

Halh Mongolian : Дундын зайны гүйлт нь харьцангүй үнэтэй биш спорт: хэдий ч, дасгал хийх хэдэн төхөөрөмжийн талаар ташаа ойлголт их байдаг.



English : Products can be purchased as needed, but most will have little or no real impact on performance.

Halh Mongolian : Бүтээгдхүүнг хэрэглээний хирээр худалдан авч чадна, гэвч ихэнх нь бага хэмжээний болон огт үр дүнгүй байдаг.



English : Athletes may feel that they prefer a product even when it provides no real benefits.

Halh Mongolian : Тамирчид ямар нэгэн бодит үр дүн үзүүлэхгүй байсан ч бүтээгдхүүн хэрэгтэй мэт санагдаж болно.



English : The atom can be considered to be one of the fundamental building blocks of all matter.

Halh Mongolian : Атомыг бүх материйг үндсэн барих хэсгийн нэг гэж авч үзэж болно.



English : Its a very complex entity which consists, according to a simplified Bohr model, of a central nucleus orbited by electrons, somewhat similar to planets orbiting the sun - see Figure 1.1.

Halh Mongolian : Хялбаршуулсан Борын загварын дагуу энэ нь электрон тойрон эргэлдэх төв цөмөөс бүрддэг ба гаригууд нарыг тойрон эргэлддэгтэй ижил төстэй байдаг. Зураг 1.1-ийг үзээрэй.



English : The nucleus consists of two particles - neutrons and protons.

Halh Mongolian : Цөм нь нейтрон ба протон гэсэн хоёр жижиг хэсгээс бүрддэг.



English : Protons have a positive electric charge while neutrons have no charge. The electrons have a negative electric charge.

Halh Mongolian : Протон нь эерэг цахилгаан цэнэгтэй бол нейтрон цэнэггүй байдаг. Электрон нь сөрөг цахилгаан цэнэгтэй.



English : To Check the victim, you must first survey the scene to ensure your safety.

Halh Mongolian : Хохирогчийг шалгахын тулд та өөрийн аюулгүй байдлаа баталгаажуулж, эхлээд хэргийн газрыг шалгаж үзэх ёстой.



English : You need to notice the victim´s position as you approach him or her and any automatic red flags.

Halh Mongolian : Та түүнтэй ойртож, ямар нэгэн автомат аюул дохио байгаа эсэхийг, хохирогчийн байр суурийг анзаарах хэрэгтэй.



English : If you get hurt trying to help, you may only serve to make matters worse.

Halh Mongolian : Хэрэв та туслах гэж оролдоод бэртвэл асуудлыг улам бүр дордуулах болно.



English : The study found that depression, fear and catastrophising mediated the relationship between pain and disability in lower back pain sufferers.

Halh Mongolian : Судалгаагаар депресс нь, өвдөх болон тахир дутаа болох айдас болон гамшиг нь доод нуруу өвдөх зовлонд нөлөө үзүүлдэгийг олжээ.



English : Only the effects of catastrophizing, not depression and fear was conditional of regular weekly structured PA sessions.

Halh Mongolian : Зөвхөн сэтгэлийн хямрал ба айдас биш, сүйрлийн үр дагавар нь долоо хоног тутам тогтмол хийгдэх, тодорхой бүтэц бүхий PA уулзалтын нөхцөл байв.



English : Those participating in regular activity required more support in terms of negative perception of pain distinguishing the differences of chronic pain and discomfort feel from normal physical movement.

Halh Mongolian : Энгийн биеийн хөдөлгөөнөөс үүсэх таагүй мэдрэмж болон архаг өвчний ялгааг харуулдаг өвчний тухай сөрөг ойлголтын хувьд байнгын үйл ажиллагаанд хамрагдаж байгаа хүмүүст илүү дэмжлэг шаардлагатай байдаг.



English : Vision, or the ability to see depends on visual system sensory organs or eyes.

Halh Mongolian : Хараа эсвэл харах чадвар нь харааны системийн мэдрэх эрхтэн эсвэл нүднээс хамаардаг.



English : There are many different constructions of eyes, ranging in complexity depending on the requirements of the organism.

Halh Mongolian : Нүдний бүтэцийн хувьд маш олон ялгаатай бүтэцүүд байдаг, нарийн бүтэц нь тухайн эрхтэний хэрэгцээнээс хамаарна.



English : The different constructions have different capabilities, are sensitive to different wave-lengths and have differing degrees of acuity, also they require different processing to make sense of the input and different numbers to work optimally.

Halh Mongolian : Янз бүрийн барилга байгууламжууд нь өөр хүчин чадалтай, ялгаатай долгионы уртад мэдрэмтгий, ялгаатай хурц шинж чанартай байдаг бөгөөд оролт, өөр тоонуудыг оновчтой байлгахын тулд төрөл бүрийн боловсруулалт шаардагддаг.



English : A population is the collection of organisms of a particular species within a given geographic area.

Halh Mongolian : Эх олонлог бол өгөгдсөн газар зүйн бүс дэх тодорхой төрөл зүйлийн организмуудын цуглуулга юм.



English : When all individuals in a population are identical with regard to a particular phenotypic trait they are known as monomorphic.

Halh Mongolian : Хүн амын бүх хүмүүс тодорхой фенотипийн шинж чанараар адил бол тэднийг мономорф гэж үздэг.



English : When the individuals show several variants of a particular trait they are polymorphic.

Halh Mongolian : Хувь хүн тодорхой зан чанарын хэд хэдэн хувилбарыг харуулж байвал тэд полиморф байдаг.



English : Army ant colonies march and nest in different phases as well.

Halh Mongolian : Шоргоолжны армийн колони нь өөр хэмнэлээр жагсаж мөн оромжилдог.



English : In the nomadic phase, army ants march at night and stop to camp during the day.

Halh Mongolian : Нүүдлийн үе шатанд цэрэг шоргоолжнууд шөнийн цагаар жагсан явж, өдрийн цагаар буудаллахаа больдог байна.



English : The colony begins a nomadic phase when available food has decreased. During this phase, the colony makes temporary nests that are changed everyday.

Halh Mongolian : Колони нь эхлээд нүүдэлчин хэмнэлээр хүнсний хосдолын үед байдаг. Энэ үедээ түр орогноод өөрчлөгдөх үүр барьдаг.



[Day24]

English : Each of these nomadic rampages or marches lasts for approximately 17 days.

Halh Mongolian : Эдгээр нүүдэлчдийн догшин ширүүн байдал эсвэл жагсаал цуглаан бүр ойролцоогоор 17 хоног үргэлжилдэг.



English : What is a cell? The word cell comes from the Latin word ¨cella¨, meaning ¨small room¨, and it was first coined by a microscopist observing the structure of cork.

Halh Mongolian : Эс гэж юу вэ? Эс гэдэг үг нь Латин гаралтай селла гэх үгээс эхтэй бөгөөд утга нь ¨жижиг өрөө¨, бөгөөд энэ нь анх микроскопоор бүтцийг нь судлаж байсан хүн нээсэн юм.



English : The cell is the basic unit of all living things, and all organisms are composed of one or more cells.

Halh Mongolian : Эс бол бүх амьд зүйлсийн хамгийн үндсэн нэгж бөгөөд бүх организмууд нь нэг эсвэл илүү олон эсээс бүрдсэн байдаг.



English : Cells are so basic and critical to the study of life, in fact, that they are often referred to as ¨the building blocks of life¨.

Halh Mongolian : Амьдралийг судлахад эс нь тун энгийн бас шүүмжлэм юм, бодит байдалд, тэднийг ¨амьдралийн барилгын блок¨ гэж зөвлөж ирсэн.



English : The Nervous System maintains homeostasis by sending nerve impulses through out the body to keep the flow of blood going as well as undisturbed.

Halh Mongolian : Цусны урсгалыг биеэр явуулж байхын сацуу саадгүй байлгахын тулд Мэдрэлийн систем нь мэдрэлийн импульсийг илгээж, гомеостазыг хадгалж байдаг.



English : These nerve impulses can be sent so quickly throughout the body which helps keep the body safe from any potential threat.

Halh Mongolian : Эдгээр мэдрэлийн импульсийг бүх биеэр хурдан илгээж, бие махбодыг болзошгүй аюулаас хамгаалахад тусалдаг.



English : Tornadoes strike a small area compared to other violent storms, but they can destroy everything in their path.

Halh Mongolian : Хар салхи нь хүчтэй шуургатай харьцуулахад жижиг газраар дайрдаг ч замдаа таарах бүхнийг устгаж чаддаг байна.



English : Tornadoes uproot trees, rip boards from buildings, and fling cars up into the sky. The most violent two percent of tornadoes last more than three hours.

Halh Mongolian : Хар салхи нь модыг үндсээр нь сугалдаг, байшингын хавтанг хуулдаг, мөн авмомашиныг агаарт хөөргөдөг. Хамгийн догшин хар салхины хоёр хувь нь 3 цагаас илүү үргэлжилдэг.



English : These monster storms have winds up to 480 km/h (133 m/s; 300 mph).

Halh Mongolian : Эдгээр мангас шуурга нь 480 км/цаг (133 м/сек; 300 миль/цаг) хүртэл хүчтэй салхитай байдаг.



English : Humans have been making and using lenses for magnification for thousands and thousands of years.

Halh Mongolian : Хүн төрөлхтөн линзийг аливааг томруулж харах зорилгоор мянга мянган жил хийж, ашиглаж иржээ.



English : However, the first true telescopes were made in Europe in the late 16th century.

Halh Mongolian : Хэдий тийм боловч жинхэнэ телескопыг 16-р зууны сүүлээр Европод хийсэн юм.



English : These telescopes used a combination of two lenses to make distant objects appear both nearer and larger.

Halh Mongolian : Эдгээр дуран авайд холын зайн объектыг илүү ойр бөгөөд том болгодог хоёр линзийн хослолыг ашиглажээ.



English : Greed and selfishness will always be with us and it is the nature of cooperation that when the majority benefit there will always be more to gain in the short term by acting selfishly

Halh Mongolian : Шунал болон хувиа хичээсэн зан бидэнтэй үргэлжид хамт байх бөгөөд хувиа хичээснээр богино хугацаанд дийлэнх ашиг тусыг илүү хүртдэг нь хамтын ажиллагааны мөн чанар юм.



English : Hopefully, most people will realise that their long term best option is to work together with others.

Halh Mongolian : Найдах нь, ихэнх хүмүүс урт хугацааны хамгийн сайн сонголт нь бусаддтайгаа хамтран ажиллах юм гэдгийг ихэнх хүмүүс ухаж олог.



English : Many people dream of the day when humans can travel to another star and explore other worlds, some people wonder what´s out there some belive that aliens or other life may live on another plant.

Halh Mongolian : Хүн төрөлхтөн өөр од руу аялж, бусад ертөнцийг судлах өдрийг олон хүн мөрөөддөг бол зарим хүмүүс тэнд юу байдгийг гайхдаг, нөгөө зарим нь өөр гариг дээр харь гаригийнхан эсвэл өөр амьдрал байдаг гэж итгэдэг.



English : But, if this ever does happen probably won´t happen for a very long time. The stars are so spread out that there are trillions of miles between stars that are ¨neighbors¨.

Halh Mongolian : Хэрэв ийм зүйл тохиолдвол төдийлөн удаан болохгүй байх. Одод маш их тархацтай байдаг тул ¨хөршүүд¨ болох оддын хооронд хэдэн триллион миль зайтай байдаг.



English : Maybe one day, your great grandchildren will be standing atop an alien world wondering about their ancient ancestors?

Halh Mongolian : Магадгүй, нэг өдөр, таны дээд ач зээ нар харийн ертөнцийн магнайд нь зогсоод өвөг дээдсийнхээ тухай бишрэн бодох байх.



English : Animals are made of many cells. They eat things and digest them inside. Most animals can move.

Halh Mongolian : Амьтад нь ололн эснээс бүтээгдсэн байдаг. Тэд юм идэж дотроо боловсруулдаг. Ихэнх амьтад хөдөлж чаддаг.



English : Only animals have brains (though not even all animals do; jellyfish, for example, do not have brains).

Halh Mongolian : Зөвхөн амьтанд л тархитай (гэхдээ бүх амьтад ч бас биш: нялцгай биетэн гэхэд л тархигүй юм.)



English : Animals are found all over the earth. They dig in the ground, swim in the oceans, and fly in the sky.

Halh Mongolian : Амьтад газар дээгүүр хаа сайгүй бий. Тэд газар ухаж, далайд сэлж тэнгэрт нисдэг.



English : A cell is the smallest structural and functional unit of a living (things) organism.

Halh Mongolian : Эс бол амьд (зүйлс) организмын хамгийн жижиг бүтцийн болон үйл ажиллагааны нэгж юм.



English : Cell comes from the Latin word cella which means small room.

Halh Mongolian : Эс нь селла гэх Латин үгнээс эхтэй бөгөөд жижиг өрөө гэсэн утгатай.



English : If you look at living things under a microscope, you will see that they are made of small squares or balls.

Halh Mongolian : Харав та микроскопоор амьтай зүйлийг харвал, та тэдийг жижиг дөрвөлжин эсвэл бөөрөнхийгөөс бүрдсэн болхыг харна.



English : Robert Hooke, a biologist from England, saw small squares in cork with a microscope.

Halh Mongolian : Роберт Хүүке, Англи гаралтай биологч, микроскопоор модны холтосны бүтэц дөрвөлжин байхыг харжээ.



English : They looked like rooms. He was the first person to observe dead cells

Halh Mongolian : Тэд яг өрөө шиг харагджээ. Тэрбээр үхсэн эсүүдийг ажигласан эхний хүн байв.



[Day25]

English : Elements and compounds can move from one state to another and not change.

Halh Mongolian : Элемент болон нэгдэл нэг төлөвөөс нөгөө рүү хөдөлж, өөрчлөгдөхгүй байж болдог.



English : Nitrogen as a gas still has the same properties as liquid nitrogen. The liquid state is denser but the molecules are still the same.

Halh Mongolian : Хийн хувьд азот нь шингэн азоттой ижил шинж чанартай хэвээр байна. Шингэн төлөв нь илүү нягтралтай боловч молекулууд нь ижил хэвээр байна.



English : Water is another example. The compound water is made up of two hydrogen atoms and one oxygen atom.

Halh Mongolian : Ус бол өөр нэгэн жишээ юм. Гадаргын ус нь устөрөгчийн хоёр атом, хүчилтөрөгчийн нэг атомоос бүрддэг.



English : It has the same molecular structure whether it is a gas, liquid, or solid.

Halh Mongolian : Энэ нь хий, шингэн эсвэл хатуу аль ч төлөвт байсан молекулын ижил бүтэцтэй байдаг.



English : Although its physical state may change, its chemical state remains the same.

Halh Mongolian : Хэдийгээр бит шинж нь өөршлөгдсөн ч химийн шинж нь хэвээр байна.



English : Time is something that is all around us, and affects everything we do, yet is difficult to understand.

Halh Mongolian : Цаг гэж бидний эргэн тойронд байх бүхэн юм, тэрээр бидний хийх бүхэнд нөлөөлдөг, гэвч ойглгоход тун ярьвигтай юм.



English : Time has been studied by religious, philosophical, and scientific scholars for thousands of years.

Halh Mongolian : Цаг хугацааг шашны, гүн ухааны болон шинжлэх ухааны эрдэмтэд мянга мянган жилийн турш судалж иржээ.



English : We experience time as a series of events passing from the future through the present to the past.

Halh Mongolian : Бид цаг хугацааг ирээдүйгээс одоо цагаар дамжин өнгөрсөн рүү чиглэсэн цуврал үйл явдал байдлаар мэдэрдэг.



English : Time is also how we compare the duration (length) of events.

Halh Mongolian : Цаг хугацаа нь мөн бид үйл явдлын хугацааг (урт) хэрхэн харьцуулдагт байдаг.



English : You can mark the passing of time yourself by observing the repetition of a cyclical event. A cyclical event is something that happens again and again regularly.

Halh Mongolian : Та өнгөрсөн цаг цаг хугацааг эргэх үйлийн датамжийг тэмдэглэж харж болно. Эргэлттэй хөдөлгөөн гэдэг нь байнга дахин дахин давтагдах үйлийг хэлнэ.



English : Computers today are used to manipulate pictures and videos.

Halh Mongolian : Өнөөдөр компьютерийг зураг болон видеог гуйвуулахад ашиглаж байна.



English : Sophisticated animations can be constructed on computers, and this kind of animation is increasingly being used in television and films.

Halh Mongolian : Нарийвчилсан хөдөлгөөнт дүрсийг компьютер дээр хийж болох бөгөөд энэ төрлийн хөдөлгөөнт дүрсийг кино болон зурагтын бүтээлд ихээр хэрэглэж байна.



English : Music is often recorded using sophisticated computers to process and mix sounds together.

Halh Mongolian : Дууг тусгайлан сайжруулсан компютроор бүх хөгжмийг нь бичиж найруулж боловсруулдаг.



English : For a long time during the nineteenth and twentieth centuries, it was believed the first inhabitants of New Zealand were the Maori people, who hunted giant birds called moas.

Halh Mongolian : Арван ес болон хорьдугаар зууны туршид удаан хугацаанд Шинэ Зеландын анхны оршин суугчид нь моас нэртэй аварга том шувууг агнасан Маори хүмүүс байсан гэж итгэсээр байв.



English : The theory then established the idea that the Maori people migrated from Polynesia in a Great Fleet and took New Zealand from the Moriori, establishing an agricultural society.

Halh Mongolian : Нөгөөх таамаглал нь нэгэн ойлголтыг суулгасан нь Моури хүмүүс Их Үерийн үеээр Полинесиагаас нүүдэллээд Мориоричуудаас Шинэ Зеландыг авч газар тариалангын хамралыг бий болгосон гэх юм.



English : However, new evidence suggests that the Moriori were a group of mainland Maori who migrated from New Zealand to the Chatham Islands, developing their own distinctive, peaceful culture.

Halh Mongolian : Хэдий тийм боловч, шинэ нотолгоогоор Мориоричууд нь Шинэ Зеландаас Чатман арал руу нүүж очин өөрсдийн өвөрмөц тайван соёлийг бий болгосон Мауричууд болохыг сануулж байна.



English : There was also another tribe on the Chatham islands these were Maori who migrated away from New Zealand.

Halh Mongolian : Чатхам арал дээр бас нэгэн омгийн хүмүүс байсан нь Шинэ Зеландаас нүүдлэж очсон Мауричууд байв.



English : They called themselves the Moriori there were a few skirmishes and in the end, the Moriori were wiped out

Halh Mongolian : Тэд өөрсдийгөө Мориори гэж нэрлэдэг байсан ба цөөн хэдэн тулалдаан болж, эцэст нь Мориоричууд арчигджээ.



English : Individuals who had been involved for several decades helped us appreciate our strengths and passions while candidly assessing difficulties and even failures.

Halh Mongolian : Хэдэн аравны турш оролцсон хүмүүс бидэнд бэрхшээл болон бүр бүтэлгүйтлийг хүртэл үнэн сэтгэлээсээ үнэлэхийн сацуу өөрсдийн хүч болон хүсэл тэмүүллийг хүндэтгэхэд маань тусалсан.



English : While listening to individuals share their individual, family, and organizational stories, we gained valuable insight into the past and some of the personalities who influenced for good or ill the culture of the organization.

Halh Mongolian : Хувь хүмүүс өөрсдийн хувийн, гэр бүлийн болон байгууллагын түүхийг хуваалцахыг сонсох явцдаа бид байгууллагын сайн болон муу соёлд нөлөөлсөн зарим хувь хүн, өнгөрсөний тухай үнэт ойлголтыг олж авсан.



English : While understanding one's history does not assume understanding of culture, it does at least help people gain a sense of where they fall within the history of the organization.

Halh Mongolian : Түүхийг ойлгох нь соёлын ойлголт гэж тооцогддоггүй нь зохион байгуулалтын түүхийн ямар хэсэгт хамаарахаа ойлгоход нь хүмүүст тустай.



English : While assessing the successes and becoming aware of failures, individuals and the whole of the participating persons discover more deeply the values, mission, and driving forces of the organization.

Halh Mongolian : Амжилтыг үнэлж, алдаа бүтэлгүйтлийг мэддэг болсноор хувь хүмүүс болон оролцож буй хүмүүсийн нэгдэл нь байгууллагын үнэт зүйлс, эрхэм зорилго болон урагшлах хүчин зүйлсийг илүү гүнзгий олж нээдэг.



English : In this instance, recalling previous instances of entrepreneurial behavior and resulting successes helped people to be open to new changes and new direction for the local church.

Halh Mongolian : Энэ тохиолдолд бизнес эрхлэх зан үйлийн өмнөх тохиолдол болон хүрсэн амжилтыг эргэн санах нь орон нутгийн сүмд шинэ өөрчлөлт болон шинэ чиглэл авчрах талаар хүмүүст нээлттэй байхад тусалсан.



English : Such success stories lessened the fears of change, while creating positive inclinations toward change in the future.

Halh Mongolian : Иймэрхүү амжилтын түүхүүд нь цаашдын өөрчлөлтийн хувьд эерэг хандлагыг үүсгэхийн сацуу өөрчлөлтийн тухай айдсыг багасгадаг.



English : Convergent thinking patterns are problem solving techniques that unite different ideas or fields to find a solution.

Halh Mongolian : Конвергент бодох хэв маяг нь шийдэл олохын тулд янз бүрийн санаа эсвэл талбарыг нэгтгэдэг асуудал шийдвэрлэх техник юм.



[Day26]

English : The focus of this mindset is speed, logic and accuracy, also identification of facts, reapplying existing techniques, gathering information.

Halh Mongolian : Энэ сэтгэлгээний төвлөрөл нь хурд, логик болон үнэн зөв байдал, мөн баримтыг таних, одоо байгаа техникийг дахин ашиглах, мэдээлэл цуглуулах юм.



English : The most important factor of this mindset is: there is only one correct answer. You only think of two answers, namely right or wrong.

Halh Mongolian : Энэхүү сэтгэлгээний хамгийн чухал хүчин зүйл: зөвхөн цорын ганц зөв хариулт байдаг. Та зөв эсвэл буруу гэсэн хоёр хариултыг л та боддог.



English : This type of thinking is associated with certain science or standard procedures.

Halh Mongolian : Ийм төрлийн бодрол нь тодорхой шинжлэх ухаан эсвэл стандарт процедуртай холбоотой байдаг.



English : People with this type of thinking have logical thinking, are able to memorize patterns, solve problems and work on scientific tests.

Halh Mongolian : Ийм төрлийн сэтгэхүйтэй хүмүүс логик сэтгэхүйтэй байдаг ба загвар маягийг цээжилж, асуудлыг шийдвэрлэн, шинжлэх ухааны туршилт дээр ажиллах чадвартай байдаг.



English : Humans are by far the most talented species in reading the minds of others.

Halh Mongolian : Бусдын оюун бодлыг унших тал дээр хүн төрөлхтөн хамгийн авьяастай төрөл зүйл юм.



English : That means we are able to successfully predict what other humans perceive, intend, believe, know or desire.

Halh Mongolian : Энэ бол бид бусад хүний юуг ойлгож, бодож, юунд итгэж, юуг мэдэж эсвэл хүсэж байгааг амжилттай таамаглах чадвартай гэсэн үг.



English : Among these abilities, understanding the intention of others is crucial. It allows us to resolve possible ambiguities of physical actions.

Halh Mongolian : Эдгээр ур чадваруудын дундаас, бусдын санаа зорилгыг ойлгох нь хамгийн чухал байдаг. Энэ нь бидэнд бие махбодын үйл хөдлөлийн боломжит тодорхой бус байдлыг шийдвэрлэх боломжийг олгодог.



English : For example, if you were to see someone breaking a car window, you would probably assume he was trying to steal a stranger's car.

Halh Mongolian : Тухайлбал хэрэв та хэн нэгнийг машины цонх хагалж байгааг харвал та магадгүй түүнийг танихгүй хүний машиныг хулгайлах гэж байгааг таамаглах байх.



English : He would need to be judged differently if he had lost his car keys and it was his own car that he was trying to break into.

Halh Mongolian : Хэрэв тэр хүн машиныхаа түлхүүрийг алдчихсан, машин өөрийнх нь бөгөөд машинаа онгойлгох гэж оролдож байгаа бол түүнийг өөрөөр авч үзэх хэрэгтэй болно.



English : MRI is based on a physics phenomenon called nuclear magnetic resonance (NMR), which was discovered in the 1930s by Felix Bloch (working at Stanford University) and Edward Purcell (from Harvard University).

Halh Mongolian : MRI бол цөмийн соронзон резонанс (MRI) гэсэн физик үзэгдэлд суурилсан бөгөөд үүнийг 1930-аад онд Феликс Блок (Стэнфордын Их Сургуульд ажиллаж байсан) болон Эдуард Пурчелл (Харвардын Их Сургуулийнх) олж нээжээ.



English : In this resonance, magnetic field and radio waves cause atoms to give off tiny radio signals.

Halh Mongolian : Энэ резонансийн үед соронзон орон болон радио долгион атомд нөлөөлж, маш жижиг радио долгион гаргахад хүргэдэг.



English : In the year 1970, Raymond Damadian, a medical doctor and research scientist, discovered the basis for using magnetic resonance imaging as a tool for medical diagnosis.

Halh Mongolian : 1970 онд анагаахын доктор, судлаач эрдэмтэн Рэймонд Дамадиан соронзон резонансын зураглалыг анагаахын оношилгоонд хэрэгсэл болгон ашиглах үндсийг олж нээсэн байдаг.



English : Four years later a patent was granted, which was the world´s first patent issued in the field of MRI.

Halh Mongolian : Дөрвөн жилийн дараа патент олгосон нь MRI-ийн чиглэлээр дэлхийн анхны патент олгосон тохиолдол байна.



English : In 1977, Dr. Damadian completed the construction of the first "whole-body" MRI scanner, which he called the "Indomitable".

Halh Mongolian : 1977 онд Доктор Дамадиан анхны ¨бүтэн биеийн¨ MRI сканерын ажлыг хийж дуусгасан бөгөөд үүнийгээ ¨Номхоршгүй¨ гэж нэрлэдэг байжээ.



English : Asynchronous communication encourages time for reflection and reaction to others.

Halh Mongolian : Асинхрон харилцаа нь эргэцүүлэн бодох, бусадтай харилцаж, хариу үйлдэл үзүүлэх хугацааг гаргаж өгдөг.



English : It allows students the ability to work at their own pace and control the pace of instructional information.

Halh Mongolian : Энэ нь оюутнуудад өөрсдийн маягаар ажиллаж, сургалтын мэдээллийн явц хурдыг хянах боломжийг олгодог.



English : In addition, there are fewer time restrictions with the possibility of flexible working hours. (Bremer, 1998)

Halh Mongolian : Нэмээд ажлын цагийн уян хатан байдал боломжтой байх цөөн удаагийн хязгаарлалт байв. (Бремер, 1998)



English : The use of the Internet and the World Wide Web allows learners to have access to information at all times.

Halh Mongolian : Интернет болон Дэлхий дахины вэбийг ашиглах нь суралцагчдад мэдээлэл авах боломжийг ямагт олгодог.



English : Students can also submit questions to instructors at any time of day and expect reasonably quick responses, rather than waiting until the next face-to-face meeting.

Halh Mongolian : Дараа нь биечлэн уулзах хүртэл хүлээлгүйгээр оюутнууд өдрийн аль ч цагт багшаасаа асуулт асууж дор бүр нь хариугаа авч болно.



English : The postmodern approach to learning offers the freedom from absolutes. There is no one good way to learn.

Halh Mongolian : Суралцахтай холбоотой уг постмодерн хандлага нь үнэмлэхүйгээс эрх чөлөөг санал болгодог. Суралцахын ганц сайн арга зам гэж байдаггүй.



English : In fact, there is not one good thing to learn.Learning takes place in the experience between the learner and the knowledge presented.

Halh Mongolian : Үнэндээ суралцах ганц сайн зүйл гэж байдаггүй. Суралцах нь сурч байгаа хүн болон танилцуулсан мэдлэг хоорондох туршлагад өрнөж байдаг.



English : Our current experience with all the do-it-yourself and information presenting, learning-based television shows illustrates this point.

Halh Mongolian : Өөрөө хийх болон танилцуулж байгаа бүх мэдээлэл, сурахад суурилсан телевизийн шоунуудтай холбоотой манай одоогийн туршлага энэ цэгийг дүрсэлдэг.



English : So many of us find ourselves watching a television show that informs us of a process or experience in which we will never participate or apply that knowledge.

Halh Mongolian : Тэгэхээр бидний олонх нь бидний хэзээ ч оролцохгүй эсвэл тухайн мэдлэгийг ашиглахгүй тийм процесс, эсвэл туршлагын тухай бидэнд мэдээлдэг телевизийн шоуг үзэж байна.



English : We will never overhaul a car, build a fountain in our backyard, travel to Peru to examine ancient ruins, or remodel our neighbour´s house.

Halh Mongolian : Бид хэзээ ч машинд их засвар хийж, арын хашаандаа усан оргилуур барьж, эртний хотын үлдэгдлийг судлахаар Перу руу аялж эсвэл хөршийнхөө байшинг дахин барьж өгөхгүй шүү дээ.



English : Thanks to undersea fiber optic cable links to Europe and broadband satellite, Greenland is well connected with 93% of the population having internet access.

Halh Mongolian : Европтой холбосон далайн гүний шилэн кабель, өргөн зурвасын хиймэл дагуулын ачаар Гренландын хүн амын 93% нь интернетэд ханддаг, сайтар холбогдсон болжээ.



[Day27]

English : Your hotel or hosts (if staying in a guesthouse or private home) will likely have wifi or an internet connected PC, and all settlements have an internet cafe or some location with public wifi.

Halh Mongolian : Таны зочид буудал эсвэл уригч (хэрэв та дэн буудал эсвэл хувийн байшинд байрлаж байгаа бол) wifi эсвэл интернэтэд холбогдсон компьютер байх боломжтой ба бүх л суурьшлийн газарт интернэт кафе байдаг, зарим байршилд олон нийтийн wifi ч байдаг.



English : As mentioned above, though the word ¨Eskimo¨ remains acceptable in the United States, it is considered pejorative by many non-U.S. Arctic peoples, especially in Canada.

Halh Mongolian : Дээр дурдсанчлан, ¨Эскимо¨ гэсэн үг хэдий Америкийн Нэгдсэн Улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэвээр байгаа ч АНУ-ын бус олон Арктик хүмүүс, ялангуяа Канадад доромжилсон утгатай гэж тооцогдсоор байна.



English : While you may hear the word used by Greenlandic Natives, its use should be avoided by foreigners.

Halh Mongolian : Уг үгийг Греландын уугуулууд хэрэглэж байгааг та сонсож болох ч гадны хүмүүс үүнийг хэрэглэхээс зайлсхийх ёстой.



English : The native inhabitants of Greenland call themselves Inuit in Canada and Kalaalleq (plural Kalaallit), a Greenlander, in Greenland.

Halh Mongolian : Гренландын уугуул оршин суугчид өөрсдийгөө Канадад Инуйт гэж дууддаг ба Гренландад Гренландаар бол Калааллек (олон тоон дээр Калааллит) гэж дууддаг.



English : Crime, and ill-will toward foreigners in general, is virtually unknown in Greenland. Even in the towns, there are no ¨rough areas.¨

Halh Mongolian : Гадныханд хандсан гэмт хэрэг, дайсагнасан байдал ерөнхийдөө Гренландад үнэн хэрэгтээ гарч байгаагүй. Хотуудад хүртэл ¨түгшүүртэй газрууд¨ гэж байдаггүй.



English : Cold weather is perhaps the only real danger the unprepared will face.

Halh Mongolian : Хүйтэн цаг агаар бол магадгүй бэлтгэлгүй хүмүүст тулгарах цорын ганц бодит аюул байх.



English : If you visit Greenland during cold seasons (considering that the further north you go, the colder it will be), it is essential to bring warm enough clothing.

Halh Mongolian : Хэрэв та Гренландад хүйтэн улирлын үеэр айлчилбал (умард руу явах тусам илүү хүйтэн болно гэдгийг бодолцвол) хангалттай дулаан хувцас авчрах зайлшгүй шаардлагатай.



English : The very long days in the summer can lead to problems getting sufficient sleep and associated health issues.

Halh Mongolian : Зуны улиралд өдөр маш урт болдог тул хангалттай нойр авах, үүнтэй холбоотой эрүүл мэндийн асуудалтай болоход хүргэдэг.



English : During the summer, also watch out for the Nordic mosquitoes. Although they do not transmit any diseases, they can be irritating.

Halh Mongolian : Зуны туршид Скандинавын шумуулнуудаас мөн болгоомжлоорой. Хэдийгээр тэд ямар ч өвчин дамжуулдаггүй ч залхмаар.



English : While San Francisco´s economy is linked to it being a world-class tourist attraction, its economy is diversified.

Halh Mongolian : Сан Францискогийн эдийн засаг уг хот дэлхийн жуулчдын сонирхлыг ихээр татдагтай нь холбоотой хэдий ч төрөлжсөн байдаг.



English : The largest employment sectors are professional services, government, finance, trade, and tourism.

Halh Mongolian : Хөдөлмөр эрхлэлтийн хамгийн том салбар нь мэргэжлийн үйлчилгээ, засгийн газар, санхүү, худалдаа арилжаа болон аялал жуулчлал юм.



English : Its frequent portrayal in music, films, literature and popular culture has helped make the city and its landmarks known throughout the world.

Halh Mongolian : Хөгжим, кино, уран зохиол болон алдартай соёлд байнга дүрслэгдсэнээр тус хот, түүхэн дурсгалууд нь дэлхий даяар танигджээ.



English : San Francisco has developed a large tourist infrastructure with numerous hotels, restaurants, and top-notch convention facilities.

Halh Mongolian : Сан Франциско хот олон тооны зочид буудал, ресторан болон өндөр чанартай хурлын байгууламжууд бүхий жуулчдыг гэсэн томоохон дэд бүтцийг бий болгожээ.



English : San Francisco is also one of the best places in the nation for other Asian cuisine: Korean, Thai, Indian, and Japanese.

Halh Mongolian : Сан Франциско бол Азийн бусад хоолны төрөл болох Солонгос, Тайланд, Энэтхэг болон Япон хоолонд зориулсан улс даяарх хамгийн шилдэг газруудын нэг юм.



English : Traveling to Walt Disney World represents a major pilgrimage for many American families.

Halh Mongolian : Уолт Диснейн ертөнц рүү аялах нь Америкийн олон гэр бүлийн хувьд томоохон аялал болдог.



English : The ¨typical¨ visit involves flying into Orlando International Airport, busing to an on-site Disney hotel, spending about a week without leaving Disney property, and returning home.

Halh Mongolian : Нийтлэг маягийн аялалд Орландогийн олон улсын нисэх буудал руу нисэж очих, Диснейн зочид буудал руу автобусаар очих, Диснейн эдлэнгээс гаралгүй долоо хоногийг өнгөрөөж, тэгээд гэртээ эргэж ирэх багтдаг.



English : There are infinite variations possible, but this remains what most people mean when they talk of ¨going to Disney World¨.

Halh Mongolian : Хязгааргүй олон янзын хувилбарууд байж болох боловч энд ихэнх хүмүүс ¨Диснейн ертөнцөд очно¨ гэж ярихдаа илэрхийлдэг утга хэвээр байна.



English : Many tickets sold online through auction websites such as eBay or Craigslist are partially used multi-day park-hopper tickets.

Halh Mongolian : eBay эсвэл Craigslist зэрэг дуудлага худалдааны вэб сайтуудаар онлайн зарагдсан олон тасалбарууд нь заримыг нь ашигласан, олон өдөр, олон паркаар зорчих тасалбарууд байдаг.



English : While this is a very common activity, it is prohibited by Disney: the tickets are non-transferable.

Halh Mongolian : Энэ маш түгээмэл үйл ажиллагаа боловч Дисней үүнийг хориглосон байдаг: тасалбарыг нь бусдад шилжүүлж болдоггүй.



English : Any camping below the rim in Grand Canyon requires a backcountry permit.

Halh Mongolian : Гранд Каньоны хаяан дор байрлах амралтын газрууд нь буцах зөвшөөрөл шаарддаг.



English : Permits are limited to protect the canyon, and become available on the 1st day of the month, four months prior to the start month.

Halh Mongolian : Хавцлыг хамгаалахын тулд зөвшөөрлийг хязгаарласан ба эхлэх сараас дөрвөн сарын өмнө сарын 1 дэх өдөр боломжтой болно.



English : Thus, a backcountry permit for any start date in May becomes available on 1 Jan.

Halh Mongolian : Ийнхүү тавдугаар сарын аль ч өдөр эхэлж байгаа буцах зөвшөөрөл нэгдүгээр сарын 1-с боломжтой болно.



English : Space for the most popular areas, such as the Bright Angel Campground adjacent to Phantom Ranch, generally fill up by the requests received on first date they are opened to reservations.

Halh Mongolian : Фэнтом эдлэнтэй зэргэлдээ орших Брайт Энжел зуслангийн газар зэрэг хамгийн алдартай газрууд ерөнхийдөө захиалга авахаар нээгдсэн эхний өдрөө л дүүрчихдэг.



English : There are a limited number permits reserved for walk-in requests available on a first come, first served basis.

Halh Mongolian : Эхний ээлжинд ирсэн хүмүүст түрүүлж үйлчилнэ гэдэгт зориулсан хязгаартай тооны зөвшөөрлийг хадгалсан байдаг.



English : Entering Southern Africa by car is an amazing way to see all the region´s beauty as well as to get to places off the normal tourist routes.

Halh Mongolian : Машинаар Өмнөд Африкт нэвтрэх нь тухайн бүс нутгийн бүх үзэсгэлэнт байдлыг харахаас гадна жуулчдын ердийн замаас өөр газруудад очих гайхалтай арга юм.



[Day28]

English : This can be done in a normal car with careful planning but a 4x4 is highly advised and many locations are only accessible with a high wheel base 4x4.

Halh Mongolian : Үүнийг энгийн машинд сайтар төлөвлөснөөр хийж болох ч 4х4 машиныг ихээр зөвлөдөг ба олон байршлуудад дугуйн өндөр суурьтай 4х4 машинаар л очих боломжтой байдаг.



English : Keep in mind while planning that although Southern Africa is stable not all neighboring countries are.

Halh Mongolian : Төлөвлөх явцдаа хэдийгээр Өмнөд Африк нь тогтвортой улс боловч бүх хөрш улс орнууд тийм биш гэдгийг санаарай.



English : Visa requirements and costs vary from nation to nation and are affected by the country you come from.

Halh Mongolian : Визийн шаардлага болон хураамж нь улс бүрээс хамаарч өөр байж магадгүй бөгөөд таны ирсэн улс нөлөөлж болдог.



English : Each country also has unique laws requiring what emergency items need to be in the car.

Halh Mongolian : Улс орон бүр яаралтай тусламжийн ямар эд зүйлсийг машиндаа байлгах хэрэгтэйг шаардсан өвөрмөц хуультай байдаг.



English : Victoria Falls is a town in the western portion of Zimbabwe, across the border from Livingstone, Zambia, and near Botswana.

Halh Mongolian : Викториа Фоллс бол Замбийн Ливингстоун хотоос хил гараад Ботсванагийн ойролцоо байх Зимбабегийн баруун хэсэг юм.



English : The town lies immediately next to the falls, and they are the major attraction, but this popular tourist destination offers both adventure seekers and sightseers plenty of opportunities for a longer stay.

Halh Mongolian : Тус хот хүрхрээний яг хажууд байдаг ба хүрхрээ гол анхаарал татсан газар болдог, гэвч энэхүү алдартай жуулчдын очдог газар нь адал явдаг хайгчид болон жуулчдад аль алинд нь илүү удаан хугацаагаар байх олон янзын боломжуудыг санал болгодог.



English : In the rainy season (November to March), the water volume will be higher and the Falls will be more dramatic.

Halh Mongolian : Борооны улиралд (арван нэгдүгээр сараас гуравдугаар сар) усны хэмжээ ихсэх бөгөөд Хүрхрээ улам эрс болно.



English : You are guaranteed to get wet if you cross the bridge or walk along the trails winding near the Falls.

Halh Mongolian : Хүрхрээний ойролцоо байх гүүрээр хөндлөн гарах эсвэл замаар алхвал та баталгаатай норох болно.



English : On the other hand, it is precisely because the volume of water is so high that your viewing of the actual Falls will be obscured—by all the water!

Halh Mongolian : Нөгөө талаас усны хэмжээ маш өндөр байх тул та бодит хүрхрээг харъя гэвэл ус бүхэлд нь харагдахааргүй болгож орхих нь тодорхой!



English : Tomb of Tutankhamun (KV62). KV62 may be the most famous of the tombs in the Valley, the scene of Howard Carter´s 1922 discovery of the almost intact royal burial of the young king.

Halh Mongolian : Тутанхамуны бунхан (KV62). KV62 бол уг хөндийд байх бунхануудаас магадгүй хамгийн алдартай нь байх, Ховард Картер 1922 онд залуу хааны шарил бараг хөндөгдөөгүй хэвээр байгааг олж илрүүлжээ.



English : Compared to most of the other royal tombs, however, the tomb of Tutankhamun is barely worth visiting, being much smaller and with limited decoration.

Halh Mongolian : Хаадын бусад бунханы ихэнхитэй харьцуулахад Тутанхамуны бунхан хамаагүй жижиг бөгөөд чимэглэл хязгаарлагдмал тул бараг очих хэрэггүй.



English : Anyone interested in seeing evidence of the damage to the mummy done during attempts to remove it from the coffin will be disappointed as only the head and shoulders are visible.

Halh Mongolian : Уг занданшуулсан шарилыг авснаас нь гаргахыг оролдох үед учруулсан хохирлыг харахыг хүссэн хэн ч байсан зөвхөн толгой болон мөр нь харагдах тул сэтгэл гонсгор байх болно.



English : The fabulous riches of the tomb are no longer in it, but have been removed to the Egyptian Museum in Cairo.

Halh Mongolian : Бунханы гайхалтай эд баялаг одоо үүнд байхгүй боловч Кайро дахь Египетийн музей рүү шилжүүлсэн байна.



English : Visitors with limited time would be best to spend their time elsewhere.

Halh Mongolian : Хязгаартай хугацаагаар яваа зочид цагаа өөр газарт өнгөрөөсөн нь дээр байдаг.



English : Phnom Krom, 12 km southwest of Siem Reap. This hilltop temple was built at the end of the 9th century, during the reign of King Yasovarman.

Halh Mongolian : Сием Рийпээс баруун өмнө зүгт 12 км-т байх Пном Кром. Энэхүү толгодын орой дээрх сүмийг Ясаварман хааны хаанчлалын үед 9-р зуунц эцсээр барьжээ.



English : The gloomy atmosphere of the temple and the view over the Tonle Sap lake make the climb to the hill worthwhile.

Halh Mongolian : Сүмийг уйтгартай дүнсгэр байдал, Тонле Сап нуурыг дээрээс нь харахтай хослон уг толгод руу авирахыг үр бүтээлтэй болгодог.



English : A visit to the site can be conveniently combined with a boat trip to the lake.

Halh Mongolian : Талбай руу явахыг нуураар завьтай явах аялалтай эвтэйхэн хослуулж болно.



English : The Angkor Pass is needed to enter the temple so do not forget to bring your passport along when heading to Tonle Sap.

Halh Mongolian : Хийд рүү ороход Ангкорын орох тасалбар хэрэгтэй учраас Тонле Сап руу явахдаа паспортаа авч явахаа мартуузай.



English : Jerusalem is the capital and largest city of Israel, though most other countries and the United Nations do not recognize it as Israel´s capital.

Halh Mongolian : Хэдийгээр Нэгдсэн Үндэсний Байгууллага болон бусад олон улс орнууд Иерусалимыг Израилийн нийслэл гэж үздэггүй ч энэ хот нь Израилийн нийслэл, хамгийн том хот юм.



English : The ancient city in the Judean Hills has a fascinating history spanning thousands of years.

Halh Mongolian : Жюдеаны толгодод байх эртний хот нь мянга мянган жилийн гайхамшигт түүхтэй.



English : The city is holy to the three monotheistic religions - Judaism, Christianity and Islam, and serves as a spiritual, religious, and cultural center.

Halh Mongolian : Тус хот нь ганц бурхан шүтдэг Еврейн, Христийн болон Исламын шашин гэсэн гурван янзын шашны ариун газар бөгөөд сүнслэг, шашны болон соёлын төв болдог.



English : Due to the religious significance of the city, and in particular the many sites of the Old City area, Jerusalem is one of the main tourist destinations in Israel.

Halh Mongolian : Хот, ялангуяа Хуучин хот орчмын олон газар нь шашны ач холбогдолтой тул Иерусалим хот нь Израйль дахь жуулчдын очдог гол газрын нэг юм.



English : Jerusalem has many historic, archeological and cultural sites, along with vibrant and crowded shopping centers, cafés, and restaurants.

Halh Mongolian : Иерусалим хот түүхэн, археологийн болон соёлын олон газартай, мөн дуу чимээ, хүн ихтэй дэлгүүр худалдааны төв, кафе болон ресторануудтай.



English : Ecuador requires that Cuban citizens receive an invitation letter prior to entering Ecuador through international airports or frontier admission points.

Halh Mongolian : Кубын иргэд Эквадорт олон улсын нисэх буудал эсвэл хилийн шалган нэвтрүүлэх цэгээр дамжин орохын өмнө урилга авсан байхыг Эквадор улс шаарддаг.



English : This letter must be legalized by the Ecuadorian Ministry of Foreign Affairs, and comply with certain requirements.

Halh Mongolian : Энэхүү захидлыг Эквадорын Гадаад Хэргийн Яам хуульчлан тогтоож, тодорхой шаардлагуудад нийцүүлсэн байх ёстой байдаг.



[Day29]

English : These requirements are designed to provide an organized migratory flow between both countries.

Halh Mongolian : Эдгээр шаардлага нь хоёр улсын хоорондох шилжин суурьших урсгалыг зохион байгуулалттай болгохоор зориулагдсан байдаг.



English : Cuban citizens who are US green card holders should visit an Ecuadorian Consulate to obtain an exemption to this requirement.

Halh Mongolian : АНУ-ын ногоон карттай Кубын иргэдийн хувд энэхүү шаардлагаас чөлөөлөгдөх зөвшөөрлийг авахын тулд Эквадорын консулын газарт очих ёстой байдаг.



English : Your passport must be valid for at least 6 months beyond your travel dates. A round/onward trip ticket is needed to prove the length of your stay.

Halh Mongolian : Таны пасспорт аяллын огнооноос тань цааш дор хаяад 6 сарын хугацаанд хүчинтэй байх ёстой. Очих ирэх/очих аяллын тасалбарыг өөрийн аялах хугацааг батлахын тулд шаарддаг.



English : Tours are cheaper for larger groups, so if you´re by yourself or with just one friend, try to meet other people and form a group of four to six for a better per-person rate.

Halh Mongolian : Олуулаа бүлэг болж аялал хийх нь хямд байдаг тул та ганцаараа эсвэл ганц найзтайгаа байгаа бол нэг хүний зардлыг бууруулахын тулд өөр хүмүүстэй уулзаж, дөрвөөс зургаан хүний ​​бүрэлдэхүүнтэй бүлэг байгуулаарай.



English : However, this shouldn´t really be off your concern, because often tourists are shuffled around to fill the cars.

Halh Mongolian : Гэсэн хэдий ч та үүнийг анхаарахгүй орхиж болохгүй, учир нь ихэнхдээ жуулчид машинаа дүүргэх гэж хайш яйш хийдэг.



English : It seems actually to be more a way of tricking people into believing they have to pay more.

Halh Mongolian : Энэ нь үнэндээ илүү ихийг төлөх ёстой гэж хүмүүст мэхлэн итгүүлэх арга юм шиг байна.



English : Towering above the north end of Machu Picchu is this steep mountain, often the backdrop to many photos of the ruins.

Halh Mongolian : Мачу Пичугийн хойд эцэст дүнхийх нь энэхүү эгц уул бөгөөд уг нурангийн олон зураг дээр арын фон болон ихэвчлэн багтсан байдаг.



English : It looks a bit daunting from below, and it is a steep and difficult ascent, but most reasonably fit persons should be able to make it in about 45 minutes.

Halh Mongolian : Доороосоо бага зэрэг төвөгтэй харагдаж байгаа бөгөөд эгц, хүнд хэцүү өгсүүр хэсэг боловч харьцангуй эрүүл чийрэг хүмүүс 45 минутын дотор хийх боломжтой байх ёстой.



English : Stone steps are laid along most of the path, and in the steeper sections steel cables provide a supporting handrail.

Halh Mongolian : Чулууд шатнуудыг замын ихэнх хэсгийн дагуу тавьсан байх ба эгц налуу хэсгүүдэд ган кабель утас шатны бариул болж өгдөг.



English : That said, expect to be out of breath, and take care in the steeper portions, especially when wet, as it can become dangerous quickly.

Halh Mongolian : Мөн сануулахад, амьсгал дутагдаж магадгүй, эгц эгнээтэй хэсэгт болгоомжтой бай, ялангуяа нойтон үед маш хурдан аюултай болдог.



English : There´s a tiny cave near the top that must be passed through, it is quite low and a rather tight squeeze.

Halh Mongolian : Дээд талд ойрхон жижигхэн агуй байдаг бөгөөд нэлээдгүй намхан ба шахуу давчуу байдаг.



English : Seeing the sites and wildlife of the Galapagos is best done by boat, just as Charles Darwin did it in 1835.

Halh Mongolian : Галапагосын дурсгалууд, зэрлэг амьдралыг харахдаа Чарльз Дарвин 1835 онд хийсэн шиг завиар явбал хамгийн сайхан байдаг.



English : Over 60 cruise ships ply the Galapagos waters - ranging in size from 8 to 100 passengers.

Halh Mongolian : 8-100 зорчигч авах чадалтай 60 гаруй аяллын хөлөг онгоцууд Галапагосын усанд ажилладаг.



English : Most people book their place well in advance (as the boats are usually full during the high season).

Halh Mongolian : Олон хүмүүс байх газраа урьдчилан сайтар захиалдаг (улирал нь болход завинууд ихэвчлэн дүүрсэн байдаг болхоор).



English : Be sure the agent through whom you book is a Galapagos specialist with a good knowledge of a wide variety of ships.

Halh Mongolian : Таны захиалга өгөх агент тань хөлөг онгоцны тухай өргөн хүрээний сайн мэдлэгтэй Галапагосын мэргэжилтэн байх хэрэгтэй.



English : This will ensure that your particular interests and/or constraints are matched with the ship most suitable to them.

Halh Mongolian : Энэ нь таны сонирхол ба хязгаарлалт уг хөлөг онгоцтой хамгийн сайн тохирсон эсэхийг баталгаажуулах болно.



English : Before the Spanish arrived in the 16th century, northern Chile was under Inca rule while the indigenous Araucanians (Mapuche) inhabited central and southern Chile.

Halh Mongolian : 16-р зуунд Испаничууд ирэхээс өмнө төв болон өмнөд Чилид уугуул Арауканианчууд (Мапуче) нутаглаж байсан тул умард Чили нь Инкагийн захиргаанд байжээ.



English : The Mapuche were also one of the last independent American indigenous groups, that were not fully absorbed into Spanish-speaking rule until after Chile´s independence.

Halh Mongolian : Мапуче нь мөн Америкийн тусгаар тогтносон сүүлчийн уугуул бүлгүүдийн нэг байсан ба Чилийн тусгаар тогтнолын дараа Испаниар ярьдаг засаглалд бүрэн уусаж ороогүй байна.



English : Although Chile declared independence in 1810 (amid the Napoleonic wars that left Spain without a functioning central government for a couple of years), decisive victory over the Spanish was not achieved until 1818.

Halh Mongolian : Хэдийгээр Чили улс 1810 онд (Испани улсыг хэдэн жил төв удирдах засгийн газаргүй болгосон Напеолоны дайны үед) тусгаар тогтнолоо зарласан ч Испаничуудыг 1818 он хүртэл шийдвэртэйгээр ялж чадаагүй юм.



English : The Dominican Republic (Spanish: República Dominicana) is a Caribbean country that occupies the eastern half of the island of Hispaniola, which it shares with Haiti

Halh Mongolian : Доминиканы Бүгд Найрамдах Улс (Испани хэлээр: Репаблика Доминикана) нь Гайти улстай хуваан оршдог Хиспаниола арлын зүүн хагаст байх Карибын улс юм.



English : Besides white sand beaches and mountain landscapes, the country is home to the oldest European city in the Americas, now part of Santo Domingo.

Halh Mongolian : Цагаан элсэн далайн эрэг болон уулархаг газар нутагтай уг улс нь Америк дахь хамгийн эртний Европын хотуудын эх нутаг бөгөөд өдгөө Санто Домингогийн хэсэг юм.



English : The island was first inhabited by the Taínos and Caribes. The Caribes were an Arawakan-speaking people who had arrived around 10,000 BCE.

Halh Mongolian : Уг арал дээр анх Тайнос болон Карибууд оршин сууж байжээ. Карибууд нь МЭӨ 10,000 оны орчимд ирсэн Аравакан хэлээр ярьдаг хүмүүс байв.



English : Within a few short years following the arrival of European explorers, the population of Tainos had significantly been reduced by the Spanish conquerors

Halh Mongolian : Европын хайгуулчдыг ирснээс хойш цөөн хэдхэн жилийн дотор Тайносын хүн амыг Испанийн байлдан дагуулагчид нэлээд хэмжээгээр бууруулжээ.



English : Based on Fray Bartolomé de las Casas (Tratado de las Indias) between 1492 and 1498 the Spanish conquerors killed around 100,000 Taínos.

Halh Mongolian : Фрэй Бартолом-дэ-лас-Касас (Тратадо-дэ-лас-Индиас) дээр үндэслэн 1492-1498 оны хооронд Испанийн байлдан дагуулагчид 100,000 орчим Тайносчуудыг хөнөөжээ.



English : Jardín de la Unión. This space was built as the atrium for a 17th-century convent, of which the Templo de San Diego is the sole surviving building.

Halh Mongolian : Жардин де ла Юнион. Энэ газрыг 17-р зууны гэлэнмаа нарын сүмд зориулан архитектур болгон барьсан бөгөөд үүний Темпло де Сан Диего байшин нь ганцаар үлджээ.



[Day30]

English : It now functions as the central plaza, and always has a lot of things going on, day and night.

Halh Mongolian : Одоо энэ нь төв плаза шиг үйл ажиллагаатай болсон ба өдөр, шөнөгүй маш их зүйл болж байдаг.



English : There are a number of restaurants surrounding the garden, and in the afternoons and evening there free concerts are often given from the central gazebo.

Halh Mongolian : Цэцэрлэгийг тойроод хэд хэдэн ресторан байдаг бөгөөд үдээс хойш болон оройд төв цамхгаас үнэгүй концерт ихэвчлэн тоглодог.



English : Callejon del Beso (Alley of the Kiss). Two balconies separated by only 69 centimeters is home of an old love legend.

Halh Mongolian : Каллежон дел Бесо (Үнсэлтийн харгуй). Ердөө 69 сентиметрээр тусгаарлагдсан хоёр балкон нь хуучны хайрын тухай домгийн голомт юм.



English : For a few pennies some children will tell you the story.

Halh Mongolian : Цөөн хэдэн пенни өгье гэвэл зарим хүүхдүүд үлгэр ярьж өгөх болно.



English : Bowen Island is a popular day trip or weekend excursion offering kayaking, hiking, shops, restaurants, and more.

Halh Mongolian : Бовений арал бол хөнгөн завиар явах, ууланд авирах, дэлгүүр, ресторан болон бусад зэрэг үйлчилгээг санал болгодог алдартай нэг өдрийн эсвэл амралтын өдрийн экскурс юм.



English : This authentic community is located in Howe Sound just off Vancouver, and is easily accessed via scheduled water taxis departing Granville Island in downtown Vancouver.

Halh Mongolian : Энэхүү жинхэнэ суурин газар нь Ванкуверээс дөнгөж гараад Хове Саунд гэх газарт байх бөгөөд Ванкувер хотын төв дэх Гранвилл арлаас явдаг хуваарьт усан таксигаар хялбархан очиж болдог.



English : For those who enjoy outdoor activities, a trek up the Sea to Sky corridor is essential.

Halh Mongolian : Гадаах үйл ажиллагаанд дуртай хүмүүсийн хувьд Далайгаас Тэнгэр нэртэй гүйлтийн зам зайлшгүй шаардлагатай байдаг.



English : Whistler (1.5 hour drive from Vancouver) is expensive but well-known because of the 2010 Winter Olympics.

Halh Mongolian : Вистлер нь (Ванкуверээс машинаар 1,5 цаг зайтай) үнэтэй боловч 2010 оны өвлийн олимпын ачаар алдартай болсон.



English : In the winter, enjoy some of the best skiing in North America, and in the summer try some authentic mountain biking.

Halh Mongolian : Өвөлдөө Хойд Америк дах хамгийн шилдэг цанын спортын зарим газруудыг таашааж, зундаа жинхэнэ уулын дугуй унаж үзээрэй.



English : Permits must be reserved in advance. You must have a permit to stay overnight at Sirena.

Halh Mongolian : Зөвшөөрлийг урьдчилан авсан байх ёстой. Сиренад шөнийг өнгөрөөхийн тулд тан зөвшөөрөлтэй байх ёстой.



English : Sirena is the only ranger station that offers dormitory lodging and hot meals in addition to camping. La Leona, San Pedrillo, and Los Patos offer only camping with no food service.

Halh Mongolian : Сирена бол майхантай амралт дээр нэмээд түр байрлах сууц болон халуун хоол санал болгодог цорын ганц рэнжер өртөө юм. Ла Леона, Сан Педрилло, Лос Патос хоолны үйлчилгээгүй зөвхөн майхантай амралтыг санал болгодог.



English : It is possible to secure park permits directly from the Ranger Station in Puerto Jiménez, but they do not accept credit cards

Halh Mongolian : Пуэрто Жименезийн байгаль хамгаалагчийн станцаас цэцэрлэгт хүрээлэнгийн зөвшөөрлийг авах боломжтой боловч тэд кредит картаар үйлчилдэггүй.



English : The Park Service (MINAE) does not issue park permits more than one month in advance of anticipated arrival.

Halh Mongolian : Цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээ (MINAE) нь төлөвлөсөн ирэх хугацаанаас өмнө нэг сараас илүү хугацаагаар цэцэрлэгт хүрээлэнгийн зөвшөөрөл олгодоггүй.



English : CafeNet El Sol offers a reservation service for a fee of US$30, or $10 for one-day passes; details on their Corcovado page.

Halh Mongolian : КафеНэт Эл Сол нь 30 ам.доллараар урьдчилсан захилагын үйлчилгээг, эсвэл 10 ам.доллараар нэг өдрийн орох тасалбарыг санал болгодог; дэлгэрэнгүйг тэдний Корковадо хуудаснаас аваарай.



English : The Cook Islands are an island country in free association with New Zealand, located in Polynesia, in the middle of the South Pacific Ocean.

Halh Mongolian : Күүкийн арлууд нь Өмнөд Номхон далайн дунд байх Полинезид байрладаг бөгөөд Шинэ Зеландтай чөлөөт холбоотой арал улс юм.



English : It is an archipelago with 15 islands spread out over 2.2 million km2 of ocean.

Halh Mongolian : Энэ бол 2,2 сая км2 далайд тархан байрласан 15 арал бүхий бүлэг арлууд юм.



English : With the same time zone as Hawaii, the islands are sometimes thought of as ¨Hawaii down under¨.

Halh Mongolian : Хавайтай ижил цагийн бүсэд байдаг арлуудыг заримдаа ¨тэр доорх Хавай¨ гэж бодох нь бий.



English : Though smaller, it reminds some elderly visitors of Hawaii before statehood without all the large tourist hotels and other development.

Halh Mongolian : Хэдий жижигхэн боловч энэ нь жуулчдад зориулсан томоохон зочид буудлууд, бусад бүтээн байгуулалтууд бий болохоос өмнөх Хавайн настай жуулчдыг санагдуулдаг.



English : The Cook Islands do not have any cities but are composed of 15 different islands. The main ones are Rarotonga and Aitutaki.

Halh Mongolian : Күүкийн арлуудад ямар ч хот байдаггүй ч 15 өөр арлаас бүрддэг. Гол арлууд нь Раротонга болон Айтутаки юм.



English : In developed countries today, providing deluxe bed and breakfasts has been raised to a sort of art-form.

Halh Mongolian : Өнөөдөр хөгжингүй улс орнуудад люкс ор болон өглөөний цайгаар үйлчлэх нь урлагийн хэлбэр болтлоо хөгжжээ.



English : At the top end, B&Bs obviously compete mainly on two main things: bedding and breakfast.

Halh Mongolian : Хамгийн наад зах нь B&Bs ор ба өглөөний цай гэсэн яах аргагүй хоёр гол зүйлээр өрсөлддөг.



English : Accordingly, at the finest such establishments one is apt to find the most luxurious bedding, maybe a handmade quilt or an antique bed.

Halh Mongolian : Үүний дагуу ийм хамгийн сайн газарт хамгийн тансаг ор дэрний хэрэгсэл, магадгүй гараар нэхсэн бүтээглэг эсвэл эртний орыг олох нь дамжиггүй.



English : Breakfast may include seasonal delights of the region or the host´s speciality dish.

Halh Mongolian : Өглөөний цайнд тухайн бүс нутгийн улирлын чанартай хоол хүнс эсвэл буудлын эзний тусгай хоол багтаж болох юм.



English : The setting might be an historic old building with antique furnishings, manicured grounds and a swimming pool.

Halh Mongolian : Орчин нь эртний тавилга, зассан шал болон усан сан бүхий хуучны түүхэн байшин байж болно.



English : Getting into your own car and heading off on a long road trip has an intrinsic appeal in its simplicity.

Halh Mongolian : Өөрийн машиндаа суугаад, холын замын аялалд гарна гэдэг энгийн байдлаараа бодитойгоор сэтгэл булаадаг.



[Day31]

English : Unlike larger vehicles, you are probably already familiar with driving your car and know its limitations.

Halh Mongolian : Том тээврийн хэрэгслээс ялгаатай нь та хэдийнээ өөрийн машинаа жолоодож дадсан, хязгаарлалтуудыг нь ч мэддэг болсон байгаа.



English : Setting up a tent on private property or in a town of any size can easily attract unwanted attention.

Halh Mongolian : Ямар ч хэмжээний хот, хувийн эзэмшлийн газарт майхан барих нь хүсээгүй анхаарлыг хялбархан татах болно.



English : In short, using your car is a great way to take a road trip but seldom in itself a way to ¨camp¨.

Halh Mongolian : Товчхондоо өөрийн машинаа ашиглах нь замын аялалд гарах гайхалтай арга зам боловч ¨майхантай аялах¨ арга зам болох нь ховор байдаг.



English : Car camping is possible if you have a large minivan, SUV, Sedan or Station Wagon with seats that lay down.

Halh Mongolian : Хэрэв та том оврын минивэн, Жийп, суудлын эсвэл комби загварын машинтай бол машинтайгаа байрлан амрах боломжтой.



English : Some hotels have a heritage from the golden age of steam railways and ocean liners; before the Second World War, in the 19th or early 20th centuries.

Halh Mongolian : Зарим зочид буудлууд Дэлхийн хоёрдугаар дайны өмнөх, 19 эсвэл 20-р зуунд хийгдсэн уурын галт тэрэг болон зорчигчийн хөлөг онгоцны алтан үеэс үлдсэн өв дурсгалтай байдаг.



English : These hotels were where the rich and the famous of the day would stay, and often had fine dining and nightlife.

Halh Mongolian : Эдгээр буудлууд нь ихэвчлэн баян болон алдартай хүмүүс өдрөөр буудалладаг, өндөр зэрэглэлийн хоолны үйлчилгээ болон шөнийн арга хэмжээтэй байжээ.



English : The old fashioned fittings, the lack of the latest amenities, and a certain graceful agedness are also part of their character.

Halh Mongolian : Хуучин загварын тоноглол, сүүлийн үеийн ёсорхуу байдал дутмаг байх, тодорхой дэгжин байдлаар насалсан байх нь тэдний зан чанарын нэг хэсэг юм.



English : While they are usually privately owned, they sometimes accommodate visiting heads of state and other dignitaries.

Halh Mongolian : Тэдгээр нь ихэвчлэн хувийн эзэмшлийнх ба зарим тохиолдолд улс орны удирдагчид болон бусад өндөр хэргэм зэрэгтнүүдийг байрлуулдаг.



English : A traveller with piles of money might consider a round the world flight, broken up with stays in many of these hotels.

Halh Mongolian : Овоолсон мөнгөтэй аялагч эдгээр олон зочид буудалд байрлаж, дэлхий даяар нисэх тухай бодож үзэж магадгүй юм.



English : A hospitality exchange network is the organization that connects travelers with locals in the cities they are going to visit.

Halh Mongolian : Зочлон хүндлэх солилцооны сүлжээ бол аялагчдын очих гэж байгаа хотуудынх нь орон нутгийнхантай холбодог байгууллага юм.



English : Joining such a network usually just requires filling out an online form; although some networks offer or require additional verification.

Halh Mongolian : Ийм сүлжээнд нэгдэхэд ихэвчлэн ердөө онлайн маягтыг бөглөхийг шаарддаг боловч зарим сүлжээ нэмэлт баталгаажуулалтыг санал болгодог эсвэл шаарддаг.



English : A listing of available hosts is then provided either in print and/or online, sometimes with references and reviews by other travelers.

Halh Mongolian : Дараа нь боломжит хостуудын жагсаалтыг нэг бол онлайнаар эсвэл хэвлэл байдлаар, заримдаа нэмэлт хийгээд бусад аялагчдын шүүмжтэй хамт олгодог.



English : Couchsurfing was founded in January 2004 after computer programmer Casey Fenton found a cheap flight to Iceland but did not have a place to stay.

Halh Mongolian : Каучсерфинг буюу аялагчдыг гэртээ хүлээж авдаг үйлчилгээ 2004 оны Нэгдүгээр сард компьютерийн програмч Кэйси Фентон Исланд руу аялах хямд нислэг олсон ч байрлах газар байгаагүйтэй холбоотойгоор байгуулагдсан юм.



English : He emailed students at the local university and received an overwhelming number of offers for free accommodation.

Halh Mongolian : Тэрбээр орон нутгийн их сургуулийн оюутнуудад э-мэйлээр захидал илгээж, үнэ төлбөргүй байраар хангах тухай маш олон санал хүлээн авчээ.



English : Hostels cater primarily to young people – a typical guest is in their twenties – but you can often find older travellers there too.

Halh Mongolian : Дотуур байрууд нь ихэнхдээ залуу хүмүүст үйлчилдэг - жирийн зочид хорь орчим насны байдаг - гэхдээ та тэндээс настай аялагчдыг олж болно.



English : Families with children are a rare sight, but some hostels do allow them in private rooms.

Halh Mongolian : Хүүхэдтэйгээ яваа гэр бүл маш ховор үзэгдэх ч зарим жижиг зочид буудлууд хувийн өрөөндөө тэднийг авах нь бий.



English : The city of Beijing in China will be the host city of the Olympic Winter Games in 2022, which will make it the first city to have hosted both the summer and winter Olympics.

Halh Mongolian : Хятадын Бээжин хот нь 2022 онд Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах хот бөгөөд зуны болон өвлийн Олимпийн наадмыг хоёуланг нь зохион байгуулсан анхны хот болох юм.



English : Beijing will host the opening and closing ceremonies and the indoor ice events.

Halh Mongolian : Бээжин хот нээлт болон хаалтын ёслол, мөн дотор зохион байгуулах мөсний арга хэмжээг хариуцна.



English : Other skiing events will be at the Taizicheng ski area in Zhangjiakou, about 220 km (140 miles) from Beijing.

Halh Mongolian : Цанаар гулгах бусад арга хэмжээ нь Бээжингээс 220 км (140 миль) орчмын зайд байх Жанжиакоу дэх Тайзиченг цанын бүсэд болно.



English : Most of the temples do have an Annual festival starting from November end to Mid of May, which varies according to each temple´s annual calendar.

Halh Mongolian : Ихэнх сүм хийдүүд арван нэгдүгээр сараас эхэлж тавдугаар сарын дунд үед дуусах жил тутмын наадамтай байдаг нь тухайн сүмийн жилийн хуанлийн дагуу өөр байдаг.



English : Most of the temple festivals is celebrated as part of temple´s anniversary or presiding deity´s birthday or any other major event associated with the temple.

Halh Mongolian : Хийдийн ихэнх баяр наадмуудыг хийдийн ойн арга хэмжээ эсвэл дээд шүтээний мэндэлсэн өдөр ба хийдтэй холбоотой бусад гол арга хэмжээний хэсэг болгон тэмдэглэдэг.



English : Kerala´s temple festivals are very interesting to see, with regular procession of decorated elephants, temple orchestra and other festivities.

Halh Mongolian : Байнга жагсаалд оролцдог чимэглэл бүхий заанууд, хийдийн оркестр болон бусад арга хэмжээтэй Кералагийн хийдийн баяр наадмуудыг үзэхэд маш сонирхолтой байдаг.



English : A World´s Fair (commonly called World Exposition, or simply Expo) is large international festival of arts and sciences.

Halh Mongolian : Дэлхийн яармаг (гол төлөв Дэлхийн үзэсгэлэн эсвэл энгийнээр Экспо гэдэг) бол урлаг болон шинжлэх ухааны олон улсын томоохон фестивал юм.



English : Participating countries present artistic and educational displays in national pavilions to showcase world issues or their country´s culture and history.

Halh Mongolian : Оролцож буй улс орнууд дэлхийн асуудал эсвэл өөрийн улсын соёл болон түүхийг харуулахын тулд үндэснийхээ павильонд урлаг болон боловсролын үзүүлэнг гаргана.



English : International Horticultural Expositions are specialised events which showcase floral displays, botanical gardens and anything else to do with plants.

Halh Mongolian : Олон улсын цэцэрлэгийн үзэсгэлэнгүүд нь цэцгэн үзүүлэн, ботаникийн цэцэрлэг хийгээд ургамалтай холбоотой юуг ч бай харуулдаг тусгай арга хэмжээнүүд юм.



[Day32]

English : Although in theory they can take place annually (so long as they are in different countries), in practice they are not.

Halh Mongolian : Хэдийгээр онолын хувьд тэд жилд нэг удаа (тэд ялгаатай улс оронд байдаг тул маш урт) тохиолдож болох ч бодит байдалд үгүй байна.



English : These events normally last anywhere between three and six months, and are held on sites no smaller than 50 hectares.

Halh Mongolian : Эдгээр арга хэмжээ ерөнхийдөө гурваас зургаан сарын хугацаанд үргэлжилдэг ба 50 га-с багагүй талбайд зохиогддог.



English : There are many different film formats that have been used over the years. Standard 35 mm film (36 by 24 mm negative) is much the commonest.

Halh Mongolian : Олон жилийн туршид ашиглагдаж байсан төрөл бүрийн кино форматууд байдаг. Стандарт 35 мм-ийн хальс (36-аас хасах 24 мм-ийн хальс) нь хамгийн түгээмэл нь юм.



English : It can usually be replenished fairly easily if you run out, and gives resolution roughly comparable to a current DSLR.

Halh Mongolian : Хэрэв таных дуусчихвал нэлээдгүй хялбарханаар дахин дүүргэж болдог ба одоогийн DSLR-тай харьцуулахуйц нягтралыг өгдөг.



English : Some medium-format film cameras use a 6 by 6 cm format, more precisely a 56 by 56 mm negative.

Halh Mongolian : Зарим дунд форматтай кино камерууд 6 харьцах 6 см харьцах, 56 харьцах 56 мм-ийн формат ашигладаг.



English : This gives resolution almost four times that of a 35 mm negative (3136 mm2 versus 864).

Halh Mongolian : Энэ нь 35 мм-ийн хасах гэдгээс (3136 мм2-ийн эсрэг 864) бараг дөрөв дахин их нягтралыг өгнө.



English : Wildlife is among the most challenging motifs for a photographer, and needs a combination of good luck, patience, experience and good equipment.

Halh Mongolian : Гэрэл зурагчны хувьд зэрлэг амьтад гэдэг хамгийн чадал сорьсон сэдэв байдаг бөгөөд аз, тэвчээр, туршлага болон сайн тоног төхөөрөмжийн хослол хэрэгтэй байдаг.



English : Wildlife photography is often taken for granted, but like photography in general, a picture is worth a thousand words.

Halh Mongolian : Зэрлэг онгон байдлын гэрэл зургийг зөв гэдгийг нь баталдаг, гэвч ерөнхий гэрэл зургийн адилаар зураг гэдэг мянган үгтэй дүйнэ.



English : Wildlife photography often requires a long telephoto lens, though things like a flock of birds or a tiny creature need other lenses.

Halh Mongolian : Сүрэг шувууд эсвэл бяцхан амьтны зурагт ихэвчлэн өөр линз хэрэгтэй ч зэрлэг байгалийн гэрэл зурагт ихэвчлэн урт теле зургийн линз шаарддаг.



English : Many exotic animals are hard to find, and parks sometimes have rules about taking photographs for commercial purposes.

Halh Mongolian : Халуун орны олон амьтдыг олоход хэцүү байдаг бөгөөд цэцэрлэгт хүрээлэнгүүд заримдаа арилжааны зорилгоор гэрэл зураг авах тал дээр дүрэмтэй байдаг.



English : Wild animals might either be shy or aggressive. The environment might be cold, hot, or otherwise hostile.

Halh Mongolian : Зэрлэг амьтад нэг бол ичимхий эсвэл догшин ширүүн байдаг. Орчны хувьд хүйтэн, халуун эсвэл дайсагнасан байж болно.



English : The world has over 5,000 different languages, including more than twenty with 50 million or more speakers.

Halh Mongolian : Дэлхий хориос 50 сая түүнээс их хүн ярьдаг 5000 гаруй өөр хэл яриатай.



English : Written words are often easier to understand than spoken words, also. This is especially true of addresses, which are often difficult to pronounce intelligibly.

Halh Mongolian : Мөн бичгэн үгс нь ярьж байгаагаас илүү ойлгоход ихэвчлэн хялбар байдаг. Ялангуяа зөв дуудахад хэцүүхэн байдаг хаяг зэргийн хувьд энэ нь үнэн байдаг.



English : Many entire nations are completely fluent in English, and in even more you can expect a limited knowledge - especially among younger people.

Halh Mongolian : Олон үндэстэн англи хэлээр бүрэн чөлөөтэй ярьдаг, үүнээс гадна ялангуяа залуу хүмүүсийн дунд хязгаарлагдмал боловч мэддэг хүмүүс бүр их бий.



English : Imagine, if you will, a Mancunian, Bostonian, Jamaican and Sydneysider sitting around a table having dinner at a restaurant in Toronto.

Halh Mongolian : Та төсөөлөөд үз дээ, Манчестерийн, Бостоны, Ямайкын болон Сиднейн хүмүүс Торонто хотноо ресторанд ширээ тойрон суугаад оройн зоог барьж байна гээд.



English : They´re regaling each other with stories from their hometowns, told in their distinct accents and local argot.

Halh Mongolian : Тэд төрсөн нутгийн түүхээ өөрсдийн өвөрмөц аялга, орон нутгийн этгээд хэллэгээр найрлацгаадаг.



English : Buying food in supermarkets is usually the cheapest way to get fed. Without cooking opportunities, choices are however limited to ready-made food.

Halh Mongolian : Супермаркетаас хоол хүнс худалдаж авах нь хооллох нь ихэвчлэн хамгийн хямд арга байдаг. Хоол хийх боломжгүй бол бэлэн хоол хүнсний хувьд сонголт хязгаарлагдмал байдаг.



English : Increasingly supermarkets are getting a more varied section of ready-made food. Some even provide a microwave oven or other means to heat food.

Halh Mongolian : Супермаркетууд урьдчилан бэлтгэсэн хоол хүнсний илүү олон янзын хэсэгтэй болж байгаа нь улам бүр нэмэгдэж байна. Зарим нь бүр хоол халаах цахилгаан зуух болон бусад хэрэгслээр хангадаг болжээ.



English : In some countries or types of stores there is at least one on-site restaurant, often a rather informal one with affordable prices.

Halh Mongolian : Зарим улс орнуудад эсвэл дэлгүүрт, тухайн газар дахь дор хаяж нэг ресторан байдаг ба ихэвчлэн боломжиийн үнэтэй албан бус ресторан байдаг.



English : Make and carry copies of your policy and your insurer´s contact details with you.

Halh Mongolian : Гэрээ байгуулаад, гэрээнийхээ хуулбар болон даатгагчийнхаа холбоо барих мэдээллийн хуулбарыг биедээ авч яваарай.



English : They need to show the insurer´s e-mail address and international phone numbers for advice/authorizations and making claims.

Halh Mongolian : Зөвлөгөө/бүрэн эрх болон нэхэмжлэл гаргахад тэд даатгуулагчийн цахим шуудангийн хаяг болон олон улсын утасны дугаарыг харуулах хэрэгтэй.



English : Have another copy in your luggage and online (e-mail to yourself with attachment, or stored in the ¨cloud¨).

Halh Mongolian : Хуулбарыг ачаандаа болон онлайн орчинд (өөр лүүгээ э-мэйлээр хавсарган явуулах юм уу ¨клоуд¨ дээр хадгалах байдлаар) хадгална уу.



English : If traveling with a laptop or tablet, store a copy in its memory or disc (accessible without the internet).

Halh Mongolian : Лаптоп эсвэл таблеттай аялж байгаа бол аливаа файлын хуулбарыг санах ойд нь эсвэл дискэн (интернэтгүй хандах боломжтой) дээр хадгалаарай.



English : Also give policy/contact copies to traveling companions and relatives or friends back home willing to help.

Halh Mongolian : Мөн бодлого/харилцагчдын хуулбарыг хамт аялах хүндээ эсвэл гэртээ үлдэж байгаа ч туслах хүсэлтэй найз нөхөд, хамаатан садандаа өгөөрэй.



English : Moose (also known as elk) aren´t inherently aggressive, but will defend themselves if they perceive a threat.

Halh Mongolian : Хандгай (мөн шивэр хандгай гэж танигдсан) төрөлхийн түрэмгий биш боловч аюул байна гэж мэдэрвэл өөрсдийгөө хамгаална.



[Day33]

English : When people don´t see moose as potentially dangerous, they may approach too closely and put themselves at risk.

Halh Mongolian : Хандгайг аюултай байж болзошгүй гэж бодоогүй үедээ хүмүүс түүн рүү хэт ойртож, өөрсдийгөө эрсдэлд оруулдаг.



English : Drink alcoholic drinks with moderation. Alcohol affects everyone differently, and knowing your limit is very important.

Halh Mongolian : Согтууруулах ундааг тайван уугаарай. Согтууруулах бодис нь хүн бүрд өөрөөр нөлөөлдөг бөгөөд өөрийн хязгаарыг мэдэж байх нь маш чухал.



English : Possible long term health events from excessive drinking can include liver damage and even blindness and death. The potential danger is increased when consuming illegally produced alcohol.

Halh Mongolian : Хэтрүүлэн ууснаар учрах боломжит урт хугацааны эрүүл мэндийн асуудалд элэг гэмтэх, бүр сохрох болон үхэлд хүргэх зэрэг багтаж болдог. Хууль бусаар үйлдвэрлэсэн архийг хэрэглэх үед болзошгүй аюул нь нэмэгдэж байдаг.



English : Illegal spirits can contain various dangerous impurities including methanol, which can cause blindness or death even in small doses.

Halh Mongolian : Хууль бус спирт нь метанол зэрэг төрөл бүрийн аюултай хольцтой байдаг нь бага дозоор уухад хүртэл сохрох эсвэл үхэх аюул учруулж болдог.



English : Eyeglasses can be cheaper in a foreign country, especially in low-income countries where labour costs are lower.

Halh Mongolian : Нүдний шил гадаад улсад, ялангуяа хөдөлмөрийн хөлс нь бага байдаг бага орлоготой улс орнуудад илүү хямд байж болно.



English : Consider getting an eye exam at home, especially if insurance covers it, and bringing the prescription along to be filed elsewhere.

Halh Mongolian : Ялангуяа даатгалаас хариуцдаг бол өөрийн улсад нүдээ шалгуулаад, эмийн жороо өөр газар луу авч явах тухай бодож үзээрэй.



English : High-end brand-name frames available in such areas may have two problems; some may be knock-offs, and the real imported ones may be more expensive than at home.

Halh Mongolian : Тухайн газар нутагт дээд зэрэглэлийн брэнд нэртэй бүтээгдэхүүнүүд хоёр асуудалтай байж болно; зарим нь хуурамч нь байж магадгүй ба импортоор оруулж ирсэн жинхэнэ нь тэнд байгаагаас хамаагүй илүү үнэтэй байж болдог.



English : Coffee is one of the world´s most traded commodities, and you can probably find many types in your home region.

Halh Mongolian : Кофе бол дэлхийд хамгийн их борлогддог барааны нэг бөгөөд та өөрийн нутагт олон төрлийн кофег олох боломжтой.



English : Nevertheless, there are many distinctive ways of drinking coffee around the world that are worth experiencing.

Halh Mongolian : Ямартай ч туршаад үзэхэд гэмгүй кофе уух олон янзын аргууд дэлхий даяар байдаг.



English : Canyoning (or: canyoneering) is about going in a bottom of a canyon, which is either dry or full of water.

Halh Mongolian : Хавцлаар явах гэдэг (эсвэл: хавцлаар гулгах) нь хуурай эсвэл усаар дүүрсэн хавцлын ёроол руу очих тухай юм.



English : Canyoning combines elements from swimming, climbing and jumping--but requires relatively little training or physical shape to get started (compared to rock climbing, scuba diving or alpine skiing, for example).

Halh Mongolian : Хавцлаар аялах нь усанд сэлэлт, ууланд авиралт болон үсрэлтийн элементүүдийг хослуулдаг ч эхлэхэд харьцангуй бага бэлтгэл эсвэл бие махбодын хэлбэр шаарддаг (жишээ нь, хаданд авиралт, усан дор амьсгалын аппараттай шумбалт эсвэл уулын цанатай харьцуулахад).



English : Hiking is an outdoor activity which consists of walking in natural environments, often on hiking trails.

Halh Mongolian : Явган аялал бол байгалийн орчинд, ихэвчлэн алхах зам даган явдаг гадаа үйл ажиллагаа юм.



English : Day hiking involves distances of less than a mile up to longer distances that can be covered in a single day.

Halh Mongolian : Өдрийн явган аялал гэдэгт нэг өдрийн дотор алхаж болохуйц нэг милээс бага болон түүнээс их зай багтана.



English : For a day hike along an easy trail little preparations are needed, and any moderately fit person can enjoy them.

Halh Mongolian : Өдөржингөө хялбар замаар явган аялал хийхэд бага зэргийн бэлтгэл шаарддаг бөгөөд дунд зэргийн чийрэг биетэй ямар ч хүнд таалагдана.



English : Families with small children may need more preparations, but a day outdoors is easily possible even with babies and pre-school children.

Halh Mongolian : Бага насны хүүхэдтэй гэр бүлүүдэд илүү бэлтгэл хэрэгтэй байж болох ч нялх болон сургуулийн өмнөх насны хүүхэдтэй байсан ч гадаа нэг өдрийг өнгөрүүлэх нь боломжтой байдаг.



English : Internationally, there are nearly 200 running tour organizations. Most of them operate independently.

Halh Mongolian : Олон улсын хэмжээнд бараг 200 гүйлтийн аяллын байгууллагууд байдаг. Ихэнх нь бие даан ажиллагаа явуулдаг.



English : The Global Running Tours successor, Go Running Tours networks dozens of sightrunning providers on four continents.

Halh Mongolian : Глобаль гүйлтийн аяллыг залгамжлагч Гоу Раннин Турс нь дөрвөн тивд гүйнгээ аялах үйлчилгээг үзүүлдэг арав гаруй газрын сүлжээтэй.



English : With roots in Barcelona´s Running Tours Barcelona and Copenhagen´s Running Copenhagen, it was quickly joined by Running Tours Prague based in Prague and others.

Halh Mongolian : Барселоны гүйлтийн аялал, Барселон ба Копенгагены Гүйж буй Копенгагенаас гаралтай энэ нь Праг болон бусад хотод суурилсан Прагийн гүйлтийн аялалд түргэн нэгджээ.



English : There are many things you have to take into consideration before and when you travel somewhere.

Halh Mongolian : Хаа нэг тийшээ аялахын өмнө болон аялах үедээ та олон зүйлийг бодож үзэх ёстой.



English : When you travel, expect things not to be like they are ¨back home¨. Manners, laws, food, traffic, lodging, standards, language and so on will to some extent differ from where you live.

Halh Mongolian : Та аялах үедээ аливаа зүйлс ¨төрөлх нутаг¨ шиг чинь байхгүй гэдгийг ойлгоорой. Ёс заншил, хууль эрх зүй, хоол хүнс, замын хөдөлгөөн, байр сууц, стандарт, хэл гээд олон зүйл таны амьдардаг газрынхаас зарим талаараа ялгаатай байх болно.



English : This is something you always need to keep in mind, to avoid disappointment or perhaps even distaste over local ways to do things.

Halh Mongolian : Тухайн арга барилаас болж урам хугарах эсвэл бүр гутрахгүйн тулд энэ бол таны аливаа зүйлийг хийхдээ үргэлж бодож байх хэрэгтэй зүйл.



English : Travel agencies have been around since the 19th century. A travel agent is usually a good option for a journey which extends beyond a traveller´s previous experience of nature, culture, language or low-income countries.

Halh Mongolian : Аяллын агентууд 19-р зуунаас хойш байсаар иржээ. Аяллын агент бол ихэвчлэн аялагчийн байгаль, соёл, хэл эсвэл бага орлоготой улс руу хийсэн аялал зэрэг өмнөх туршлагаас давах хэмжээний жуулчлалд зориулсан сайн хувилбар байдаг.



English : Although most agencies are willing to take on most regular bookings, many agents specialise in particular types of travel, budget ranges or destinations.

Halh Mongolian : Хэдий ихэнх агентууд хамгийн энгийн захиалгыг авах эрмэлзэлтэй байх боловч олон агентууд тодорхой төрлийн аялал, төсвийн хэмжээ эсвэл очих газраас хамааран мэргэшсэн байдаг.



English : It can be better to use an agent who frequently books similar trips to yours.

Halh Mongolian : Таныхтай төстэй аяллын захиалга авдаг агентийг ашиглах нь илүү дээр байж болох юм.



English : Take a look at what trips the agent is promoting, whether on a website or in a shop window.

Halh Mongolian : Агент ямар аяллыг сурталчилж байгааг вэб сайт дээрээс нь эсвэл дэлгүүрийнх нь цонхоор хараад аваарай.



[Day34]

English : If you want to see the world on the cheap, for necessity, lifestyle or challenge, there are some ways to do that.

Halh Mongolian : Амьдралын хэрэгцээ, хэв маяг эсвэл бэрхшээлээс шалтгаалан та ертөнцийг хямд зардлаар үзэхийг хүсч байгаа бол үүнийг хийх зарим аргууд бий.



English : Basically, they fall into two categories: Either work while you travel or try and limit your expenses. This article is focused on the latter.

Halh Mongolian : Үндсэндээ эдгээр нь хоёр төрөлд хуваагдана: Нэг бол аялахдаа ажил хийх эсвэл зардлаа хязгаарлахыг хичээх. Энэ нийтлэл нь сүүлийнхэд нь зориулагдсан болно.



English : For those willing to sacrifice comfort, time and predictability to push expenses down close to zero, see minimum budget travel.

Halh Mongolian : Зардлыг тэг хүртэл бууруулахын тулд тав тух, цаг хугацаа, аяллын урьдчилсан байдлыг золиослоход бэлэн хүмүүсийн хувьд хамгийн бага зардалтай аяллыг үзнэ үү.



English : The advice assumes that travellers do not steal, trespass, participate in the illegal market, beg, or otherwise exploit other people for their own gain.

Halh Mongolian : Аялагчид хулгай хийхгүй, хил зөрчихгүй, хууль бус зах зээлд оролцохгүй, гуйлга гуйхгүй эсвэл өөрсдийн ашиг хонжооны төлөө бусад хүмүүсийг ашиглахгүй байх гэсэн зөвлөгөөг авч үздэг.



English : An immigration checkpoint is usually the first stop when disembarking from a plane, a ship, or another vehicle.

Halh Mongolian : Шалган нэвтрүүлэх бол ихэвчлэн нисэх онгоц, хөлөг онгоц эсвэл өөр тээврийн хэрэгслээс буухад таарах эхний зогсоол байдаг.



English : In some cross-border trains inspections are done on the running train and you should have valid ID with you when boarding one of those trains.

Halh Mongolian : Зарим хил хоорондын галт тэрэгний шалгалтыг явж байх үед нь хийдэг бөгөөд тэдгээр галт тэргэнд суухдаа та хүчинтэй үнэмлэхтэй байх ёстой.



English : On night sleeper trains, passports may be collected by the conductor so that you do not have your sleep interrupted.

Halh Mongolian : Шөнийн унтлагын галт тэргэнд кондуктор паспортуудыг цуглуулан авч магадгүй бөгөөд ингэснээр та нойроо хагаслах хэрэггүй болдог.



English : Registration is an additional requirement for the visa process. In some countries, you must register your presence and address where you are staying with the local authorities.

Halh Mongolian : Визийн явцад бүртгэл нь нэмэлт шаардлага юм. Зарим улс орнуудад та өөрийн байгаа гэдгийг байрлаж байгаа газрын хаягийн хамт орон нутгийн засаг захиргаанд бүртгүүлэх ёстой байдаг.



English : This might require filling out a form with the local police or a visit to the immigration offices.

Halh Mongolian : Үүнд тухайн орон нутгийн цагдаагийн газарт маягт бөглөх эсвэл цагаачлалын албанд очих шаардлагатай байж болно.



English : In many countries with such a law, local hotels will handle the registration (make sure to ask).

Halh Mongolian : Ийм хуультай олон улс оронд орон нутгийн зочид буудлууд нь бүртгэлийг (заавал асууж лавлаарай) зохицуулна.



English : In other cases, only those staying outside of tourist accommodations need to register. However, this makes the law much more obscure, so find out beforehand.

Halh Mongolian : Бусад тохиолдолд, жуулчдын байр сууцнаас гадуур байрлаж байгаа хүмүүс бүртгүүлэх хэрэгтэй байдаг. Гэсэн хэдий ч энэ нь хуулийн улам тодорхойгүй болгодог тул урьдчилан олж мэдээрэй.



English : Architecture is concerned with the design and construction of buildings. The architecture of a place is often a tourist attraction in its own right.

Halh Mongolian : Архитектур нь барилга угсралт болон загвартай холбоотой байдаг. Аливаа газрын архитектур гэдэг ихэнхдээ өөрийн гэсэн жуулчдыг татаж байдаг.



English : Many buildings are quite beautiful to look at and the view from a tall building or from a cleverly-positioned window can be a beauty to behold.

Halh Mongolian : Эцэст нь байх өндөр байшин дээрээс эсвэл ухаалгаар байрлуулсан цонхноос харахад олон байшин маш үзэсгэлэнтэй үзэгдэх нь нүдээр харах үзэсгэлэн ажээ.



English : Architecture overlaps considerably with other fields including urban planning, civil engineering, decorative arts, interior design and landscape design.

Halh Mongolian : Архитектур нь хот төлөвлөлт, барилгын техник, чимэглэлийн урлаг, интерьер дизайн болон орчны тохижилтын дизайн зэрэг бусад салбаруудтай ихээхэн хэмжээгээр давхацдаг.



English : Given how remote many of the pueblos are, you won´t be able to find a significant amount of nightlife without traveling to Albuquerque or Santa Fe.

Halh Mongolian : Индианчуудын олон суурин хичнээн хол байдгийг аваад үзэхээр та Албуркуэрки эсвэл Санта Фэ руу аялалгүй шөнийн амьдралын чухал хэсгийг олох боломжгүй юм.



English : However, nearly all of the casinos listed above serve drinks, and several of them bring in name-brand entertainment (primarily the large ones immediately surrounding Albuquerque and Santa Fe).

Halh Mongolian : Гэсэн хэдий ч дээр жагсаасан бараг бүх казино уух юмаар үйлчилдэг бөгөөд хэд хэдэн газар (голчлон Альбукюрк болон Санта Фег тойрсон том газрууд) нэр нь брэнд болсон энтертайнментыг үзүүлдэг.



English : Beware: small-town bars here are not always good places for the out-of-state visitor to hang out.

Halh Mongolian : Болгоомжтой байгаарай: хотын энэ орчмын жижиг баарууд нь гадаадын жуулчид зугаацахад төдийлөн тохиромжтой биш.



English : For one thing, northern New Mexico has significant problems with drunk driving, and the concentration of intoxicated drivers is high close to small-town bars.

Halh Mongolian : Нэг зүйлийг хэлэхэд умардын Шинэ Мексик нь согтуугаар жолоодох асуудал ихтэй, халамцуу жолоочдын төвлөрөл нь жижиг хотын баарныхтай дүйцэхээр өндөр байдаг.



English : Unwanted murals or scribble is known as graffiti.

Halh Mongolian : Хүсээгүй ханын зураг эсвэл эрээчсэн бичгийг граффит гэдэг.



English : While it´s far from a modern phenomenon, most people probably associate it with youth vandalizing public and private property using spray paint.

Halh Mongolian : Хэдийгээр энэ нь орчин үеийн үзэгдлээс хол боловч ихэнх хүмүүс үүнийг олон нийтийн болон хувийн эд хөрөнгийг шүршдэг будаг ашиглан ямар ч зорилгогүй сүйтгэж байгаа залуучуудтай холбож магадгүй.



English : However, nowadays there are established graffiti artists, graffiti events and ¨legal¨ walls. Graffiti paintings in this context often resemble artworks rather than illegible tags.

Halh Mongolian : Гэсэн хэдий ч өдгөө олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн граффит уран бүтээлчид, граффитийн арга хэмжээ болон ¨хууль ёсны¨ хана байдаг болжээ. Энэ тал дээр граффит зураг нь гаргац муутай шошгоос илүү урлагийн бүтээлийг ихэвчлэн илэрхийлж байна.



English : Boomerang throwing is a popular skill that many tourists want to acquire.

Halh Mongolian : Бүүмеранг шийдэх нь олон жуулчдыг эзэмшихийг хүсдэг алдартай чадвар юм.



English : If you want to learn throwing a boomerang that comes back to your hand, make sure you have a suitable boomerang for returning.

Halh Mongolian : Хэрэв та бүүмерангийг буцаагаад гартаа ирдэг байхаар шидэж сурахыг хүсвэл эргэж ирэхэд тохиромжтой бүүмерангтай болоорой.



English : Most boomerangs available in Australia are in fact non-returning. It is best for beginners to not try throwing in windy

Halh Mongolian : Австралид байдаг ихэнх бүүмерангууд үнэн хэрэгтээ эргэдэггүй. Анхлан суралцагчдын хувьд салхитай үед шидэхийг оролдох гэж хичээхгүй байсан нь дээр байдаг.



English : A Hangi Meal is cooked in a hot pit in the ground.

Halh Mongolian : Ханги хоолыг газар дахь халуун зууханд болгодог.



[Day35]

English : The pit is either heated with hot stones from a fire, or in some places geothermal heat makes areas of ground naturally hot.

Halh Mongolian : Зуухыг галаас авсан халуун чулуугаар халаадаг, эсвэл зарим газарт газрын гүний халуун нь газрын тухайн хэсгийг байгалиасаа халуун болгож байдаг.



English : The hangi is often used to cook a traditional roast style dinner.

Halh Mongolian : Хангийг ихэнхдээ уламжлалт шарсан маягийн оройн зоогийг хийхэд ашигладаг.



English : Several places in Rotorua offer geothermal hangi, while other hangi can be sampled in Christchurch, Wellington and elsewhere.

Halh Mongolian : Роторуа дахь хэд хэдэн газар геотермал хангиг санал болгодог бол бусад хангиг Христсүм, Веллингтон болон өөр газарт үзэж болно.



English : MetroRail has two classes on commuter trains in and around Cape Town: MetroPlus (also called First Class) and Metro (called Third Class).

Halh Mongolian : МетроРэйл нь Кэйп Таун орчмоор явдаг коммутатор галт тэргэндээ хоёр ангилалтай байдаг: МетроПлас (мөн Нэгдүгээр зэрэглэл гэдэг) болон Метро (Гуравдугаар зэрэглэл гэдэг).



English : MetroPlus is more comfortable and less crowded but slightly more expensive, though still cheaper than normal metro tickets in Europe.

Halh Mongolian : МетроПлас бол илүү тухтай, зорчигч багатай боловч бага зэрэг үнэтэй нь, гэхдээ Европ дахь энгийн метроны тасалбараас хямд байдаг.



English : Every train has both MetroPlus and Metro coaches; the MetroPlus coaches are always on the end of the train nearest Cape Town.

Halh Mongolian : Галт тэрэг бүр МетроПлас болон Метро гэсэн суудлын галт тэрэгтэй байдаг; МетроПлас суудлын галт тэрэг үргэлж Кейптаун хотын ойролцоох галт тэрэгний төгсгөлд байдаг.



English : Carrying for others - Never let your bags out of your sight, especially when you are crossing international borders.

Halh Mongolian : Бусдын төлөө ачаа зөөвөрлөх - Ялангуяа та олон улсын хилээр гарах гэж байгаа бол цүнхээ өөрийн нүднээс яасан ч холдуулж болохгүй.



English : You could find yourself being used as a drug carrier without your knowledge, which will land you in a great deal of trouble.

Halh Mongolian : Та өөрөө мэдэлгүйгээр хар тамхи зөөвөрлөгч болон ашиглуулж байснаа олж мэдэж болох бөгөөд асар их асуудалд орох болно.



English : This includes waiting in line, as drug-sniffing dogs could be used at any time without notice.

Halh Mongolian : Хар тамхи үнэрлэн олдог нохойг хэдийд ч ашиглаж болох тул эгнээнд ороод хүлээх зэрэг орно.



English : Some countries have exceedingly draconian punishments even for first time offenses; these can include prison sentences of over 10 years or death.

Halh Mongolian : Зарим улс орнууд анх удаа зөрчил гаргахад хүртэл хэтэрхий хэрцгий шийтгэл оноодог; үүнд 10-аас дээш жилийн хоригдох ял эсвэл үхэх ял багтдаг.



English : Unattended bags are a target for theft and can also attract attention from authorities wary of bomb threats.

Halh Mongolian : Эзэнгүй үлдсэн цүнх хулгайн бай болдог ба тэсрэх бөмбөгний аюулаас болгоомжлох эрх баригчдын анхаарлыг мөн татдаг.



English : At home, due to this constant exposure to the local germs, odds are very high that you´re already immune to them.

Halh Mongolian : Өөрийн нутгийн бактеритай гэртээ байгаа үедээ байнга тааралдаж байдаг тул тэдгээрээс та хэдийнээ дархлаатай болсон байдаг.



English : But in other parts of the world, where the bacteriological fauna are new to you, you´re far more likely to run into problems.

Halh Mongolian : Гэвч бактериологийн амьтны аймаг танд шинэ байх дэлхийн бусад хэсэгт та асуудалд орохоос хол байх болно.



English : Also, in warmer climates bacteria both grow more quickly and survive longer outside the body.

Halh Mongolian : Түүнчлэн дулаан цаг уурт бактери илүү хурдан өсөж, биеэс гадна илүү удаан амьдардаг.



English : Thus the scourges of Delhi Belly, the Pharaoh´s Curse, Montezuma´s Revenge, and their many friends.

Halh Mongolian : Ийнхүү Дели Беллигийн зовлон, Фараоны хараал, Монтезумагийн өшөө авалт, тэдэнтэй ижил олон номууд шуугиан тарьж байна.



English : As with respiratory problems in colder climates, intestinal problems in hot climates are fairly common and in most cases are distinctly annoying but not really dangerous.

Halh Mongolian : Хүйтэн цаг агаарт амьсгалын замын асуудал гардаг бол халуун цаг агаарт ихэнх тохиолдолд илэрхий ядаргаатай ч тийм ч аюултай биш ходоод гэдэсний асуудал элбэг байдаг.



English : If traveling in a developing country for the first time – or in a new part of the world – don´t underestimate the potential culture shock.

Halh Mongolian : Хэрэв хөгжиж буй улс орноор эсвэл дэлхийн шинэ хэсэгт анх удаа аялж байгаа бол болзошгүй соёлын шокыг дутуу үнэлэх хэрэггүй.



English : Many a stable, capable traveler has been overcome by the newness of developing world travel, where many little cultural adjustments can add up quickly.

Halh Mongolian : Тогтвортой, чадвартай олон аялагчид соёлын олон жижиг өөрчлөлтүүд хурдтай нэмэгддэг, хөгжиж буй дэлхийн аяллын шинэлэг байдлыг даван туулсан байдаг.



English : Especially in your initial days, consider splurging on Western-style and -quality hotels, food, and services to help acclimatize.

Halh Mongolian : Ялангуяа эхний өдрүүдэд шинэ нөхцөлд зохицохын тулд барууны маягаар мөнгө зарж, чанартай буудал, хоол хүнс болон үйлчилгээ авахыг бодоорой.



English : Do not sleep on a mattress or pad on the ground in areas where you do not know the local fauna.

Halh Mongolian : Тухайн орон нутгийн амьтдыг мэдэхгүй бол газарт гудас эсвэл дэвсгэр дэвсэн унтаж болохгүй.



English : If you are going to camp out, bring a camp cot or hammock to keep you away from snakes, scorpions and such.

Halh Mongolian : Хэрэв та гадаа майхантай хоноглох гэж байгаа бол зөөврийн ор, хаммок авчран могой, хилэнц зэрэг амьтдаас хол байгаарай.



English : Fill your home with a rich coffee in the morning and some relaxing chamomile tea at night.

Halh Mongolian : Гэрээ өглөөд баялаг кофе, оройд тайвшруулах үйлчилгээтэй алтан товч цэцгийн цайгаар гэрээ дүүргээрэй.



English : When you´re on a staycation, you have the time to treat yourself and take a few extra minutes to brew up something special.

Halh Mongolian : Дотоодын аялалд явж байхдаа өөрийгөө эрхлүүлэх цаг зав гаргаж, ямар нэгэн онцгой зүйлийг хийх хэдэн минутыг гаргаарай.



English : If you´re feeling more adventurous, take the opportunity to juice or blend up some smoothies:

Halh Mongolian : Хэрэв та илүү адал явдал туулмаар санагдвал шүүс бэлтгэх эсвэл смүүти хийх боломжийг ашиглаарай:



English : maybe you´ll discover a simple beverage that you can make for breakfast when you´re back to your daily routine.

Halh Mongolian : Та өдөр тутмын амьдралдаа эргээд ороход өглөөний цайнд бэлдэж болох энгийн удааг нээн олж магадгүй юм.



[Day36]

English : If you live in a city with a varied drinking culture, go to bars or pubs in neighborhoods you don´t frequent.

Halh Mongolian : Хэрэв та төрөл бүрийн уух зүйлсийн соёл бүхий хотод амьдардаг бол ойр тойрныхоо байнга очдоггүй баар эсвэл пабууд руу очоорой.



English : For those unfamiliar with medical jargon, the words infectious and contagious have distinct meanings.

Halh Mongolian : Анагаахын мэргэжлийн хэллэгтэй танил бус хүмүүсийн хувьд халдвартай болон халдварт өвчин нь ялгатай утгатай байдаг.



English : An infectious disease is one that is caused by a pathogen, such as a virus, bacterium, fungus or other parasites.

Halh Mongolian : Халдварт өвчин бол вирус, бактери, мөөгөнцөр эсвэл бусад паразит зэрэг өвчин үүсгэгч жижиг организмоос болж үүсдэг юм.



English : A contagious disease is a disease which is easily transmitted by being in the vicinity of an infected person.

Halh Mongolian : Халдварт өвчин бол халдварласан хүний орчин тойронд байснаар амархан дамждаг өвчин.



English : Many governments require visitors entering, or residents leaving, their countries to be vaccinated for a range of diseases.

Halh Mongolian : Олон улс орнууд орж байгаа аялагчид эсвэл гарч яваа иргэдээсээ төрөл бүрийн өвчнөөс сэргийлж вакцин хийлгэсэн байхыг шаарддаг.



English : These requirements may often depend on what countries a traveller has visited or intends to visit.

Halh Mongolian : Эдгээр шаардлага нь аялагч ямар улс орнуудаар аялсан эсвэл аялахыг зорьж байгаагаас ихэвчлэн хамаарч болдог.



English : One of strong points of Charlotte, North Carolina, is that it has an abundance of high-quality options for families.

Halh Mongolian : Хойд Каролина мужийн Шарлотт хотын нэг гол давуу тал нь гэр бүлүүдэд зориулсан өндөр чанартай сонголтууд элбэг дэлбэг байдагт оршино.



English : Residents from other areas often cite family-friendliness as a primary reason for moving there, and visitors often find the city easy to enjoy with children around.

Halh Mongolian : Бусад газрын оршин суугчид гэр бүлд ээлтэй бөгөөд уг хотоор хүүхдүүдтэйгээ тойрон аялахад хялбар байдаг гэдгийг тийш нүүж очих гол шалтгаан хэмээн ихэвчлэн тодорхойлдог.



English : In the past 20 years, the amount of child-friendly options in Uptown Charlotte has grown exponentially.

Halh Mongolian : Сүүлийн 20 жилийн хугацаанд Аптаун Шарлоттe хүүхдэд ээлтэй сонголтын хэмжээ эрс өсжээ.



English : Taxis are not generally used by families in Charlotte, though they can be of some use in certain circumstances.

Halh Mongolian : Хэдий такси нь тодорхой нөхцөлд зарим төрлийн хэрэглээтэй байдаг ч таксиг Шарлотт дахь гэр бүлүүд ерөнхийдөө ашигладаггүй.



English : There is a surcharge for having more than 2 passengers, so this option might be more expensive than necessary.

Halh Mongolian : 2-оос олон зорчигчтой байхад нэмэлт төлбөр авдаг, тэгэхээр энэ сонголт нь шаардлагатайгаас илүү үнэтэй байж болох юм.



English : Antarctica is the coldest place on Earth, and surrounds the South Pole.

Halh Mongolian : Антарктик бол дэлхий дээрх хамгийн хүйтэн газар бөгөөд Өмнөд туйлыг хүрээлэн байдаг.



English : Tourist visits are costly, demand physical fitness, can only take place in summer Nov-Feb, and are largely limited to the Peninsula, Islands and Ross Sea.

Halh Mongolian : Жуулчдын аялал өндөр өртөгтэй, биеийн дасгал сургуулилт шаарддаг, зун Арваннэгдүгээр сараас Хоёрдугаар сард хийж болдог, Хойг, Арлууд болон Россод л хязгаарлагдсан байдаг.



English : A couple of thousand staff live here in summer in some four dozen bases mostly in those areas; a small number stay over winter.

Halh Mongolian : Тэдгээр нутаг дахь дөч орчим баазуудад ихэвчлэн зундаа хэдэн арван мянган ажилтнууд амьдардаг; өвөл цөөн тооны хүмүүс л үлддэг.



English : Inland Antarctica is a desolate plateau covered by 2-3 km of ice.

Halh Mongolian : Антарктикийн далай тэнгисээс хол нутаг дэвсгэр нь 2-3 км мөсөөр бүрхэгдсэн зэлүүд тэгш өндөрлөг байдаг.



English : Occasional specialist air tours go inland, for mountaineering or to reach the Pole, which has a large base.

Halh Mongolian : Байнгын агаарын аялал жуулчлал нь их газарлуу хөтлөх бөгөөд, ууланд авирах эсвэл том баазтай Хойд Туйлд хүрэх гэх мэт байдаг.



English : The South Pole Traverse (or Highway) is a 1600 km trail from McMurdo Station on the Ross Sea to the Pole.

Halh Mongolian : Өмнөд туйлын чарганы зам (эсвэл хурдны зам) бол МакКурдо өртөөнөөс туйл хүртэл Россын далайгаар дамжин явдаг 1600 км зам юм.



English : It´s compacted snow with crevasses filled in and marked by flags. It can only be traveled by specialized tractors, hauling sleds with fuel and supplies.

Halh Mongolian : Мөсөн ангал дагтаршсан цасаар дүүрсэнийг тугаар тэмдэглэжээ. Үүгээр зөвхөн шатахуун болон хангамж бүхий тусгай трактор, зүтгүүрийн чаргаар явж болно.



English : These aren´t very nimble so the trail has to take a long swerve around the Transantarctic Mountains to come onto the plateau.

Halh Mongolian : Эдгээр нь тийм ч хурдан биш тул тэгш өндөрлөгт хүрэхийн тулд Трансарктикийн уулсыг тойрон удаанаар явах хэрэгтэй болдог.



English : The most common cause for accidents in winter is slippery roads, pavements (sidewalks) and especially steps.

Halh Mongolian : Өвлийн улирал дахь осол аваарын хамгийн нийтлэг шалтгаан нь гулгамтгай зам болон явган хүний зам (хажуугийн зам), ялангуяа шат байдаг.



English : At a minimum, you need footwear with suitable soles. Summer shoes are usually very slippery on ice and snow, even some winter boots are deficient.

Halh Mongolian : Хамгийн наад зах нь танд тохиромжтой өсгий бүхий гутал хэрэгтэй. Зуны гутал ихэвчлэн мөс, цасан дээр хальтардаг, зарим өвлийн гутлууд хүртэл хангалтгүй байдаг.



English : The pattern should be deep enough, 5 mm (1/5 inch) or more, and the material soft enough in cold temperatures.

Halh Mongolian : Хэв загвар нь 5 мм (1/5 инч) ба түүнээс илүү хэмжээний хангалттай гүн ба материал нь хүйтэн температурт хангалттай зөөлөн байх хэрэгтэй.



English : Some boots have studs and there is studded add-on equipment for slippery conditions, suitable for most shoes and boots, for the heels or heels and sole.

Halh Mongolian : Зарим гутал нь хадаастай бөгөөд гулгамтгай нөхцөлд тохирсон нэмэлт хадаастай байдаг нь ихэнх гутал, түрийтэй гутал, өсгийтэй гуталд тохирдог ба өсгий болон өлмийн хэсэгт тохирдог.



English : Heels should be low and wide. Sand, gravel or salt (calcium chloride) is often scattered on roads or paths to improve traction.

Halh Mongolian : Өсгий нь нам бөгөөд өргөн байх ёстой. Элс, хайрга эсвэл давсыг (кальцийн хлорид) ихэвчлэн үрэлтийг сайжруулахын тулд зам харгуй дээр тараан цацдаг.



English : Avalanches are not an abnormality; steep slopes can hold only so much slow, and the excess volumes will come down as avalanches.

Halh Mongolian : Цасны нуранги хэвийн бус байдал биш юм, эгц уулын энгэр тодорхой хэмжээний цас л тогтоож дийлэх ба илүүдэл хэсэг нь нуранги болон унадаг.



[Day37]

English : The problem is that snow is sticky, so it needs some triggering to come down, and some snow coming down can be the triggering event for the rest.

Halh Mongolian : Асуудал нь цас наалдамхай учраас унагахын тулд түлхэх хэрэгтэй ба унаж байгаа цас үлдсэн цасны хувьд түлхэц болж болно.



English : Sometimes the original trigging event is the sun warming the snow, sometimes some more snowfall, sometimes other natural events, often a human.

Halh Mongolian : Заримдаа гол үйл явдал нь нар цасыг бүлээсгэдэг, заримдаа илүү их цас ордог, заримдаа ихэвчлэн хүнтэй холбоотой байгалийн бусад үйл явдлууд байдаг.



English : A tornado is a spinning column of very low-pressure air, which sucks the surrounding air inward and upward.

Halh Mongolian : Хар салхи бол орчны агаарыг дотогш болон дээш чиглэлтэй сордог маш бага даралттай, эргэлдэж буй агаарын багана юм.



English : They generate high winds (often 100-200 miles/hour) and can lift heavy objects into the air, carrying them as the tornado moves.

Halh Mongolian : Тэд өндөр салхийг бий болгож (ихэвчлэн 100-200 миль/цаг), хүнд объектуудыг агаарт өргөж чаддаг ба хар салхи хөдлөхдөө тэдгээрийг зөөж байдаг.



English : They begin as funnels descending from storm clouds, and become ¨tornadoes¨ when they touch the ground.

Halh Mongolian : Тэд шуурганы үүлнээс буух хоолой цорго байдлаар эхэлж, газарт хүрэх үедээ "хар салхи" болдог.



English : Personal VPN (virtual private network) providers are an excellent way of circumventing both political censorship and commercial IP-geofiltering.

Halh Mongolian : Хувийн VPN (виртуал хувийн сүлжээ) үзүүлэгчид нь улс төрийн цензур болон арилжааны IP-геофилтер хийдгийг хоёуланг нь хуурдаг шилдэг арга байдаг.



English : They are superior to web proxies for several reasons: They re-route all Internet traffic, not only http.

Halh Mongolian : Тэдгээр нь хэд хэдэн шалтгаанаар вэб проксигийн хувьд илүү давуу байдаг: тэдгээр нь зөвхөн http биш бүх интернэтийн хөдөлгөөнийг дахин чиглүүлдэг.



English : They normally offer higher bandwidth and better quality of service. They are encrypted and thus harder to spy on.

Halh Mongolian : Тэд ихэвчлэн өндөр дамжуулах чадвар, үйлчилгээний сайн чанарыг санал болгодог. Тэд шифрлэгдсэн тул тагнахад хэцүү байдаг.



English : The media companies routinely lie about the purpose of this, claiming that it is to ¨prevent piracy¨.

Halh Mongolian : Хэвлэл мэдээллийн компаниуд үүний зорилгын тухай тогтмол худал мэдээлдэг, үүнийгээ "нууцлалыг хамгаалах" гэж тайлбарладаг.



English : In fact, region codes have absolutely no effect on illegal copying; a bit-for-bit copy of a disk will play just fine on any device where the original will.

Halh Mongolian : Бодит байдал дээр мужийн кодууд нь хууль бусаар хуулбарлахад огт нөлөө үзүүлэхгүй; дискийг битээр хуулбарлахад эх хувь нь байх ямар ч төхөөрөмж дээр зүгээр тоглодог.



English : The actual purpose is to give those companies more control over their markets; it´s all about money spinning.

Halh Mongolian : Гол зорилго нь тэдгээр компаниудад зах зээлээ илүү хянах боломжийг өгөх ба энэ бүгд мөнгөний эргэлтийн тухай юм.



English : Because calls are routed over the Internet, you do not need to use a phone company located where you live or where you travel.

Halh Mongolian : Утасны дуудлагыг интернетээр дамжуулдаг тул та өөрийн амьдардаг газар эсвэл аялж байгаа газарт байрлах утасны компанийг ашиглах хэрэггүй юм.



English : There is also no requirement that you obtain a local number from the community in which you live; you can obtain a satellite Internet connection in the wilds of Chicken, Alaska and select a number which claims you´re in sunny Arizona.

Halh Mongolian : Та амьдарч буй газраасаа орон нутгийн дугаар авна гэсэн шаардлага мөн байдаггүй; та Аляскийн Чикен ойд интернетээр хиймэл дагуулын интернет холболт хийж, нартай Аризонад байгаа гэж харуулахуйц дугаар сонгож болно.



English : Often, you have to buy a global number separately that allows PSTN phones to call you. Where the number is from makes a difference for people calling you.

Halh Mongolian : Ихэнхдээ та PSTN утас руу залгах боломж олгодог глобал дугаарыг тусад нь худалдаж авах хэрэгтэй. Тань руу дуудлага хийж байгаа хүмүүсээс хамаарч дугаар хаанаас ирсэн нь ялгарна.



English : Real-time text translator apps – applications that are capable of automatically translating whole segments of text from one language into another.

Halh Mongolian : Бодит текст орчуулгын апликэйшн - эдгээр нь нэг хэлнээс нөгөө хэл рүү бүтэн сегментийг автоматаар орчуулах чадвартай апликэйшнууд.



English : Some of the applications in this category can even translate texts in foreign languages on signs or other objects in the real world when the user points the smartphone towards those objects.

Halh Mongolian : Энэ ангилал дах зарим апликэйшнууд нь хэрэглэгч ухаалаг утсаараа объект руу заахад тухайн тэмдэг болон бусад объект дээрх гадаад хэлээр бичигдсэн текстийг хүртэл бодит нөхцөлд орчуулж чадна.



English : The translation engines have improved dramatically, and now often give more or less correct translations (and more seldom gibberish), but some care is due, as they still may have gotten it all wrong.

Halh Mongolian : Орчуулгын систем эрс сайжирч, өдгөө илүү их эсвэл арай бага зөв орчуулга хийдэг болсон (ойлгогдохгүй яриа илүү ховор болсон), гэвч бүгд буруу байж магадгүй тул анхаарах хэрэгтэй.



English : One of the most prominent apps in this category is Google Translate, which allows offline translation after downloading the desired language data.

Halh Mongolian : Энэ ангилал дахь хамгийн чухал апликэйшнуудын нэг нь хэрэгтэй хэлний өгөгдлийг татаж авсаны дараа офлайн орчуулгын боломжийг олгодог Гүүгл Трэнслэйт билээ.



English : Using GPS navigation apps on your smartphone can be the easiest and most convenient way to navigate when out of your home country.

Halh Mongolian : Ухаалаг утсан дээрээ GPS навигацийн апликэйшн ашиглах нь төрөлх улсаасаа гадуур явах үед замаа олох хамгийн амархан бөгөөд тухтай арга юм.



English : It can save money over buying new maps for a GPS, or a standalone GPS device or renting one from a car rental company.

Halh Mongolian : GPS-т зориулан шинэ газрын зураг авах, эсвэл шинэ GPS төхөөрөмж авах эсвэл машин түрээсэлдэг компаниас түрээслэх тэр мөнгийг энэ нь хэмнэж чадна.



English : If you don´t have a data connection for your phone, or when it is out of range, their performance can be limited or unavailable.

Halh Mongolian : Хэрэв таны утсанд дата холболт байхгүй бол, эсвэл сүлжээгүй болсон байвал эдгээрийн гүйцэтгэл нь хязгаартай эсвэл боломжгүй болно.



English : Every corner store is filled with a confusing array of pre-paid phone cards that can be used from pay phones or ordinary telephones.

Halh Mongolian : Булангийн дэлгүүр бүр төлбөртэй утас эсвэл энгийн телефон утаснаас ашиглаж болдог урьдчилсан төлбөртэй утасны картуудтай толгой эргэм тавиуруудаар дүүрэн байдаг.



English : While most cards are good for calling anywhere, some specialise in providing favourable call rates to specific groups of countries.

Halh Mongolian : Олонх картууд нь хаашаа ч залгасан сайн байдаг, зарим нь тодорхой бүлгийн улс орнууд руу зохистой дуудлага хийхэд тохирсон байдаг.



English : Access to these services is often through a toll-free telephone number that can be called from most phones without charge.

Halh Mongolian : Эдгээр үйлчилгээнд төлбөргүй утасны дугаараас ямар ч утаснаас төлбөргүйгээр ихэвчлэн хандаж болно.



English : Rules regarding regular photography also apply to video recording, possibly even more so.

Halh Mongolian : Ердийн гэрэл зурагтай холбоотой дүрэм журам нь магадгүй видео бичлэгт бас хамаардаг.



[Day38]

English : If just taking a photo of something isn´t allowed, then you shouldn´t even think of recording a video of it.

Halh Mongolian : Хэрэв ямар нэг зүйлийн зураг авахыг л зөвшөөрөөгүй бол видео бичлэг хийх талаар бодох ч хэрэггүй юм.



English : If using a drone, check well in advance as to what you are allowed to film and what permits or additional licensing are required.

Halh Mongolian : Хэрэв та дрон ашиглах бол юуг бичиж болох, ямар зөвшөөрөл эсвэл нэмэлт лиценз шаардлагатай тухайд урьдчилан сайтар шалгаарай.



English : Flying a drone near an airport or over a crowd is almost always a bad idea, even if it´s not illegal in your area.

Halh Mongolian : Нисэх онгоцны буудлын ойролцоо эсвэл цугласан хүмүүсийн дээгүүр дрон нисгэх нь танай нутагт хууль ёсны байсан ч хэзээд таагүй санаа байдаг.



English : Nowadays air travel is only rarely booked directly through the airline without first searching and comparing prices.

Halh Mongolian : Өнөө цагт агаарын аяллыг зөвхөн эхний нийлүүлэгчээс хайж, үнийг харьцуулахгүйгээр шууд нислэгийн компаниас шууд захиалдаг нь ховхр болсон.



English : Sometimes the same flight can have vastly differing prices at various agregators and it pays to compare search results and to also look at the website of the airline itself before booking.

Halh Mongolian : Зарим тохиолдолд ижил нислэг нь янз бүрийн агрегатор дээр асар их ялгаатай үнэтэй байдаг ба хайлтын үр дүнг харьцуулахад болон агаарын нислэгийн компаний вэб сайт дээр нь захиалга хийхийн өмнө харахад мөн төлбөртэй байдаг.



English : While you may not need a visa for short visits to certain countries as a tourist or for business, going there as an international student generally requires a longer stay than going there just as a casual tourist.

Halh Mongolian : Тодорхой улсууд руу та жуулчны эсвэл бизнесийн шугамаар богино хугацаанд зорчиход виз хэрэггүй байж болох ч олон улсын оюутны хувиар очиход энгийн жуулчны хувиар очихоос урт хугацаа ордог.



English : In general, staying in any foreign country for an extended period of time will require you to obtain a visa in advance.

Halh Mongolian : Ерөнхийдөө уртасгасан хугацаагаар аливаа гадаад улсад байхын тулд урьдчилан виз авахыг шаарддаг.



English : Student visas generally have different requirements and application procedures from normal tourist or business visas.

Halh Mongolian : Оюутны виз ерөнхийдөө энгийн жуулчны эсвэл бизнесийн визээс өргөдлийн явц болон шаардлагын хувьд ялгаатай байдаг.



English : For most countries, you will need an offer letter from the institution you wish to study at, and also evidence of funds to support yourself for at least the first year of your course.

Halh Mongolian : Зарим улс орнуудын хувьд та сурахыг хүсэж байгаа сургуулиасаа санал болгосон захидал, ядаж эхний жил өөрийгөө санхүүгийн хувьд дэмжиж чадна гэсэн нотолгоо хэрэгтэй болдог.



English : Check with the institution, as well as the immigration department for the country you wish to study in for detailed requirements.

Halh Mongolian : Нарийвчилсан шаардлагыг тухайн байгууллагаас, мөн суралцахыг хүсч буй улсын цагаачлалын албанаас асуугаарай.



English : Unless you are a diplomat, working overseas generally means that you will have to file income tax in the country you are based in.

Halh Mongolian : Та дипломат биш л бол гадаад ажиллах гэдэг нь байрлаж байгаа улсдаа орлогын албан татвар төлөх ёстой гэсэн үг юм.



English : Income tax is structured differently in different countries, and the tax rates and brackets vary widely from one country to another.

Halh Mongolian : Орлогын татвар улс орон бүрд өөр бүтэцтэй байдаг ба татварын хувь хэмжээ, ангилал нь нэг улсаас нөгөөд ялгаатай байдаг.



English : In some federal countries, such as the United States and Canada, income tax is levied both at the federal level and at the local level, so the rates and brackets can vary from region to region.

Halh Mongolian : Нэгдсэн Улс болон Канад зэрэг зарим холбооны улсуудад орлогын албан татварыг холбооны болон орон нутгийн түвшинд хоёуланд нь авдаг, татварын хэмжээ, ангилал нь бүс нутаг бүрт өөр байж болдог.



English : While immigration check is usually absent or a formality when you arrive in your homeland, customs control can be a hassle.

Halh Mongolian : Эх орондоо ирэхэд шалган өнгөрүүлэх ихэвчлэн хоосон байдаг бол гаалийн хяналт төвөгтэй байж болно.



English : Make sure you know what you can and cannot bring in and declare anything over the legal limits.

Halh Mongolian : Юу авч явж болох болон болохгүйг сайн шалгах ба хуулийн хязгаарлалтаас хэтэрсэн ямарваа зүйлийг мэдүүлээрэй.



English : The easiest way to get started in the business of travel writing is to hone your skills on an established travel blog website.

Halh Mongolian : Аяллын нийтлэлийн бизнест ажиллаж эхлэх хамгийн хялбар арга нь олонд хүлээн зөвшөөрөгдсөн аяллын блогын вэб сайт дээр ур чадвараа хурцлах юм.



English : After you become comfortable with formatting and editing on the web, then later, you might create your own website.

Halh Mongolian : Та вэб дээр форматлах болон хянан засварлахдаа тухтай болсны дараа өөрийн вэб сайтыг үүсгэж болно.



English : Volunteering while travelling is a great way to make a difference but it´s not just about giving.

Halh Mongolian : Аялах үедээ сайн дурын ажил хийх нь өөрчлөлт хийх гайхалтай арга зам боловч зөвхөн бусдад өгөөд байх тухай биш юм шүү.



English : Living and volunteering in a foreign country is a great way to get to know a different culture, meet new people, learn about yourself, get a sense of perspective and even gain new skills.

Halh Mongolian : Гадаад улсад амьдарч, сайн дурын ажил хийх нь өөр соёлыг таньж мэдэн, шинэ хүмүүстэй уулзаж, өөрийнхөө тухай суралцаж, хэтийн төлөвтэй болж, тэр бүү хэл шинэ ур чадвар эзэмших гайхалтай арга зам болдог.



English : It can also be a good way to stretch a budget to allow a longer stay somewhere since many volunteer jobs provide room and board and a few pay a small salary.

Halh Mongolian : Сайн дурын олон ажлууд амьдрах өрөө, хоолоор хангадаг, зарим цөөн нь бага хэмжээний цалин өгдөг тул төсвөө чангалаа хаа нэгтээ арай удаан байх нь сайн арга зам байж болох юм.



English : Vikings used the Russian waterways to get to the Black Sea and Caspian Sea. Parts of these routes can still be used. Check possible need for special permits, which may be difficult to get.

Halh Mongolian : Вайкингууд Хар тэнгис болон Каспийн тэнгист хүрэхийн тулд Оросын усан замыг ашигласан. Эдгээр замуудын зарим хэсгийг одоо ч ашиглаж байгаа. Авахад хэцүү байж магадгүй тул тусгай зөвшөөрлийн боломжит шаардлагыг шалгаарай.



English : The White Sea–Baltic Canal connects the Arctic Ocean to the Baltic Sea, via Lake Onega, Lake Ladoga and Saint Petersburg, mostly by rivers and lakes.

Halh Mongolian : Цагаан тэнгис-Балтийн суваг нь Онега нуур, Ладога нуур болон Санкт Петербургийн адилаар Хойд мөсөн далайг Балтийн тэнгистэй ихэвчлэн нуур болон голоор холбож байдаг.



English : Lake Onega is also connected to Volga, so coming from the Caspian Sea through Russia is still possible.

Halh Mongolian : Онега нуур мөн Волг мөрөнтэй холбогдсон болхоор Оросоор дамжин Каспийн тэнгисээс ирэх нь боломжтой хэвээр байна.



English : Be assured that once you hit the marinas everything will be pretty obvious. You will meet other boat hitchhikers and they will share their information with you.

Halh Mongolian : Завины зогсоолд хүрэхэд тань бүх зүйл нэлээн тодорхой болно гэдэгт итгэлтэй байгаарай. Та бусад завиар явах хүмүүстэй тааралдаж, тэд тантай мэдээллээ хуваалцах болно.



English : Basically you´ll be putting up notices offering your help, pacing the docks, approaching people cleaning their yachts, trying to make contact with sailors in the bar, etc.

Halh Mongolian : Үндсэндээ та тусламжаа санал болгон зар тавьж, усан онгоцны зогсоолоор явж, дарвуулт онгоцоо цэвэрлэж байгаа хүмүүст хандан, бааранд байгаа далайчидтай холбоо тогтоохыг оролдоно.



[Day39]

English : Try to talk to as many people as possible. After a while everyone will know you and will give you hints as to which boat is looking for someone.

Halh Mongolian : Аль болох олон хүнтэй ярилцахыг хичээгээрэй. Хэсэг хугацааны дараа хүн бүр таныг таньдаг болж, аль завь хүн хайж байгаа тухай мэдэгдэх болно.



English : You should choose your Frequent Flyer airline in an alliance carefully.

Halh Mongolian : Та нислэгийн холбоод дахь өөрийн байнга нисдэг агаарын компанийг сонгох хэрэгтэй.



English : Although you may think it is intuitive to join the airline you fly most, you should be aware that privileges offered are often different and frequent flyer points may be more generous under a different airline in the same alliance.

Halh Mongolian : Хэдийгээр та өөрийн хамгийн их нисдэг агаарын тээврийн компанид нэгдэх нь гарцаагүй гэж бодож болох ч санал болгосон давуу эрх нь ихэвчлэн ялгаатай байдаг, агаарын компаний ижил холбоон дахь өөр агаарын нислэгийн компаниудиар нисэхэд авах оноо нь илүү арвин байдаг талтайг санаарай.



English : Airlines such as Emirates, Etihad Airways, Qatar Airways & Turkish Airlines have greatly expanded their services to Africa, and offer connections to many major African cities at competitive rates than other European airlines.

Halh Mongolian : Эмирэйтес, Этихад Эйрвэйз, Катар Эйрвэйз болон Туркиш Эйрлайнс зэрэг агаарын нислэгийн компаниуд үйлчилгээгээ Африк руу ихээр өргөжүүлсэн ба Европын агаарын нислэгийн компаниудаас илүүтэй боломжийн үнээр Африкийн олон гол хотууд руу дамжин нисэхийг санал болгодог.



English : Turkish Airlines flies to 39 destinations in 30 African countries as of 2014.

Halh Mongolian : Туркиш Эйрлайнс гэхэд 2014 оны байдлаар Африкийн 30 улс руу 39 чиглэлд нислэг үйлдэж байна.



English : If you have additional travel time, check to see how your total fare quote to Africa compares with a round-the-world fare.

Halh Mongolian : Хэрэв танд нэмэлт аяллын цаг байвал Африк руу аялах нийт үнийн саналаа дэлхийгээр аялах үнэтэй хир харьцуулагдахыг шалгаарай.



English : Don´t forget to add in the extra costs of additional visas, departure taxes, ground transportation, etc. for all those places outside of Africa.

Halh Mongolian : Нэмэлт виз, буцах татвар, газрын тээврийн хэрэгсэл гэх мэт Африкаас гадуурх тэдгээр бүх газарт зориулан нэмэлт зардлыг гаргахаа бүү мартаарай.



English : If you want to fly around the world completely in the Southern Hemisphere, the choice of flights and destinations is limited due to the lack of transoceanic routes.

Halh Mongolian : Хэрэв та дэлхийн бөмбөрцгийн зөвхөн өмнөд хагасаар дэлхийг тойрон нисэхийг хүсвэл, далайгаар дайрсан нислэгийн маршрут дутмаг байдаг тул нислэг болон очих газрын сонголт хязгаартай байх болно.



English : No airline alliance covers all three ocean crossings in the Southern Hemisphere (and SkyTeam covers none of the crossings).

Halh Mongolian : Ямар ч агаарын нислэгийн холбоо нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагас дахь гурван далайг бүгдийг нь хөндлөн гарах нислэггүй байдаг (СкайТийм гэхэд ямар ч солбилцлыг хамардаггүй).



English : However, Star Alliance covers everything except the eastern South Pacific from Santiago de Chile to Tahiti, which is a LATAM Oneworld flight.

Halh Mongolian : Гэсэн хэдий ч Стар Алайнсе нь ЛАТАМ Онеуорлдын нислэг болох Сантьяго де Чилээс Таити хүрэх Номхон далайн зүүн өмнөд хэсгээс бусад бүх нислэгийг хамардаг.



English : This flight is not the only option if you want to skip the South Pacific and the west coast of South America. (see below)

Halh Mongolian : Карибын тэнгисийн бүс нутаг нь Куба дахь чаранга, Доминиканы Бүгд Найрамдах Улс дахь меренгуэ, Ямайк дахь ска, регги болон бүжгийн танхим, Тринидад ба Тобаго дахь калипсо зэрэг Африкийн нөлөө орсон хөгжмөөрөө дэлхий дахинд танигджээ.



English : In 1994, the ethnically Armenian Nagorno-Karabakh region of Azerbaijan waged war against the Azeris.

Halh Mongolian : 1994 онд Азербайжан улсын Арменийн Нагорно-Карабах үндэстний бүс нутагт Азериудын эсрэг дайн гарчээ.



English : With Armenian backing, a new republic was created. However, no established nation - not even Armenia - officially recognizes it.

Halh Mongolian : Арменичууд дэмжлэг үзүүлснээр шинэ бүгд найрамдах улсыг байгуулжээ. Гэхдээ ямар ч үндэстэн, Армени хүртэл энэ улсыг албан ёсоор зөвшөөрөөгүй юм.



English : Diplomatic arguments over the region continue to mar relations between Armenia and Azerbaijan.

Halh Mongolian : Уг бүсийн төлөөх дипломат маргаан нь Армени болон Азербайжан хоорондын харилцааг муутгаж байна.



English : The Canal District (Dutch: Grachtengordel) is the famous 17th-century district surrounding the Binnenstad of Amsterdam.

Halh Mongolian : Канал дүүрэг (Голландаар: Грактенгордел) бол Амстердамын Бинненштадыг хүрээлэн байдаг 17-р зууны үеийн алдартай дүүрэг юм.



English : The whole district is designated as a UNESCO World Heritage Site for its unique cultural and historical value, and its property values are among the highest of the country.

Halh Mongolian : Бүхэл дүүрэг нь соёлын болон түүхийн өвөрмөц үнэ цэнэтэй байдлаараа ЮНЕСКО-гийн Дэлхийн өвөөр тодорхойлогдсон бөгөөд хөрөнгийнх нь үнэ цэнэ нь тухайн улсдаа хамгийн үнэтэйнүүдийн тоонд багтаж байна.



English : Cinque Terre, which means Five Lands, comprises the five small coastal villages of Riomaggiore, Manarola, Corniglia, Vernazza and Monterosso located in the Italian region of Liguria.

Halh Mongolian : Синки Терре буюу Таван арал нь Италид Лигуриа гэсэн бүс нутагт байрладаг Риомаггуайр, Манарола, Корниглиа, Верназза болон Монтероссо гэсэн таван эргийн жижиг арлуудаас бүрддэг.



English : They are listed on the UNESCO World Heritage List.

Halh Mongolian : Тэднийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтанд оруулсан.



English : Over the centuries, people have carefully built terraces on the rugged, steep landscape right up to the cliffs that overlook the sea.

Halh Mongolian : Зуун зууны туршид хүмүүс далай руу харсан хясааны уулархаг, эгц газар дээр сэрүүн тавцанг болгоомжтойгоор барьж иржээ.



English : Part of its charm is the lack of visible corporate development. Paths, trains and boats connect the villages, and cars cannot reach them from the outside.

Halh Mongolian : Үүний сэтгэл татам байдлын нэг хэсэг нь компаний хөгжлийн ил харагдах байдал дутмаг байдагт оршдог. Зам, галт тэрэг, завь нь тосгодыг холбож, машинууд гаднаас тэдгээр рүү хүрч чаддаггүй байна.



English : The varieties of French which are spoken in Belgium and Switzerland differ slightly from the French spoken in France, though they are similar enough to be mutually intelligible.

Halh Mongolian : Бельги болон Швейцарь улс дахь Франц хэлний төрөл зүйл нь хоёр талд хангалттай ойлгомжтой байхаар ижил төстэй боловч Франц улсад ярьдаг Франц хэлнээс бага зэрэг өөр байдаг.



English : In particular, the numbering system in French-speaking Belgium and Switzerland has some slight peculiarities that are different from the French spoken in France, and the pronunciation of some words is slightly different.

Halh Mongolian : Ялангуяа Францаар ярьдаг Бельги болон Швейцарь зэрэг улс дахь дугаарлах систем нь Франц улсын Франц хэлнээс бага зэрэг өвөрмөц онцлогтой ялгаатай байдаг бөгөөд зарим үгсийн дуудлага нь багахан өөр байдаг.



English : Nevertheless, all French-speaking Belgians and Swiss would have learned standard French in school, so they would be able to understand you even if you used the standard French numbering system.

Halh Mongolian : Юутай ч Франц хэлээр ярьдаг бүх Бельгичүүд болон Швейцарьчууд сургуульд стандарт Франц хэлийг сурсан байдаг болхоор та стандарт Франц хэлний тооны системийг ашигласан ч таныг тэд ойлгох боломжтой.



English : In many parts of the world, waving is a friendly gesture, indicating ¨hello.¨

Halh Mongolian : Дэлхийн олон оронд даллах нь ээлтэй зан үйл бөгөөд ¨мэндчилж¨ байгааг илтгэдэг.



English : However, in Malaysia, at least among the Malays in rural areas, it means ¨come over,¨ similar to the index finger bent toward the body, a gesture which is used in certain Western countries, and should be used only for that purpose.

Halh Mongolian : Гэсэн хэдий ч Малайзад, наад зах нь хөдөө нутаг дахь Малайчуудын дунд энэ нь "хүрээд ир" гэсэн утгатай бөгөөд Барууны тодорхой орнуудад ашигладаг дохио болох долоовор хурууг нугалан дохихтой төстэй байдаг, үүнийг зөвхөн тухайн зорилгоор л ашиглах ёстой байдаг.



[Day40]

English : Similarly, a British traveller in Spain may mistake a wave goodbye involving the palm facing the waver (rather than the person being waved at) as a gesture to come back.

Halh Mongolian : Үүнтэй адилаар Испани дахь Британий аялагч нь даллаж байгаа хүн (даллуулж байгаа хүнээс илүү) гарын алгаа өөр лүүгээ харуулан баяртай гэж даллахыг эргээд ир гэж байгаа дохио хэмээн андуурч болох юм.



English : Auxiliary languages are artificial or constructed languages created with the intent of facilitating communication between peoples who would otherwise have difficulty communicating.

Halh Mongolian : Туслах хэл бол холбоо харилцаа тогтооход хүндрэлтэй байдаг хүмүүсийн хооронд холбоо харилцааг хөнгөвчлөх зорилготой бүтээсэн хиймэл эсвэл зохиомол хэлнүүд юм.



English : They are separate from lingua francas, which are natural or organic languages that become dominant for one reason or another as means of communication between speakers of other languages.

Halh Mongolian : Тэдгээр нь лингуа франка буюу бусад хэлээр ярьдаг хүмүүсийн хоорондох харилцаа холбооны утга зэрэг тодорхой шалтгаанаар ноёлох хэл болсон жинхэнэ эсвэл үндсэн хэлнээс тусдаа юм.



English : In the heat of the day, travelers can experience mirages that give the illusion of water (or other things).

Halh Mongolian : Өдрийн халуунд аялагчид усны (эсвэл бусад зүйлсийн) төөрөгдлийг өгдөг зэрэглээг харж болдог.



English : These can be dangerous if the traveler pursue the mirage, wasting precious energy and remaining water.

Halh Mongolian : Хэрэв аялагч зэрэглээг дагавал үнэт эрчмээ дэмий үрж, усыг хайсаар байх тул аюултай байж болно.



English : Even the hottest of deserts can become extremely cold at night. Hypothermia is a real risk without warm clothing.

Halh Mongolian : Хамгийн халуун цөлүүд хүртэл шөнөдөө туйлын хүйтэн байж болдог. Дулаан хувцасгүй үед биеийн дулаанаа алдах нь жинхэнэ эрсдэл юм.



English : In summer, especially, you´ll need to watch out for mosquitoes if you decide to hike through the rainforest.

Halh Mongolian : Ялангуяа зуны улиралд та халуун орны ойгоор алхахаар шийдсэн бол шумуулнаас болгоомжлох хэрэгтэй.



English : Even if you´re driving through the subtropical rainforest, a few seconds with the doors open while you get inside the vehicle is enough time for mosquitoes to get in the vehicle with you.

Halh Mongolian : Хэдийгээр та дулаан орны ойгоор явж байгаа ч гэсэн машины хаалгыг хэдхэн секунд онгойлгоход шумуул тантай хамт машинд орох хангалттай хугацаа болно.



English : Bird flu, or more formally avian influenza, can infect both birds and mammals.

Halh Mongolian : Шувууны томуу эсвэл албан ёсоор шувууны ханиад нь шувуу болон хөхтөн амьтдад хоёуланд нь халддаг.



English : Fewer than a thousand cases have ever been reported in humans, but some of them have been fatal.

Halh Mongolian : Хүний хувьд мянга хүрэхгүй тохиолдол бүртгэгдсэн боловч зарим нь үхлийн аюултай байжээ.



English : Most have involved people who work with poultry, but there is also some risk to birdwatchers.

Halh Mongolian : Ихэнх нь шувууны аж ахуйд ажилладаг хүмүүсийг хамруулсан боловч шувуу судлаач нарын хувьд мөн зарим эрсдэл бий.



English : Typical for Norway are steep fjords and valleys that suddenly give way to a high, more or less even plateau.

Halh Mongolian : Норвеги улсын хувьд гэнэт л их эсвэл бага өндөрлөгтэй, бүр тэгш хавтгай байх хөндий болон эгц хадан хясаа нь түгээмэл юм.



English : These plateaus are often referred to as ¨vidde¨ meaning a wide, open treeless space, a boundless expanse.

Halh Mongolian : Эдгээр тэгш өндөрлөг газрыг өргөн, модгүй нээлттэй талбай, зах хязгааргүй өргөн уудам гэсэн утгатай "виддэ" хэмээн тайлбарладаг.



English : In Rogaland and Agder they are usually called ¨hei¨ meaning a treeless moorland often covered in heather.

Halh Mongolian : Рогалэнд болон Агдерт тэдгээрийг ихэвчлэн хонин арцаар хучигдсан модгүй хонин арцны тал гэсэн утгатай ¨хей¨ гэж ихэвчлэн дууддаг.



English : The glaciers are not stable, but flow down the mountain. This will cause cracks, crevasses, which may be obscured by snow bridges.

Halh Mongolian : Мөсөн уулс тогтворгүй байдаг ч уулсыг доош унагадаг. Энэ нь цасан гүүрээр бүрхэгдсэн байж болох ан цав, мөсөн ангалыг бий болгодог.



English : The walls and roofs of ice caves can collapse and cracks can get closed.

Halh Mongolian : Мөсөн агуйн хана болон дээвэр нурж, ан цав хаагдаж болдог.



English : At the edge of glaciers huge blocks break loose, fall down and perhaps jump or roll farther from the edge.

Halh Mongolian : Мөсөн голын ирмэг дээр асар том цул хэсгүүд хугарч, унан ирмэгээс цааш үсрэх эсвэл эргэлдэн оддог.



English : The tourist season for the hill stations generally peaks during the Indian summer.

Halh Mongolian : Энэтхэгийн зуны улирлын туршид ерөнхийдөө гүвээ давааны өртөөнүүдэд зориулсан жуулчны улирал оргилдоо хүрдэг.



English : However, they have a different kind of beauty and charm during winter, with many hill stations receiving healthy amounts of snow and offering activities such as skiing and snowboarding.

Halh Mongolian : Гэсэн хэдий ч тэд өвлийн улиралд өөр маягийн гоо үзэмжтэй, сэтгэл татам байдаг бөгөөд толгодын олон баазууд цав цагаан шинэхэн цастай болсноор цана, сноубордоор гулгах зэрэг үйл ажиллагааг санал болгодог.



English : Only a few airlines still offer bereavement fares, which slightly discount the cost of last-minute funeral travel.

Halh Mongolian : Цаг нь тулсан оршуулгын аяллын өртгийг бага зэрэг хямдруулдаг хөнгөлөлтэй тасалбарыг (ойрын хамаатнуудаа алдахад авдаг) цөөн хэдэн авиа компаниуд санал болгосоор байна.



English : Airlines that offer these include Air Canada, Delta Air Lines, Lufthansa for flights originating from the U.S. or Canada, and WestJet.

Halh Mongolian : Эдгээрийг санал болгож буй агаарын тээврийн компаниуд нь Эйр Канада, Делта Эйр Лайнс, АНУ эсвэл Канадаас нислэг үйлддэг Луфтанза, ВэстЖэт зэрэг орно.



English : In all cases, you must book by phone directly with the airline.

Halh Mongolian : Ямар ч тохиолдолд та утсаар шууд агаарын тээврийн компаниас захиалах ёстой.



Languages

Popular posts from this blog

40 days English and Javanese conversation with Flores.

40 days Chinese (Traditional) and Modern Standard Arabic (Romanized) conversation with Flores.

40 days Korean and South Levantine Arabic conversation with Flores.